Шинжээч: Баруунд лалын терроризм оршиж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой

1-р сарын 13 - 10 цаг 00 минут

Өнгөрсөн долоо хоногт Шарли Эбдо сэтгүүлийн газар болон нөөшийн дэлгүүр рүү халдлага хийсний улмаас 17 хүн амь үрэгдсэн билээ. 11-ний ням гаригт  амь үрэгдэгсдийн ойр дотныхонд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн тулд Францын нийслэлд 1,5 сая хүн эв нэгдлийн жагсаалд оролцов. Эв санааны нэгдлийн арга хэмжээнүүд мөн Вашингтон, Ром, Мадрид, Берлин, Лондон, Бейрутад явагдлаа.

Терроризмтэй тэмцэх явдлын шинжээч Жонатан Файнын хувьд, Францад болсон цуврал халдлагууд нь Европ дахь даяарчлалын бодлогын сүйрлийг харуулж байна хэмээн үзэж байгаа аж. Тэрээр европын даяарчлалын бодлого “ажиллахгүй” байгаа учраас барууны улс орнууд радикал исламын эх сурвалжтай тэмцэх ёстой гэжээ.

“Бидний өмнө сонголт тулгарч байна: тэдний эх оронд, өөрөөр хэлбэл, Африк, Йемен, Ирак, Сири, Леванд бид дайн явуулах уу, эсвэл тэдэнтэй Трафальгарын талбай, Улаан талбай, Тяньаньмэний талбай дээр тулалдах уу гэдгээ сонгох” хэмээн Жонатан Файн өгүүлсэн байна.

Түүний бодож буйгаар, Барууныхан ихэнх нь “шөнө майханд дэнлүү барьж нуугдчихаад эргэн тойронд гэрэлтэй байна гэж хэлдэг бяцхан хүүхэд шиг” асуудлаас зугатсаар байна гэжээ.

“Европ энэхүү радикал суннит ислам хэмээх асуудлыг хурцаар тодорхойлох ёстой. Ерөнхийлөгч Обама, Олланд нарт хүндэтгэлтэйгээр хандан хэлэхэд: Тийм ээ, исламын терроризм оршиж байна! Иймээс бид эд зүйлсээ өөрсдийн нэршлээр нэрлэх ёстой, эс тэгвээс хэзээ ч түүнийг ялж чадахгүй. Асуудал зөвхөн терроризмээр хязгаарлагдахгүй тул энэ нь маш түвэгтэй сонголт юм. Европ руу хийж буй мусульманчуудын цагаачлалын том асуудал оршиж байна. Үүнийг европчууд өөрсдөө л өөр рүүгээ татсан. Харин олон мусульман цагаачид террорист буюу террорист байгууллагын гишүүн биш нь ойлгомжтой, тэдний зарим нь л тиймэрхүү байгууллагуудыг дэмждэг юм” хэмээн шинжээч өөрийн санал бодлоо хуваалцсан аж.

“Саяхан болж өнгөрсөн марш шиг даяарчлал ба нэгдмэл байдлын тухай лоозон барьж, зүгээр нэг жагсах хэрэггүй. Хэрэв та бүхэн жишээ нь, Английн Брэдфорд, эсвэл, Шведийн Мальмё зэрэг хотуудад очоод харвал тэнд даяарчлал байхгүйг ажиглах болно. Израилийн еврей-сионистийн хувьд хэлэхэд, би болон Газын зурвасын оршин суугчийн хоорондох даяарчлал, интеграцчлал нь дундаж британи ба швед иргэн болон орон нутгийн мусульманчуудын хоорондох даяарчлалаас хамаагүй илүү гэж болохоор. Энэ бол үнэхээр муу зүйл юм” гэж шинжээч товчоор дүгнэжээ.

