ХХААХҮЯ-наас ОБЕГ-т 32,2 сая төгрөгийн тусламж үзүүллээ

9-р сарын 25 - 0 цаг 04 минут

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас  санаачлан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид,  галыг унтраахад оролцож буй иргэдийн хэрэгцээнд 32,2 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн тусламжийг үзүүллээ. Тусламжийн хүрээнд 6 тонн мах,  хатаасан болон лаазалсан мах, бээлий хувцас хэрэглэлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн /2017.07.18 / Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын 10 гаруй мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид эхний ээлжинд 32,2 сая төгрөгийн өртөг бүхий  бүтээгдэхүүнийг түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын албан хаагч, энэ үйл ажиллагаанд оролцож буй иргэдийн хэрэгцээнд ийнхүү нийлүүлж тусламж үзүүлж байна” гэв.

Тодруулбал “Тайж групп” ХХК 10 сая төгрөг, “Мах маркет” ХХК 5 сая төгрөг, “Дархан меат фүүдс” ХХК 5 сая төгрөг, “Сүхбаатар мах маркет” ХХК 3 сая төгрөг, “Монгол мах экспо” ХХК 2 сая төгрөг, “Траст трейд” ХХК 2 сая, “Саян-Уул” ХХК 2 сая, “Хүнс комплекс” ХХК 1.3 сая төгрөг, “Хатан сүйх” ХХК 854 мянган төгрөг, “Монгол фүүд” ХХК 1.1 сая  төгрөг, нийт 32.2 сая төгрөгийн махан бүтээгдэхүүнийн тусламж үзүүлэв.

Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян “2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт  8, Төв аймагт 10,  Булган аймагт 2, Увс аймагт 1, нийт  14 түймэр асаж, 7 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс нийт 754 албан хаагч, 57 автомашин, орон нутгаас 592 хүн, 52 автомашин,нийт 1346 хүн, 109 автомашинтай техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна. Энэ үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтрааж, 66 мянга гаруй га талбай шатсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.