Ерөнхийлөгчийн марафонд С.Ганбаатар, Х.Баттулга гэсэн хоёр тоглогч л үлдлээ

6-р сарын 16 - 11 цаг 55 минут

“Смарт” судалгааны төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван улстөрчийн рейтингийг танджээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын рейтинг 28.5 хувьтайгаар сүүл мушгисан бол АН-ын Х.Баттулга 39.1 хувьтайгаар  тэргүүлжээ. Одоохондоо хэний ч толгойд ялна гэсэн бодол төрүүлээгүй МАХН-ын нэр дэвшигч санаанд оромгүй амжилт үзүүлсэн байх юм. МАХН-аас нэр дэвшээд буй  А.Ганбаатарын рейтинг  “Женко”-гоос зургаахан хувиар дутуу яваа нь анхаарал татаж байна. Сонгууль болтол зай ч байна. С.Ганбаатарын хувьд  рейтингээрээ Х.Баттулгын өмнө гишгэхийг үгүй гэх газаргүй.  Өмнө нь “Сант марал” судалгааны төвөөс явуулсан судалгаанд  С.Ганбаатар хол тасархай түрүүлж байссан тохиолдол бий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд лидер улстөрчдийг ардаа орхиж  байсан нь тухайн үедээ шуугиан дуулиан болж байсан юм. Судалгааны үр дүн нь  хана нуруутай гардаг “Сант марал” төвийнхөнд хэний ч мэдэхгүй танихгүй улстөрчийг ямар нэг жижиг шалтгаанаар,  зохиомлоор өндөрт өргөнө гэсэн ойлголт хэтээсээ байхгүй. Тэд тухайн үед ортой, үндэстэй судалгаа хийж гэдгийг “Смарт” төвийнхний сая хийсэн судалгаа баталчихлаа.

”Смарт” төвөөс судалгааны дүнгээ танилцуулсны дараа МАН яаран сандран хэвлэлийн хурал хийсэн нь олныг гайхашруулж орхив. Тэдний танилцуулсан судалгаагаар С.Ганбаатар 12 хувийн рейтингтэй гарсан гэнэ. Гуч гаруй хувийн рейтингтэй хүн гэнэтхэн арав гаруйхан хувь руу огцом доошилчихоор хэн итгэхэв. Судалгааны байгууллагуудын хэрэглэдэг арга техник ижилхэн, бүгдэд нь нэг л дүрэм үйлчилдэг. Тэгэхээр МАН ямар шалтгаанаар худлаа судалгааны дүн танилцуулсан юм бол гэсэн асуулт гарч ирж таарна. Эрх баригч МАН  арай сонгуулийн дүнг далдаас удирдахаар шийдчихсэн юм биш байгаа. Сүүлд өрнөсөн үйл явдлаас нэг л зүйл тодорхой харагдаж байна. МАН сонгуулиар хийх булхайгаа үнэн болгож харагдуулах гэж л худлаа судалгаа зохиож сандралдаад байх шиг.

    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өнгө байдлыг ажих нь ээ өрсөлдөөн М.Энхболд, Х.Баттулга хоёрын дунд өрнөсөн зураг харагдаж байгаа. МАН, АН-ын аль аль нь С.Ганбаатарыг сул өрсөлдөгч гээд харчихсан нь сурталчилгаанаас нь илт харагдаж байна. М.Энхболд нь Х.Баттулгыгаа оффшорчин, Х.Баттулга нь нөгөөхөө газрын наймаачин гэж цоллосон шигээ үзэлцэж буй. С.Ганбаатар гэсэн нэрийг аль ч нэр дэвшигч дурдахгүй байгаа нь зүгээр л нэг ивээс төдий нэр дэвшигч, золиосны хүн гэж бодсоноос гарцаагүй.  Гэтэл “Смарт” төвийн хийсэн судалгаанаас байдал эсрэгээрээ гэдэг нь илт анзаарагдаж байна.

    МАХН-ын нэр дэвшигч мөнгө муутай гэдэг нь сурталчилгаа өрнөсөн энэ өдрүүдэд тов тодорхой харагдаж байгаа. Харин түүний талд ард түмэн зогсчээ. Тэтгэврийн хэдээсээ түүнийг дэмжих гээд хандивын данс руу нь мөнгө өгч байна гэнэ.  Сурталчилгааны сониндоо ч болов нэмэр болог гэж. Гудамжаар нэг МАН, АН-ын өрсөлдөгчдийн зураг ярайж байхад С.Ганбаатарын гэх сурталчилгааны самбар нүдний гэм байгаа нь яг нарийндаа мөнгөтэй холбоотой эд л дээ. Жаахан хошигнож хэлэхэд нэр дэвшигчдийн хэр мөнгөлөг вэ гэдгийг хандивын дансных нь дугаараас харчихаж болохоор байгаа. М.Энхболдын хандивын дансыг харахад  азын дугаар бүхий хачин гоё тоонууд эгнэж байхад С.Ганбаатарын хандивын данс энгийн иргэдийн хэрэглэдэг жирийн л нэг тооны цуглуулга байх жишээний.  Ямар сайндаа л “М.Энхболд 9911-тэй дугаар шигээ данстай болж” гэсэн хошин яриа иргэдийн дунд гарахав. Хөрснөөсөө хэт хөөрч, өөрийг нь тахин шүтсэн вакум орчинд ороод ирэхээр ямар ч лидер улстөрч  навс унадагийг үе үеийн сонгууль харуулаад өгдөг. Ард түмэн тэнэг биш гэдгийг баталсан нүд орой дээр гаргам сонголт ардчилсан сонгуулийн түүхэнд өчнөөнөөрөө бий.

