Хөвсгөл аймгийн Засаг дарга хуулиас дээгүүр эрх мэдэлтэй юу

6-р сарын 12 - 9 цаг 16 минут

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь Нийслэлийн “Захиргааны хэргийн шүүх”-ийн 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд орохдоо төрийн алба хашсан тухай баримтгүй тул 506 дугаар шийдвэрээр тухайн хуралд ялагдаж байжээ. Гэтэл найман жилийн дараа 2018 оны нэгдүгээр сард 2010-2013 онд төрийн албанд ажилласан болгож, хуулиудын заалтуудыг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан ноцтой үйлдэл гаргасан байна.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.Сарантуяа, Л.Отгонцэцэг нараар хуурамч акт гаргуулсан аж. Тодруулбал, аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 108.000 - 192.000 төгрөгөөр тооцуулан гурван  жил 10 сарын хугацаанд зургаан сая гаруй төгрөгийн цалин нөхөн төлүүлэх акт, мөн байцаагч Л.Отгонцэцэгээр Нийгмийн даатгалын шимтгэл 1,9 сая төгрөг нөхөн төлүүлэх акт тус тус гаргуулсан байдаг.

Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир нь Тамгын газрын 2018 оны төсвөөс шимтгэлийг Нийгмийн даатгалын  санд шилжүүлэн төлсөн нь хууль ноцтой зөрчсөн үйлдэл юм. Түүгээр ч зогсохгүй Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам нь дээрх гурван жил 10 сарын мэдээллийг Нийгмийн даатгалын сангийн  мэдээллийн баазад шивж оруулан, хуурамч дэвтэр нээж олгох үүрэг өгч, Нийгмийн даатгалын тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Иргэний гомдлоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн эрхийн хүрээнд хянаж, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Сарантуяагийн 23-06-025/04 тоот актыг хүчингүй болгосон бөгөөд  харин Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Отгонцэцэгийн 23-06-040/05 дугаартай актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Энэ нь цалин нөхөх тухай акт нь хүчингүй болсон байхад нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон актыг хэвээр үлдээсэн нь хуулийн ямар ч үндэслэлгүй болсон шийдвэр юм.  Хөвсгөл аймагт төрийн алба хууль зөрчин аймгийн Засаг даргад үйлчилж, Монгол Улсын хууль журмыг уландаа гишгэж  байгаагийн нэг жишээ нь дээрх үйлдэл юм.

Н.БАЯР

Medee.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.