С.Ганбаатар: Би олигархи бүлэглэлд барьцаалагдахгүй Ерөнхийлөгч болно

6-р сарын 14 - 14 цаг 00 минут

“Өөр гарц байна ,бидэнд итгэ “уриатай  2017 оны  Монгол улсын ерөнхийлөгчийн  сонгуульд  МАХН-аас нэр дэвшиж байгаа  Сайнхүүгийн  Ганбаатар энэ удаа  эх  орны баруун хязгаар  Завхан аймагт ажиллаа. Завханчууд  нэр цэвэр,  шударга , эх оронч хүү   Сайнхүүгийн  Ганбаатарыг дэмжиж, Монголоо аврах их үйлсэд нь  хамтран зүтгэнэ гэдгээ илэрхийлж байна.

Уулзалтын  эхэнд  “Улиастай”  захаар орж  Завханчуудын санал бодлыг сонслоо. Монгол Улсын  эдийн  засаг  сүүлийн жилүүдэд уналтанд  орсноос болж   алс хязгаар нутагт  амьдарч байгаа иргэдийн  амьжиргаа өдөр  ирэх тусам  муудаж байгааг  хөдөөгийн иргэд учирлалаа. Энэ бол   Монголоо гэсэн чин сэтгэлгүй улс төрчдийн  бодлогын алдаа. Үүнд   МАНАН-гийн олигархи бүлэглэл буруутай.Тиймээс энэ удаагийн сонгуульд  МАХН-аас  нэр дэвшигч  Сайнхүүгийн  Ганбаатарыг  дэмжинэ гэдгээ  иргэд ярьлаа.

МАХН-аас нэр дэвшигч  С.Ганбаатар түүний багт   Монголоо аврах төлөвлөгөө бий. Өнөөдөр  Монгол улсын гадаад өр  25 тэрбум  америк  долларт  хүрч, Монгол Улсын нэг иргэн 25 сая төгрөгийн өрөнд өөрөө ч мэдэхгүй орчихоод байна. Ард түмнийг өрөнд оруулсан хүмүүс бол төрийн алдаатай бодлого явуулсан  МАН-АН-гийн  олигархи бүлэглэл. Харин энэ өрнөөс  Монгол Улсыг салгаж, Монгол хүн эх орондоо сайхан амьдрах боломжийг  бий  болгох  төлөвлөгөө МАХН-аас нэр дэвшигч  С.Ганбаатар түүний багт байна.

Завханчууд  сүүлийн хэд хэдэн сонгуулиар  МАН-ыг АН-аар, АН-ыг МАН-аар   сольж   сонголт хийж үзсэн ч өнөөдөр  өөрчлөлт  гараагүй, харин ч нам дагасан талцал, хуваагдал   орон нутагт  газар авч , жирийн төрийн албан  хаагч  эмэгтэй  өөрийгөө шатааж амиа хорлоход хүрсэнд  иргэд бухимдалтай байна. Тиймээс   энэ удаа  Монгол Улсад шударга ёсийг тогтоож чадах, улс төрийн олигархи бүлэглэлийн гар хөл болоогүй  Сайнхүүгийн  Ганбаатарыг дэмжиж,  сонголтоо өөрчилнө  гэдгээ  Завханчууд  илэрхийллээ.

МАХН-ын сонгуулийн штаб

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.