Х.Баттулга мөнгө ихтэй нэр дэвшигч болохоос сонгуулийн пиар нь хүчтэй өрнөж байна. Эх оронч баатарлаг түүхээр хачирласан, нулимстай, хэтрүүлэг  чимэгтэй, өчнөөн мөнгөөр бүтсэн нэвтрүүлгүүдийг нь үзсэн хэн ч “Ийм л хүн төрийн тэргүүн болох ёстой” гэж огшмоор. Сүүлийн үед түүний сурталчилгаанд дайрч давшилсан өнгө аяс хэтрээд байна уу даа гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогдож байгаа. Мөнгөтэй учраас нэр дэвшигчийн хэлсэн мэссэж бүр сонин хэвлэл, сайт, зурагтаар өдөр, шөнөгүй цацагдаж байна.  М.Энхболдод засгийн эрх, мөнгө гээд бүх юм бий. Бүхний эзэн гэдэг нь сурталчилгаанаас нь ч тод харагдаж байгаа. Онгоцоор нисч ч байх шиг. Наад зах нь төрийн албан хаагчид хуйгаараа уулзалтад нь ирж дэмжиж байна. Бүгд Миеэгийн хүүгийн талд гар өргөж  байгаа ийм үед  МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар рейтингээрээ Х.Баттулгын ард гэзэг дарсныг юу гэж ойлгох вэ? “Смарт” судалгааны төвийн судалгааны үр дүнгээс харахад М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний гол өрсөлдөгч биш болсон нь цаанаа ямар учиртай юм бол? Өрсөлдөөн Женко, Ганбаатар хоёрын дунд өрнөх болсон цаад шалтгаан юунд байна?

С.Ганбаатарын хувьд улстөрд шинэ хүн биш. 2000 оноос хойш талбайд жагсахаас төрийн ордонд орох хүртлээ улстөрчийн давах ёстой гүвээ, нугачаа бүхнийг туулсан хүн. Ёстой л халуунд халж,  хүйтэнд хөрч, эрх баригчдын өөдөөс цагийн цагт үгээ хэлсээр ирсэн. Тийм болохоор сонгуулийн сурталчилгаа нь даруухан өрнөж байгаа ч рейтингээрээ тэргүүлсэн болов уу.

С.Ганбаатар энэ удаагийн сонгуульд МАХН биш өөр нэг хүчнээс нэр дэвшсэн бол ялахгүй байх эрсдэл өндөр байж мэдэх юм. Гэхдээ улстөрд ир нь ханасан Н.Энхбаяр гэж хүнтэй үнэ цэнээрээ нэгдэж төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа нь түүний давуу талыг улам тодотгочихлоо гэж үзэх ажиглагдчид ч байна. Иргэд ээлжлэн төр барьж буй МАН, АН-ын улстөрчдөөс залхсан. Газар дороо өчнөөн баялагтай Монголын хувьд гуравхан сая иргэнээ төвөггүй сайхан амьдруулах боломж бий. Ийм боломж байсаар атал давуу талаа ашиглаж, улсынхаа хөгжлийн төлөө зүтгээгүй нь АН, МАН-ын гол алдаа гэдгийг дээр дооргүй ярьж байна. Ийм үед МАНАН-г сарниая, хөгжлийг өөрөөр харъя гэсэн  утгатай уриаг С.Ганбаатар ганцаараа биш цагтаа төрийн бүх л өндөр албан тушаалыг хашиж, багагүй зүйл бүтээж ирсэн Н.Энхбаяртай хамт хэлж байгаа нь иргэдээс өндөр оноо авах шалтгаан болсон байх. Мэдээж хөгжих өөр гарц, өөр замыг сонгож, өөр сонголт хийх эрх боломж  бидэнд бий.

Ганбаатар ганцаараа биш гэдгээ сурталчилгааны үеэр харуулж чадаж байна. Намын нөхдөөс нь гадна иргэд түүний хаа явсан газарт бүчиж байгаа нь  хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гэдгийг нь бэлхэнээ хэлээд өгч байна.  Нөгөө хоёр шигээ бүхнийг мөнгөөр бүтээх боломжгүй учраас тэр зах дэлгүүрээр явган хэссэн шигээ хийх ажлаа ярьж яваа. Магадгүй нь сул тал гэж хэлж болох энэ байдал нь С.Ганбаатарын давуу тал болсон байж мэдэх юм.  Аавын хүүг басч болдоггүй. Төрийн тэргүүн хэн болох вэ гэдгийг шийдэх сонгуулийн санал авах өдөр ойртож байна. Рейтингээрээ өндөр байгаа энэ үед сунгааны эхэнд яваа хоёрын нэг л өнгөлөх нь гарцаагүй. Засгийн бүх эрх гарт нь төвлөрсөн М.Энхболдын зүгээс хууль бус элдэв арга хэрэглэхгүй бол цаг тулсан ийм цагт сунгааны эхний хоёрын аль нэг нь ялдаг нь  улстөрийн шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 10 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.