УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын асуудал цаашид хэрхэх вэ

6-р сарын 11 - 9 цаг 28 минут

УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг парламент хүлээн авахаас татгалзсан. Ингэснээр “Одоо энэ хоёр хүний асуудал яах вэ” гэдэг асуулт гарч ирж байна. Тэгвэл уг асуултад Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы танхимд хариулт өгсөн. 

Тэрбээр “Эндээс ямар ч шийдвэр гарсан гэсэн прокурорын байгууллага энэ хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэсэн бодолтой байгаа. Ингэж шийдүүлэхдээ УИХ-ын тухай хуулийн 34.7-д зааснаар албадан саатуулж цагдан хорихгүй, гэр орон, албан тасалгаанд нь нэгжлэг хийхгүйгээр бусад бүх хуульд заасан арга хэмжээг авч гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээр шийдүүлнэ. Ингэх тохиолдолд бас нэг асуудал бий. Юу вэ гэвэл, бүрэн эрхийг нь  түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа гишүүд шүүх, прокурор дээр ирэхгүй бол албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр гарч магадгүй. Албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр гарна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, гишүүний халдашгүй байдал руу халдана гэсэн үг. Энэ хоёр гишүүн хэрэв прокурор, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүрч ирээд саадгүйгээр асуудлаа шийдүүлээд явбал буцаад миний зүгээс болон шүүхийн зүгээс түдгэлзүүлэх асуудал тавихгүй байх гэж бодож байна. Харин ямар нэгэн саад учруулаад эхэлбэл тэр дор нь асуудлыг дахин оруулж ирээд УИХ-аар хэлэлцүүлнэ” гэсэн юм.

Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг парламент хамгаалж үлдсэн ч хууль шүүхийн байгууллага үнэн мөнийг тогтоохоор болжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.