“С.Ганбаатар, Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн явагдаж болзошгүй нь”

6-р сарын 13 - 15 цаг 46 минут

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийн судалгааг “Смарт судалгааны төв”-өөс иргэдийн дунд явуулж тайлангаа танилцууллаа.

Уг судалгааг 2017 оны тавдугаар сарын 20-ноос 23-ны хооронд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 17 мянга 439 сонгогчдоос санамсаргүй түүврийн аргаар авсан байна.

Судалгааг авахдаа хүн ам зүйн статистик үзүүлэлт буюу 2016 оны УИХ-ын сонгогчдын мэдээллийг эх сурвалж болгон ашигласан аж.

Судалгаанд сонгогчдын сонгуульд оролцох идэвхи оролцоо болон Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын рейтингийг /+-/ 5 хувийн стандарт алдааны таамаглал дэвшүүлж судалсан байна.

Сонирхолтой нь судалгаанд оролцогчдын 39,1 хувь нь Х.Баттулгыг дэмжихээ илэрхийлсэн бол 32,4 хувь нь С.Ганбаатарыг, үлдэж буй 28.5 хувь нь М.Энхболдыг дэмжихээ илэрхийлжээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн рейтингийг тодорхойлох зорилготой уг судалгаанаас харахад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, С.Ганбаатар нарын хувьд хамгийн өндөр санал авахаар харагдаж байгаа бол эрх баригч хүчин болох МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын рейтинг доогуур байгаа нь ажиглагдана.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдын рейтинг ийнхүү доогуур гарсан гол шалтгааныг улстөр судлаачдын зүгээс МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар амалсан мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, Засгийн газар тэтгэвэрийн насыг үе шаттай нэмэгдүүлж, 7 төрлийн татварыг нэмэгдүүлсэн, нийгмийн салбарт ажиллагсдын цалин урамшуулалыг хассан, төрийн албыг төрлийн алба болгосон, мэргэжлийн бус хүмүүс болох уяачдыг олноор нь өндөр албан тушаалд томилуулсан зэрэг хүчин зүйлүүдтэй холбон тайлбарлаж байна.

Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 51 хувийн саналыг нэр дэвшиж буй гурван эрхэмийн хэн нь ч авч чадахгүй байх нөхцөл бий болсон талаар улстөр судлаачид ярьж байгаа юм.

Дээрх судалгаанаас харвал дахин сонгууль болвол Х.Баттулга, С.Ганбаатар нар сүүлийн шатанд эн тэнцүүхэн тунаж үлдэх нөхцөл үүсэхээр байна.

Энэ тохиолдолд нэр дэвшигч М.Энхболд  жагсаалтаас хасагдаж С.Ганбаатар, Х.Баттулга нарын хооронд ширүүн тулаан өрнөх бөгөөд МАН-д саналаа өгсөн сонгогчид МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатарт саналаа өгсөнөөр асуудал шийдэгдэж болзошгүй нь.

МАХН-ын сонгуулийн төв штаб

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.