Дэлхий залуучуудыг сонгож байна, бид ч бас...

6-р сарын 14 - 13 цаг 53 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэнээсээ юугаараа илүү вэ, арай дээр вэ. М.Энхболд Х.Баттулгаас, Х.Баттулга С.Ганбаатараас юугаараа дээр вэ. Үнэн бодит хариулт нь М.Энхболд. Х.Баттулга хоёр С.Ганбаатараас юугаараа ч илүү дээр биш. Харин хоёулаа арай доогуур үнэлгээтэй ч байж болох юм. 

Харьцуулаад үзье.

С.Ганбаатар газар наймаалж, дээгүүрээ хувааж авах үйл ажиллагаанд огт оролцоогүй.

С.Ганбаатар албан тушаалаа ашиглаж, улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой том төслүүдээс хувьдаа завшаагүй.

С.Ганбаатар албан тушаалын наймаанд оролцоогүй

С.Ганбаатар цаашдаа улстөр, бизнесийн бүлэглэлтэй хуйвалдаж, улс орноо хохироохгүй.

С.Ганбаатар материаллаг шуналгүй, хөрөнгө зоорийг шүтдэггүй хүн.

С.Ганбаатар залуу хүн.  Энэ их чухал үзүүлэлт шүү.

Даяаршиж байгаа дэлхий залуучуудыг сонгож байгаа. Залуу хүмүүс нийгмийн хөгжлийг зөв гарцаар авч явах хүч, нөөц бололцоо гэдгийг дэлхий дахин харж, сонгож байхад бид яагаад болохгүй гэж. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 40 гаруйхан насандаа, Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон 40 хүрээгүй насандаа ард түмнээсээ сонгогдон, улсаа удирдаж байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар ид эрч хүчтэйгээр хийж бүтээх идэр настай. Залуу хүний хүчтэй, зоримог, шулуун зан, хандлагаараа тэр нөгөө хоёр нэр дэвшигчээсээ илүүрхэнэ. “Их аяныг эхлэхүй” мөрийн хөтөлбөртөө тэрбээр залуучуудад хандаж, залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна билээ.

Нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх хүн  гэдэг итгэл найдвар С.Ганбаатарт нөгөө хоёр нэр дэвшигчээсээ илүү байх  магадлал өндөр. Тэр ард түмнийхээ төлөө ажиллана гэдгээ ил тод хэлээд ард түмнээсээ босгож яваа. Сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн хэд гурван төгрөгөөр сонгуулийн штабынхнаа хооллож яваа эрүүл сонголтоороо нөгөө хоёрынхоо бас л дээр нь гарна. Ийм байхад яагаад С.Ганбаатарыг сонгож болохгүй гэж. Хулгай, хуйвалдаан, худалд хутгалдаагүй, ард түмнээ худалдах сонголт хэзээ ч хийхгүй залуу хүмүүсийг дэлхий сонгож байхад бид ч бас дэлхийн жишгийг дагах цаг нь, нөхцөл нь бүрдээд байна.

 Эх сурвалж: МАХН-ын сонгуулийн штаб

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.