Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд Монгол төрийн протоколын үйлчилгээг угаадастай хутгах хамаагүй юу?

6-р сарын 6 - 12 цаг 23 минут

Монголын төрд ус агаар шиг үгүйлэгдэж буй ХАРИУЦЛАГА гэдэг юмыг эргүүлэн авчирна хэмээн том дуугарсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаас асуух зүйл байна.

Та үнэхээр л төрд хариуцлага хэрэгтэй байгааг гүнээ ухамсарласан юм бол чухам яагаад Монгол төийн протоколын үйлчилгээг угаадасны түмпэнтэй хутгаж, зоосны нүхээр харахыг бусдад зөвшөөрөөд байгаа юм бэ? Ингэж асуух болсон нь учиртай. Юу гэхээр сүүлийн үед төрийн протоколын үйлчилгээг “Скай Катеринг” ХХК-ийн захирал М.Болормаагийн удирдсан хэсэг бүлэг хүмүүс Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны нэрийг барин Буянт-Ухаа дахь нисэх онгоцны засварын газрын зориулалтын бус 3 өрөө байранд эрхлэн явуулж байна. Сая сүүлд гэхэд таны урилгаар Монгол Улсад ирсэн Турк Улсын төрийн дээд хэмжээний зочны онцгой үүргийн онгоцны зорчигчийн хоолыг “Скай Катеринг” ХХК-ийн нөхдүүд хийхдээ улс орныхоо нэрийг түллээ. Шөнийн 03.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл хийсэн хоол нь шаардлага хангахгүй байсныг мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэлээд өгч байгаа юм.

Ерөнхий сайд аа, одоо таны Их тэнгэр цогцолборт зохион байгуулах гэж байгаа 170 хүний хоолны үйлчилгээг дахиад л Буянт-Ухаа дахь нисэх онгоцны засварын газрын зориулалтын бус  3 өрөө байранд хийж, үйлчлэх гэж  байна. Ер нь цаашид мөнгө л олж  байвал төрийн үйлчилгээгээ  Нарантуул захын цайны газар, наадмын хуушуурын гэрээс ч хийж, үйлчлэж болох нь байна шүү гэсэн бодол эрхгүй төрж байна.

Төрийн үйлчилгээг 1951 оноос өнөөг хүртэл үйлчилгээний 4 одын зэрэглэлтэй 130 ажиллагсадтай Их тэнгэр цогцолборт тасралтгүй хийж ирсэн. Монгол Улсад болж буй төрийн бүхий  л өндөр дээд хэмжээний арга хэмжээнүүдийн үйлчилгээг хийж, улс орныхоо нүүрийг тахлаж ирсэн байгууллага яагаад Ерөнхий сайд танд гологдов.

Та арай өөр зүйлээр бизнес хийвэл зүгээр байна. “Скай Катеринг” ХХК-ийн захирал М.Болормаа гэж таны нэрийг барих дуртай хүнд Монгол төр дархан эрх эдлүүлэх ёстой юу? М.Болормааг нисэх буудлын хаалттай бүст байнга ажиллахад орох зөвшөөрлийг нь эрхэм генерал н.Сэргэлэн олгохдоо, хилийн ажиллагсдаа дарамтлан тушаасан тухай ч хэлэх эх сурвалжууд бий.

Ерөнхий сайд Та хариуцлагатай төрийг байгуулж Монгол түмэндээ харуулна гэсэн энэ үү?

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.