Т.НАРАНХҮҮГИЙН VOICE-ИЙГ Д.ОТГОНБАЯР ШҮҮГЧ АВЧ ҮЛДЭХ ҮҮ, ҮЗЭГЧИД АВЧ ҮЛДЭХ ҮҮ?

5-р сарын 4 - 21 цаг 28 минут

Бодох нь ээ
Тайга шиг бөглүү сэтгэлдээ төөрч явсан байдаг
Бодох нь ээ
Тэнгэр шиг тунгалаг хүмүүсээс ухаарлыг цуглуулсан байдаг
Бодох нь ээ
Ижий шиг аялгуун дотроос нулимсаа нэрсэн байдаг
Бодох нь ээ
Ирэхгүй хэн нэгнээр дутаад дурсамжаа хүлхсэн байдаг
Бодох нь ээ
Инээсэн уурлaсан бүхэнд нэг л янзаар хандсан байдаг
Бодох нь ээ
Ивээл жилгүй ч тэд арга билгээрээ амьдaрсан байдаг
Бодох нь ээ
Цонхны цаадах бүсгүйн гунигийг цонхны наанаас мэдэрсэн байдаг
Бодох нь ээ
Цаг хугацаанд элэгдэж буйгаа цаг тутамд л бодмооргүй байдаг.

Яруу найрагч Т.НАРАНХҮҮ

Булган нутгийн яруу найрагч Т.НаранхүүБулган нутгийн яруу найрагч Т.Наранхүү

 

Яруу найраг бичих бүү хэл уншиж сонсох хүн ховор болсон энэ цагт Булган нутгийн эгэл малчны гэрээс Т.НАРАНХҮҮ хэмээх найрагч залуу тодров. Ийм даруу төрх тийм билэг танхай авъяасыг, биендээ ахадсан гэмээр мэдрэмжийг яаж тээж явдаг бол гэж бодохоор. Т.Наранхүүгийн шүлэг сэтгэл дулаацуулах галтай, сэтгэл ганцаардуулах гунигтай, сэтгэлд часхийх амттай. Ер нь авъяас гэдэг биендээ баригддаггүй солиотой...


Энэ жил бол дэлхий даяар нүргэж буй VOICE шоу-нд Монголын залуус оролцож мөрөөдлөө биелүүлсэн, авъяастнуудын амжилтын жим зурагдсан түүхэн жил байлаа. Дуучин ард түмэндээ энэхүү боломжийг олгосон шидтэн гэмээр хүчтэн нь МОНГОЛ HD телевиз байв. 

Яруу найрагч Т.НАРАНХҮҮ энэхүү шоунд оролцож, яруу найрагч хүн бас дуулж болдогийг тунхагласан юм. Шоуны эхний шалгаруулалтанд түүний хоолой шүүгчдийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөснийг эргэн санацагаая.


Эхний шатанд тэр VOICE-ийн бяр чадал, хүчээ харуулсан бол дараагийн шатанд дуэль хийсэн Уранчимэгийн хамтаар уянгийн дууг гайхалтай дотор сэтгэлээ илэрхийлж дуулцгаасан юм. Тэдний драм гэмээр battle үзэгчдийн сэтгэлийг соронзон мэт татав.


Түүний хамтрагч Уранчимэг хэдийгээр хасагдсан ч одоо Т.Наранхүүг энэ шоунд дэмждэг гэвТүүний хамтрагч Уранчимэг хэдийгээр хасагдсан ч одоо Т.Наранхүүг энэ шоунд дэмждэг гэв

Тэрбээр Монгол дуунуудаа дуулж байгаа нь үзэгчдийн сэтгэлийг татаж байгаа. Монгол ахуйгаа сэтгэлдээ урлан яруу найраг бичдэг түүний voice-д Монгол дуу зохицож байна гэж жигтэйхэн. Монголд зохиогдож байгаа дэлхийн шоуны тайзан дээр Монгол дууны аялгуу эгшиглэж үзэгчдийн таашаалд төгс зохицож байгаа нь бүр жигтэйхэн. Дараагийн шатанд тэр ямар Монгол дуу сонгох бол?


Өндгөн дотроос ангаахайн дууг сонсох гэж
Өдөр бүр мэдрэмжээ толь шиг зүлгэдэг би
Өндрөө авсан шувуу амиа золихыг үзэх гэж
Өвсөн дунд өөрийгөө цэрэг шиг нуудаг би

Төрөх үхэх нь энгийн болсон хорвоод
Төөнөх халуун сэтгэлтнийг бараадаж яваа юм би
Төгөлдөр хуурын даралт шиг хоёр өөр хүмүүнээс
Төсөөлөшгүй олон араншинг мэдэрч яваа юм би

Дотоод тэнхлэг дээр минь ус урсаж гал дүрэлзнэ
Дор нь ивсэн хөндүүрлэл элгэн тушаа уй дусаана
Мэдрэмж гэдгийг чинь үхэхдээ хундгалж уумаар
Миний төсөөлөлөөс давсан хэцүүхэн там юмaa заримдаа.

Яруу найрагч Т.Наранхүү


Тэр эхний шалгаруулалтанд тэнцэж үлдэхдээ Д.Отгонбаяр шүүгчийн багт орсон нь зөв сонголт байвТэр эхний шалгаруулалтанд тэнцэж үлдэхдээ Д.Отгонбаяр шүүгчийн багт орсон нь зөв сонголт байв

Т.Наранхүүгийн VOICE-ийг шоуны ялагчдын өрсөлдөөнд шүүгч Д.Отгонбаяр үлдээх үү, эсвэл үзэгчдийн санал үлдээх үү...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.