ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтын өмнө тариаланчдад хүргэлээ

9-р сарын 25 - 0 цаг 15 минут

 

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлах үеэрээ  Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко нартай уулзалт хийж, уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн 10 сая долларын өртөг бүхий хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг  3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр авахаар тохиролцсон.  “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд  хийгдэж буй энэхүү ажил өнөөдөр бодит биелэлээ олж ургац хураалтын өмнө тариаланчдын гарт шинэ техник тоног төхөөрөмжүүд очиж байна. Газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үйл ажиллагаа  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод /2017.08.31/ боллоо. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон бусад албаны хүмүүс, тариаланчид оролцов.

Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч “Атрын III аян”-г үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд тариалан эрхлэгчдийн техникийн шинэчлэл хийх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг нэг жилийн өмнө ОХУ-д  айлчлах үеэрээ техник тоног төхөөрөмж авах талаар  ХАА-н сайдтай  уулзаж, хүсэлт тавьсны үр дүнд маш богино хугацаанд ургац хураалтын өмнө өндөр хүчин чадалтай, хямд үнэтэй  техник тоног төхөөрөмж  тариаланчдын гарч очиж байгаад сэтгэлд өндөр байна. Техникийн шинэчлэл гэдэг газар тариалангийн салбарт маш чухал. Сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй техникийн шинэчлэлийг өнөөдөр хийж байна. Ургацаа хураах, хадлан тэжээлээ бэлтгэж байгаа энэ үед шинэ, хүчин чадал өндөртэй техник тоног төхөөрөмж ашиглах нь чухал юм” гэдгийг онцлов.

ОХУ-аас үр тарианы  комбайн, өвс хамагч боогч, тармуур, ангилсан тариа хаман, хураагч, жатганы чиргүүл, будаа ачигч, трактор, будаа сортлогч, будаа цэвэрлэгч, хор цацагч, хор цацагч өөрөө явагч, сийрүүлүүр, үрлүүр хоёр давхар хадуур зэрэг   техник тоног төхөөрөмж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Өнөөдөр  газар тариалангийн сүүлийн үеийн тоног  төхөөрөмжийн  иж бүрдлийг хараад маш их баярлаж байна. Атрын III аяныг туулсан, хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт насаараа зүтгэсэн хүний хувьд техникийн шинэчлэл хийнэ гэдэг ямар их чухал гэдгийг мэднэ. Сүүлийн хэдэн жилд техникийн шинэчлэл хийгдээгүй явсаар шинэ Засгийн газрын үед техникийн шинэчлэл иж бүрнээрээ хийгдэж бодит ажил болж  байгааг хараад сэтгэл өндөр байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, П.Сэргэлэн сайдад Атарчин хүний хувьд баярласнаа дахин хэлмээр байна. П.Сэргэлэн сайдын хувьд ОХУ-руу олон удаа явж тохиролцсоны үр дүнд сүүлийн үеийн шинэ  техник тоног төхөөрөмж  нийлүүлэгдэж байна. Энэ бол эхлэл” гэв.

Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмж авч байгаа тариалан эрхлэгчдэд цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн, тэдний ажлыг улам хөнгөвчилсөн бодит ажил болж байна гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.