ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай дайн байлдаанд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна. “Ийм аймшгийн өрнөл боломжтой гэж бодохгүй байна. Ийм зүйлд хэзээ ч хүрэхгүй гэдэгт итгэж байна” хэмээн Кремлийн тэргүүн “Россия-1” телевизэд зөвхөн Украины сэдвээр ярилцлага өгөхдөө онцолжээ. Киевийн эрх баригчид зүүн өмнөд нутгийн иргэдтэй харилцаагаа сайжруулах ёстой хэмээн Оросын лидер үзэж байна. “Украин шиг Европын ийм том орны удирдлага юуны түрүүнд эдийн засаг, нийгмээ тогтворжуулж улс орноо хэвийн амьдралд эргэн оруулах хэрэгтэй. Зүүн өмнөд нутагтайгаа иргэншсэн хэлбэрээр харилцаагаа сайжруулж, Донбасст амьдарч буй хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах ёстой” хэмээн Путин хэлжээ. Киев болон өрнөдийн улс орнууд Москваг Украины хямралд буруутай, өдөөн хатгасан хэмээн буруутгаж байгаа ч оросууд үүнийг няцаасаар байгаа билээ.
Эдүгээ Украины зүүн нутагт энх тайван, эвлэрлийг тогтоохын тулд дахин “Нормандын хувилбар”-аар уулзалт хийх шаардлагагүй хэмээн В.Путин үзэж байна. Үүний оронд Минскт хүрсэн тохиролцоогоо дагаж мөрдөхөд л хангалттай хэмээн Кремлийн тэргүүн өгүүлэв. Үүний зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркельтэй үл итгэсэн харилцаа хадгалагдсаар байгааг тэрээр хүлээн зөвшөөрлөө.
“Гэр бүл болгонд үнэмлэхүй итгэлцэл бий болгох хэцүү. Олон улсын түвшинд бүр хэцүү. Гэвч үл итгэлцлийн ямар нэг үлдэгдэл байсаар байгаа ч бид бие биедээ итгэж, нэг нэгнээ ойлгож байгаа гэж бодож байна. Ямартай ч түншүүд маань ямар ч тохиолдолд бидний илэн далангүй, үнэн сэтгэлийг ойлгож байгаа байх аа” хэмээн Ерөнхийлөгч онцолсон байна. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Крымийг эргүүлэн авна гэсэн мэдэгдлийн талаар “Энэ бол хариугаа авах гэсэн өсөрхсөн сэтгэлийн илэрхийлэл” гэв. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Киевийн Майдан дээр жагсагчдыг буудсан хэрэг явдлыг Москва удирдан чиглүүлсэн гэх Украины эрх баригчдын мэдэгдлийг “Дэмий яриа” хэмээн нэрлэжээ.
“Энэ бол шал худлаа. Үнэнээс хол зөрсөн. Хаанаас ийм яриа гардгийг бодоод ч олохгүй юм” хэмээн тэрээр хэлсэн байна. Украины Ерөнхийлөгч П.Порошенко өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгчийн зөвлөх Владислав Сурковыг 2014 оны хоёрдугаар сард Майдан дахь жагсагчдыг буудсан хэрэгт холбоотой хэмээн мэдэгдсэн юм. Порошенко “Тэнгэрийн зуут”-ын баатруудын ар гэрийнхэнд төрийн шагнал гардуулах үеэр “Майдан дахь буудалтад Оросын ул мөр байгааг Украины Ерөнхий прокурорын газар нарийвчлан тогтоолоо” хэмээн мэдэгдсэн ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
( 21 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг
Украйны газар нутаг дээр НАТО Орос хоёр дайтах болно.
дайтна гэж найдаж байна гэж хэлсэнтэй ялгаагүй.
Порошенко уг нь зөв хүн гэвч Я-ийн өвчин үүсгэгч нь их нөлөөтэй тул амархан х***двар авч дээ. Эдгэрэх болтугай бүрхан минь Ухаан нь л мэдэж дэ. Улс төрийн шизоприн тараагч нь өөрийгээ тийм гэж мэддэггүй харин х***дварын эсрэг тэмцэгч гэж ойлгодогт л яовлон байдаг юм да.
