Францын халдлагаас хойш ЕХ хилийн хяналтаа чангарууллаа

1-р сарын 13 - 14 цаг 45 минут

Европын Холбоо /ЕХ/-ны орнуудын Дотоод явдлын сайд нар терроризмын аюултай холбоотойгоор шенгений дүрмийн боломжуудыг аль болох түлхүү ашиглах шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ талаар Еврокомиссын албан ёсны төлөөлөгч Наташа Берто Парист ням гаригт болж өнгөрсөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийхдээ өгүүлсэн аж.

“Энэ нь ялангуяа ЕХ-ны гадаад хил дээрх хяналт шалгалтад хамаарах болно” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга Брюссельд даваа гаригт болсон хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Тэрээр Францын халдлагуудаас хойш болсон Дотоод явдлын сайд нарын уулзалтаар европын орнуудын хилийн хяналт шалгалтад өөрчлөлт орох болсон талаар мэдээлсэн байна.

Шенгений орнуудад одоо мөрдөж буй журам нь холбооны гадаад хилийг даван ЕХ-ны нутаг дэвсгэрт орж буй бүх хүмүүсийн баримт бичгийг урьдчилан шалгадаг бөгөөд ЕХ-ны гишүүн орнууд гуравдагч орнуудаас ЕХ руу орогсдын нэгдсэн хяналтын баазтай байдаг билээ.

Шенгений дүрэм журамд тусгагдсан хяналт шалгалтыг нарийн чанд мөрдөх нь зайлшгүй чухал болох талаар ЕХ-ны төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.

Д.Мигаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.