Ховд аймагт “Малчид, удирдах ажилтнууд”ын зөвлөгөөн болж байна

9-р сарын 25 - 0 цаг 29 минут

Ховд аймагт энэ сарын 09-10-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, ХЗДХ—ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачилгаар “Малчин, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн” болж байна.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт зөвлөгөөнд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ  “Малчид маань газрын шим, тэнгэрийн ивээл дор эх орныхоо газар шороо, нутаг усыг хайрлан хамгаалж, эцэг өвгөдийн гал голомтоо бадраан сахиж, өв соёл, үүх түүхээ өвлөн тээж яваа эрхэм хүндтэй хүмүүс билээ.“Малчин хүн мянган мэргэжлийн эзэн” гэсэн сайхан үг бий. Үнэхээр ч малчид маань энэ олон мэргэжилдээ эзэн болж, эргэх дөрвөн цагийн эргэлтэд халуунд халж, хүйтэнд хөрч, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эх орныхоо эдийн засгийн нэгэн бат тулгуур болж яваа гавьяатнууд юм. Монголын төр ч малчдынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тулгарсан бэрхшээлийг арилгах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгийг онцлох байна. Засаг солигдлоо гээд бодлогын залгамж тасрах ёсгүй.

Тийм учраас мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт үргэлжлэх учиртай. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого хэрэгжих амьтай, хийгдэх ажилтай байх ёстой. Төр засгаас малчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, түүнд чиглэсэн олон хууль шийдвэрийг гаргаад байна. УИХ-аас “Монгол мал 2” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын  Үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна. Нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг 15 хувь болгон буурууллаа. Өглөө орой, өвөл зунгүй,цаг нар ялгалгүй хөдөлмөрлөж хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа малчдынхаа тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлууллаа.

  Мөн  малчин хувиараа эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг УИХ баталлаа. Өөрөөр хэлбэл 2018 оны 1-р сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 1995-2006 онд тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцон нэг удаа нөхөн төлөх эрхтэй болсон. Малчид маань амин хувийн эрх ашгаа бодох бус, аль болох нэгдэн нийлж, хүч хөрөнгөө хамтатган, хоршоо нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг тууштай дэмжихээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход илүү анхааран ажиллаж байна” гэлээ.

 Ховд аймаг энэ зун гандуу, өвс ногооны гарц тааруухан байсан. Тиймээс өвлийг өнтэй давах бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар танилцуулж аймгийн холбогдох газрын удирдлагууд энэхүү зөвлөгөөнд илтгэл тавих  юм.

Хашир малчид ч хахир өвлийг хэрхэн даван туулж байсан талаарх өөрсдийн туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж байсан юм. Иймд зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн үг, илтгэлийг эмхэтгэн гарын авлага болгож малчдад тараах юм байна.

 “Малчин, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-нд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн О.Батнасан, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон аймгийн удирдлагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.