“Даяарчлал гэдэг угтаа бол үнэхээр гайхалтай сайн гэж болохоор зүйл. Харин хэр хэмжээнд байна гэдэгт асуудлын гол оршиж байгаа юм. Европын мусульман хүн амын зарим нь оршин буй газар нутагтаа зохицон нэгдэхийг огтхон ч хүсэхгүй байгаа бөгөөд мөн олон европчуудын зүгээс ч мусульманчуудтай эвлэлдэн нэгдэхийг хүсэхгүй байгаа нь түвэгтэй асуудлыг үүсгэж байна. Англи,Франц, Германд гэхэд, унтаж буй террорист үүр гэж нэрлэгддэг олон зуун газрууд байгаа. Орон нутгийн тагнуулын төлөөлөгчидтэй та энэ талаар ярилцаад үзвэл тэдний хичнээн их айдастай байгааг мэдрэх болно. Бид одоохондоо “Лалын улс”-ын ажиллагааг Европт хараагүй байна. Гэвч хэрэв эрх баригчид хэний төлөө тулалдахаа шийдэж чадахгүй алгуурлаад байвал биднийг урт удаан хугацааны цус урсгасан зөрчил хүлээж байна” хэмээн терроризмтэй тэмцэх асуудлаар гаршсан шинжээч эр өгүүлсэн аж.

 Д.Мягмарсүрэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 6 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 112.72.13.52 ]Зочин   • 2015, 3 сарын 9. 22 цаг 50 минут

Исламын шашин гэж шүдний өвчин дэлхий даяар байнаа.Манайд харьцангуй тайван байна одоохондоо. Гэхдээ хязгаарлаж байх хэрэгтэй гэж бодож байна. Удахгүй Европи исламын шашинтнуудаар дүүрнэ,тэгээд өөрсдөө үндэсний цөөнх болно.Энэ бол аюул.

[ 202.131.231.250 ]Зочин   • 2015, 2 сарын 16. 10 цаг 36 минут

Энэ АНУ, европчуудад хохин гэж хэлмээр байна. Энэ дайныг өдөөсөн хүмүүс бол тэд өөрсдөө.Одоо мусулманчуудаас хүртэх ёстой шангаа хүртэж байгаа нь тэр.

[ 203.91.117.66 ]Зочин   • 2015, 2 сарын 14. 18 цаг 05 минут

Амерткийг даг***даад байгаа улс орон бүгд Террорийн хараанд орчихсон байгаа Мухамад *** Сабах гэдэг тэдний өвөгийг нь монголчууд хүйс тэмтэрсэн гэдэг харин ганц үнэнч шавь нь үлдсэн

[ 202.179.15.221 ]үнэн   • 2015, 1 сарын 21. 19 цаг 11 минут

Исламын шашиныг үнэнчээр дагана гэвэл ***ан хядагч л болно. Түүхэндээ л тэд ******араа ***дартай байсан. Марко Пологийн номонд хүртэл уулын өвгөд гэж ***ан хядагчдыг бэлтгэж хүмүүсийг айлгаж дарамт***даг байсан нөхдүүдийг Монгол цэргүүд очиж дарсан тухай баримт бий.

[ 101.254.164.18 ]аллах акбар   • 2015, 1 сарын 17. 18 цаг 36 минут

Европчууд хохь нь. Ер нь одоо жинхэнэ франц гэж бараг байхгуйг бид мэднэ. Одоо Франц гэхлээр нэг х***тайсан араб юмуу африкийн баагий байж байх жишээтэй. Глоб***чл*** эрх чолоо. Ардчил*** гэж их ***аж араб. Африкийг колончилж хун ардыг нь устгасны гор нь гарч байгаа юм. Удахгуй 50 жилийн дараа европ тэр аяараа харанхуй татна. Харанхуйлна гэдэг чинь уугуул цагаан арьстан хуухнууд хуухэд гаргахгуй хоорондоо суугаад л хун ам нь осохгуй. Оронд араб. Африкчууд шоргоолж шиг уржинэ. Ер нь цагаан арьстанууд гэнийн суд***гаагаар овог дээдэс нь харууд байсан гэдэг нь нэгэнт тогтоогдчихсон шуу дээ. 50 жилийн дараа ногоо ардчил***. Глоб***чл***.эрхчолоонийхоо тухай донгодохыг нь харах юмсан. Оронд АЛЛАХ АКБАР гээд сууж байх вий. Хох нь муу их зантай ярвайсан гологнууд

[ 122.201.31.58 ]Зочин   • 2015, 1 сарын 13. 19 цаг 36 минут

Хөөрхий дөөө гээд ***ан х***тар цагаач цуглуулсаных нь хор нөлөө нь гарч байгаа нь тэр ээ.. Харуудаас хамаг муу бүгд гарна..Монголчуудыг их оруулсан бол их л удаж хулгай хийнэ.. Бу***ар тэгж бөмбөг дэлбэлж ийм байд***д оруулахгүй л дээ

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.