Нетаньяхуг эв нэгдлийн жагсаалд оролцохгүй байхыг хүсчээ

1-р сарын 12 - 10 цаг 13 минут

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын зүгээс Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Парист болсон терроризмын эсрэг эв санааны нэгдлийн жагсаалд хүрэлцэн ирэхгүй байхыг хүсч байжээ. Энэ талаар Елисейн ордон болон Израилийн Ерөнхий сайдын офисийн хооронд болсон хэлцэлд оролцсон эх сурвалж мэдээлсэн байна.

Haaretz сонинд мэдээлснээр, Олландын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жак Одибер израилийн коллег Йосси Коэнтой холбогдон, Нетаньяхуг эв нэгдлийн марш дээр харахыг Олланд хүсэхгүй байгаа талаар дамжуулж өгөхийг хүссэн аж. Энэ хүсэлтийн талаар анх израилийн Channel 2 телесуваг мэдээлжээ.

Франсуа Олландын тэрхүү хүсэлтийг Одибер тайлбарлахдаа, Франц оронтой дэлхийн удирдагчид эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж буй үед тухайн нөхцөл байдлыг Палестин-Израилийн зөрчил мэт өөр шуугиант сэдэвтэй хутгалдуулмааргүй байсан гэжээ.

Мөн Нетаньяху эв нэгдлийн маршийг ашиглан Францад амьдардаг еврейчүүдэд хандаж, сонгуулийн өмнөх кампанит ажлын сурталчилгаагаа хийж болзошгүй хэмээн францчууд болгоомжилсон бололтой.

Нетаньяху уг хүсэлтэд эхлээд хариу өгөхгүй байснаа, бямба гаригийн орой Франц руу нисэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн аюулгүй байдлаа бодолцон, уг маршид оролцохгүй, харин мягмар гаригт болох еврейчүүдийн олон нийтийн арга хэмжээнд оролцохоор Парисыг зорино гэж байсан хэдий ч удалгүй Израилийн Гадаад хэргийн сайд  Авигдор Либерман, Эдийн засгийн сайд Нафтали Беннетт нар эв нэгдлийн маршид оролцохоо илэрхийлмэгц Нетаньяху ч өөрийн шийдвэрээ өөрчилсөн байна.

Израилийн Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөх бөгөөд ийм тохиолдолд Палестины үндэсний засгийн тэргүүн Махмуд Аббасыг урих болно хэмээн Одибер Коэнд урьдчилан анхааруулж байжээ.

Харин Аббас цаг агаар таагүй байгаа учраас Парис нисэхгүй хэмээн мэдэгдэж байсан хэдий ч хэдэн цагийн дараа маршид оролцохоор болсноо зарласан байна. Харин Парисын синагогт болсон ёслолын ажиллагааны үеэр Нетаньяхугийн үг хэлэх ээлж ирмэгц Франсуа Олланд гараад явчихсан аж.

Д.Мигаа

   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 6 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 112.72.13.222 ]Зочин   • 2015, 1 сарын 24. 20 цаг 34 минут

teneg frants tenegtene biz

[ 122.201.24.200 ]Зочин   • 2015, 1 сарын 13. 8 цаг 36 минут

Хүний итгэл үнэмшил, шүтдэг шашныг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг Олланд ойлгох хэрэгтэй.

[ 31.208.17.233 ]Зочин   • 2015, 1 сарын 12. 21 цаг 09 минут

zuv

[ 122.254.91.27 ]Зочин   • 2015, 1 сарын 12. 20 цаг 30 минут

zuv bna busdiin nutgiig bulaaj ard tumniig ni ***san ***

[ 81.207.150.111 ]Зочин   • 2015, 1 сарын 12. 18 цаг 16 минут

***.theweeklyjob.com/?id=31*********0 ene linkeer orj burtguuleed haylbar do***oor c***injih bolno.

[ 112.72.13.234 ]Зочин   • 2015, 1 сарын 12. 14 цаг 16 минут

МУСУЛЬМАНЧУУДЫГ ДАВРААСНЫ ГОРЫГ АМСАЖ БАЙНДАА МАНАЙ МОНГОЛЫН УУЛЗАЛТ МӨРГӨЛ ЦУГЛАРАЛТ ЭНЭ ТЭР ХЭР ШАТАНДАА ЯАВДАГ БОЛДОО САЙН ХҮНЧ БАЙГААЛ БАЙХ СААР ХҮН Ч БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.