Хэт даврагчид халдлага үйлдэх худалдааны төвүүдийн нэрийг зарлалаа

2-р сарын 24 - 10 цаг 12 минут

Сомалийн хэт даврагч “Аль-Шабааб” террорист бүлэглэл АНУ, Канад, Их Британи улсад үйл ажиллагаагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдэд халдлага үйлдэхээ мэдэгдсэн байна.

Хэт даврагчид дээрх сүрдүүлсэн бичлэгээ бямба гарагт 12 минутын дүрс бичлэгээр дамжуулан олонд зарласан ба ийнхүү халдлага үйлдэх газраа зарлах болсон нь олон хүн эрсдэхээс сэргийлсэн гэж тайлбарлажээ.

Халдлага үйлдэхээр төлөвлөсөн газруудын тоонд АНУ-ын Миннесота мужийн “Де Молл оф Эмерика” худалдааны төв, Канадын Альберта мужийн “Де Уэст Эдмонтон Молл”, Лондоны Оксфорд гудамжны худалдааны бүс болон Westfield худалдааны төвүүд багтжээ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Же Жонсон иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж, видео бичлэгийг сайтар шалгахыг албаны хүмүүст даалгасан байна.

 

 

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Миннесота мужид байдаг “Де Молл оф Эмерика” худалдааны төвөөс бичгээр мэдэгдэл хийсэн ба худалдааны төвийн аюулгүй байдлыг чангатгасан болохыг тус мэдэгдэлд дурджээ. Тус бүлэглэл өнгөрсөн 2013 онд Кенийн их дэлгүүрийг 48 цагийн турш барьцаалж, 65 хүний аминд хүрсэн юм. Одоогоор болзошгүй дайралтаас сэргийлэхийн тулд АНУ-ын хууль хэрэгжүүлэгчид Холбооны мөрдөх товчоо болон улс даяар худалдааны төв, их дэлгүүрийн удирдлагатай хамтран ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 103.9.89.66 ]Зочин   • 2015, 2 сарын 24. 11 цаг 58 минут

t.e.n.e.g dagznuudiig ch chang***j baina doo, hooson sudruulged anhaar***aa handuulan heden say do*** ***ta***gaj baidag. basl avyastai humuus yum

[ 182.160.6.137 ]найман   • 2015, 2 сарын 24. 11 цаг 28 минут

Эд нар хэт даврагчид биш жинхэнэ эрх чөлөөний төлөө хүн байхын төлөө тэмцэгчид

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.