НИТХ-ЫН ДАРГААР САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

10-р сарын 9 - 16 цаг 13 минут

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нууц санал хураалтаар шинэ даргаа тодрууллаа. Хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчөөс С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, Д.Баярсайхан 19 буюу 46.2 хувийн санал авчээ. Санал хураалтын дүнг үндэслэн олонхийн санал авсан С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилох тогтоолын төслийг баталлаа.


НИТХ-ын дарга С.Амарсайханд Ц.Сандуй тамга, тэмдгийг нь гардуулан өгснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

НИТХ-ын даргаар сонгогдсон С.Амарсайхан 
НИТХ-ын тамгаа гардаж авсны дараа хэлсэн үгэндээ "Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага буюу НИТХ-ын даргад нэр дэвшүүлж, сонгосонд талархаж байна. Олон сарын турш зогсонги байсан НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломж нээлээ. Улсын нийгэм эдийн засгийн цөм, улс орны хөгжил дэвшлийн толь болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих эрх үүргийг энд суугаа 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд НИТХ-ынгүйцэтгэх удирдлагын баг, цаашлаад харьяа хэлтэс, газар, албаны үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, ажлын гүйцэтгэл, хариуцлага сул, ажил үүргийн хуваарилалт оновчтой биш, төлөвлөсөн төсөл хөтөлбөр, өдөр тутмын ажил ч удаашралтай явж, нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн хэмжээнд хэрэгжээгүй тул бид цаг алдалгүй асуудлыг хөндөж, засах зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс МАН-ын гишүүд бид нам нэрээр нүдээ боож, чихээ бөглөж, аливаад олонх гэж хүч түрэх ёсгүй гэж үзсэн. 
Төрийн албаны ёс зүй, сахилга бат, хариуцлагыг хэн нэгэн гуйж, гуйлгаж, асууж, аргадаж, хэлж хүлээх биш харин шат шатандаа хэрэгжүүлж, хэвшүүлж, хянаж, шаардаж ажиллах ёстой. Албан тушаал, эрх мэдлийг хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх өөрт оногдсон ховорхон боломж гэж хандах бус харин өөрчлөлт шинэчлэлт хийх өндөр үүрэг хариуцлага гэдгийг шат шатандаа ухамсарлах ёстой. Ажил гацаасан хариуцлагагүй үйлдэл, аминчхан, явцуу сэтгэлгээ, хэт намчирхалтуйлшралд эрс шийдвэртэй эсэргүүцэгч нь байх зарчмыг би хариуцлагатай баримталж ажиллана. Хотын утаа, хог бохирдлоо шийдэж чадаагүй хэрнээ хоосон намчирхаж, хоорондоо тэмцэлдээд хол бид явахгүй гэдгийг бидэнд хатуу сургаж, сануулсаар байна. 
Эдийн засгийн өсөлтөөрөө, хүний хөгжил, оюуны чадавхаараа, хот төлөвлөлтийн дэвшилтэт бодлого шийдлээрээ, хүн амьдрахад таатай эрүүл аюулгүй нөхцөлөөрөөдэлхийд тэргүүлэх монгол хүн бүрийн бахархал болсон их хотыг хамтдаа цогцлоож, хөгжүүлэх эрх үүрэг төлөөлөгчид та бидний төдийгүй нийслэлчүүдийн хол зорих зам байх ёстой" гэлээ. 

Тэрбээр нийслэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар хэлэхдээ, юун түрүүнд нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, оновчтой зохион байгуулах, албан тушаалтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хүний нөөц, боловсон хүчний ур чадвар, ажлын гүйцэтгэл бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, ёс зүй, сахилга батыг дээшлүүлж, хүнд суртал, авлига, төсөл тендерийн цавчааг шат шатанд нь таслан зогсооно гэлээ. Цаашлаад хөгжлийн шинэ шийдэл бүхий нэгдсэн стандартыг нийслэлд бий болгож, ухаалаг хотын шийдлийг интернет холбоо мэдээллийн шилдэг технологийг уялдуулан нэвтрүүлэх, гэр хорооллын хөгжил, орон сууцжуулах шийдлийг оновчтой тодорхойлох, утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх зэрэг олон ажил хийх шаардлагатай байна гэв.

С.Амарсайхан нь 1973 оны зургадугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, Мэдээлэл технологийн төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд & девелопмент” компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.