америкчуудын ***ны нохой украйныг газартай тэгшилвэл таарна. Тэдний газар нутаг гэж юу байсан юм,Оросууд л үеийн үед чөлөөлж байсан.
Оросууд украйны газарт шунаж байна,Монгол одоо Өвөр Монгол, Буриад Тува,Х***имгаа авах хэрэгтэй,
Украйнчууд гэж тэнэг гарууд хэнтэй нийлээд хэнийг барах гээд байгаа юм болоо.Төрийн удирдлагууд нь дандаа эрүүгийн элементүүд байна лээ ш дээ.тэдэнд тусгаар тогнолыг нь оросууд өгсөн. ингэж тэнэгтэхийг нь мэдсэн бол юу гэж 1******0-д онд өөрөөсөө с***гах вэ дээ. энэ бол тэнэг гаруудыг ашиглаж геополитокийн ашиг олох гэсэн барууныхны тоглоом гэдгийг хэн ч ойлгохоор байна
УКРАЙНЫГ 5 ӨДРИЙН ДОТОР Л ГАЗРЫН ХӨРСТЭЙ ТЭГШИЛНЭ.
zarim 1 m***uudiig banderchuudad avaachaad u***h yumsan baild geed baildahgui bol banderuud n ***daj bayarlah bailgui
orosyyd gazar nytgaa tomsgox gej xeden zyynii tyrsh dain xiilee dee xydlaa nomxon ivanii dyrd toglood orosiin gar xolyyd mongoloor dyyren bn orosyyd mongol ryy dairv*** orosyydtai niileed maniigaa byydax n dee
Oros uls mohoogyi gedgiig ogloo byr sanuulaa gej
Ukrainchuudad y******t Oros gahainuud oorsnoo sonono
Дайтаад ч болов УКРАЙНЧУУД ГАЗАР НУТГАА АВАХ ХЭРЭГТЭЙ
Мэдэхгүй юм даа Ирээдүй бол 20000 үл мэдэгдэгчтэй тэгшитгэл шүү дээ Юу болохыг хэн ч мэдэхгүй Путинд Украйнд хувьсга л өрнөж байна Ийм үед Крымийг эзэлж авах уу гэсэн асуултанд Орос Украйн хоёр ах дүү ард түмэн тийм зүйл болохгүй гэж хариулж байсан
Майданд хүмүүсийг ***дсан мэргэн ***дагч этгээдүүд бол америкын гар хөл тэдний заавараар ажилдаг фашист бандеревчууд гэдэг нь ойлгомжтой.Тэд ингэж хүмүүсийг ***чихаад төр засаг руу нь гүтгэж,эмх замбараагүй байд*** үүсгэдэг юм.200***оны 7-н сарын 1-нд Монголд бас иймэрхүү явд*** гарсан шүү.Эдний ард өмхий хар америкууд байгааг бүгд мэдэж байгаа.
энэ оросууд биенээ хөнөөж дуусахгүй нь ээ 20 зуунд хэдэн арван саяар нь устгасан одоо дахиад л ...
украиныг хашраахгүй бол орос хэцүү боллоо ухааны юум яриад бсан яасан 2уулаа байлдлаа гэхэд орос ялаад ашиг бхгүй харин украин улс төрийн ашиг олноо путины одоо яриад бгаа асууд*** ***ь ***0 оны оросын задр***аар шийдэгдсэн шүүдээ г***т тэрэг нэгэнт хөдлөөд очдог газраа очсоон
Оросын томчууд Украйны ш***ихгүй гаруудтай юү ч ярихав дээ. Нөгөөдүүл нь гэж зүг чиггүй нөхдүүд kkkkkkkkkkkkkkk
Оросын томчууд Украйны ш***ихгүй гаруудтай юү ч ярихав дээ. Нөгөөдүүл нь гэж зүг чиггүй нөхдүүд kkkkkkkkkkkkkkk
ШААР,ШААРНУУД.
Amerikaa gej mungunii tuluu yu ch hiihees butsahgui urvagchdiig garamgai ashiglaj ahan duusiig hurtel a la ltsuulj chadah yum.
та өөрөө хүсээд украины араас хутга ***гаад бга юум бишүү