Монголын сагсчид Бразилын шигшээг хожиж хэсгээсээ 2-р гарлаа

6-р сарын 12 - 9 цаг 02 минут

Монголын сагсанбөмбөгийн баг тамирчид анх удаа Олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна. Манай Улсын үндэсний сагсанбөмбөгийн баг тамирчид энэ сарын 8-12-ны өдрүүдэд Филиппин Улсад зохион байгуулагдаж буй ФИБА 3х3 Дэлхийн аваргын тэмцээнд оролцож буй юм.

Манай 3х3 үндэсний шигшээ баг ОХУ, Бразил, Филиппин, Канадын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан.

Эхний тоглолтод Канадын багт 21:15 аар хожигдоод байсан шигшээ багийн залуус тэмцээнийг зохион байгуулагч Флиппин улсын шигшээ багийг 21:17-оор хожоод байсан юм.  Тэгвэл өнөөдөр 15:30 минутад  ОХУ-ын шигшээ багтай тоглож 21:18-аар хожоод байсан юм. Шигшээ багийн залуусын ОХУ-ын шигшээ багийг хожсон хожлыг  ФИБА өөрийн сайтад "Түүхэн хожил" байгууллаа хэмээн онцлон бичсэн байна. Харин дөнгөж сая 17:30 минутаас Бразилын шигшээг 19:16 аар хожиж хэсгээсээ хоёроор гарлаа. Ийнхүү Монголын шигшээ баг хасагдах шат буюу хагас шигшээ 8-д үлдлээ. Ази тивийн багуудаас Монгол улсын шигшээ баг ганцаараа 8-д үлдсэн гэдгийг хэлэхэд таатай байна.

ФИБА 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ баг 2017 онд дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол 192 байр ахиж, Монгол Улс дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж эхэлсэн. Ази тивийн аваргын алт, мөнгөн медаль, Дэлхийн их дуулгын дөрөвдлгээр байр, Дэлхийн гранпри хүрэл, Азийн танхимын наадмын хүрэл, Оюутны Ази тивийн аварга алт, Дэлхийн Оюутны лигийн алтан медаль тус тс хүртсэн Монголын багийн амжилтын буухиа үргэлжилсээр байна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.