Нийслэлийн Нийтийн тээвэр: Ичмээр дамшиг

1-р сарын 10 - 10 цаг 37 минут

Улаанбаатар хотод өдөр бүр 600-700 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Зоорь мэт хүйтэн, зогсох зайгүй хүнтэй 

нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур хүн дэндүү олон. Нийтийн тээврийн үйлчилгээ нь ийм болохоор хүмүүс хувийнхаа дөрвөн дугуйтаар хөдөлгөөнд оролцохыг илүүд үзнэ.  Замын түгжрэлийг өдөөж буй хүчин зүйлмйн нэг нь энэ.

Тэтгэврийн насны нэг хөгшин: "30 жилийн өмнө намайг залуу байхад нийтийн тээвэр яг ийм байсан. Зүү орох зайгүй хүнтэй, халаалтгүй хүйтэн байсан. Энэ хэдэн дарга нэртэй нөхдүүд юуг ч өөрчилж чадахгүй юмаа" гэв.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний соёлын талаар энд ярих илүүц биз. Тамхи зууж утсаар  “буу халсан” жолооч нь хүн биш мах ачсан мэт огцом хурдалж, гэнэт зогсох байдлаар хөлийн тэнцвэр, гарын шөрмөсийг тань шалгана. Хагас сая хүн мөнгөө төлөөд халдварт өвчний голомт руу харайн орохыг Улаанбаатараас харж болно. Нүүрс мэт гялтайх суудлын бүрээс, хэзээ мөдгүй тасарч мэдэх хиртэй оосор, бариулууд нянгаар баялаг гэдэг нь эргэлзээгүй. Ажил, гэр, хичээл, сургуульдаа нийтийн тээврээр зорчдог хагас сая хүний зовлон үүгээр дуусахгүй. 

Ажил тарах цагаар Улаанбаатар хотын автобусны зогсоолууд “Зах” аятай болно. Хагас болон бүтэн цагаар нийтийн тээвэр хүлээсэн хүмүүс зогсоол дээр автобус ирэх үед хурд, хүчээ үзнэ. Товчхондоо тэнд “Ширэнгийн хууль” үйлчилнэ. Хэн хүчтэй, хэн хурдтай нь автобусанд амжиж сууна. Харин бие, бялдар тааруу, нас сүүдэр өндөр нь дараагийн автобусыг хүлээн дүн өвлийн хүйтэнд хоёр хөлөө хавсарч зогсоно. Нийтийн тээвэрт багтаж шингэхийн төлөөх энэхүү тулаанд нас, хүйс, арьс өнгө хамаарахгүй. Үндсэн хуулийн заалт адил хэнийг ч ялгахгүй. Ахмадууд автобусанд сууж чадалгүй үлдэх нь таны хэдэн настай чинь хамаагүй тулаан шударга боллоо гэсэн өнөөх ширэнгийн хуулийг сануулна.

Саяхан МУБС-ийн буудлаас Нэгдүгээр хороолол орох гэж 2 цаг замд түгжирэхдээ нийтийн тээвэрт зорчиж буй ахмадууд хоорондоо хөөрөлдөхийг сонсов. Тэтгэврийн насны нэг хөгшин 30 жилийн өмнө намайг залуу байхад нийтийн тээвэр яг ийм байсан. Зүү орох зайгүй хүнтэй, халаалтгүй хүйтэн байсан. Энэ хэдэн дарга нэртэй нөхдүүд юуг ч өөрчилж чадахгүй юмаа гэв. Гэтэл түүний хажууд зогсох бас нэгэн ахмад: үгүй дээ, хоёр зүйл өөрчлөгдсөн. Нэгдүгээрт тасалбар хураагчгүй болжээ. Хоёрдугаарт малгай шүүрэхээ байжээ гэлээ. Болдогсон бол УИХ-ын гишүүдийг нэг автобусанд чихээд зогсохын нь зогсоогоод, суулгахын суулгаад төв замын түгжрэл дунд явуулах юмсан. Хүн зөрөх зайгүй, зоорь мэт хүйтэн орчинд хоёр цаг байлгах юмсан гэх утгатай яриа тэнд өрнөв. Ахмадууд цөхөрчээ. Уг нь тэдэнд үнэгүй үйлчилдэг ховорхон үйлчилгээний нэг юмсан.

Нэг сая хол давсан хүн амтай хотод дунджаар 2500 автобус үйлчилгээнд явахыг стандарт харьцаа гэж үздэг. Гэтэл Улаанбаатар хотын иргэдэд одоогийн байдлаар 952 автобус үйлчилж байна. 2500 нийтийн тээврийн хэрэгсэл зорчигч тээвэрлэдэг болчихвол иргэд буудал дээр автобус хүлээж зогсох шаардлагагүй болж би настай хүн, чи залуу хүн, одооны хүүхдүүд... зэрэг үгсийг хоорондоо шидэж сандал булаацалдахаа болих юм.

Өнгөрсөн онд АСЕМ-ын уулзалтад зориулж зээлээр авсан цоо шинэ 43 автобус тоос шороонд дарагдсан байдалтай байгааг шүүмжилсэн мэдээ цахим орчинд түгсэн. Нэгэнт зээлээд авчихсан юм чинь нийтийн тээвэрт ашиглах саналыг гаргах хүн ч олон байсан. Харамсалтай нь БНСУ-аас 5.5 сая ам.долларын зээлээр авсан 43 автобус нь Улаанбаатар хотод зорчигч тээвэрлэх боломжгүй. Учир нь дээрх автобусууд нэг хаалгатай. Тухайн үед автобус худалдан авсан төрийн түшээд иргэд нь автобусанд чихэлдэж явааг  хараагүй бололтой юм.

Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажиллах ёстой төрийн захиргааны байгууллага бол Нийслэлийн тээврийн газар. 88 албан хаагчтай энэ газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг албан байгууллагуудад хяналт тавьж, соёлтой, сахилга баттай үйлчилгээг иргэдэд хүргэхийг шаардах эрхтэй. Хагас сая хүний эрхийг төрийн өмнөөс хамгаалж, тээврийн үйлчилгээг  боловсронгуй болгох үүрэгтэй уг газрын үйл ажиллагаа дэндүү чамламаар байна. 30 жил өнгөрөхөд өөрчлөгдсөн зүйлгүй байна гэж ахмадууд шүүмжлээд байгаа нь үүний нотолгоо.

Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж байлаа гээд анзаарагдаггүй, байхгүй байлаа гээд үгүйлэгдэхээргүй ийм нэг албан газарт 88 хүн  амар сайхан жаргаж, хүлээсэн үүрэг, хариуцсан ажилдаа ахиц өөрчлөлт гаргаж чадахгүй суугааг  юу гэх вэ.

Г.Дугар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.