С.Ганбаатарт ард түмэн хандивладаг, харин М.Энхболдод...

6-р сарын 13 - 11 цаг 47 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид гарааны зурхайнаас эргээд хэд хонолоо. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Тэгвэл энэ сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн хандивын хайрцгаа нээлээ. Энэ тухай тэрээр өөрийн Ганбаатар Сайнхүү цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

С.Ганбаатар “....Шударга ард түмнээсээ хандив гуйж, Шударга Ерөнхийлөгч яаж ажиллаж чаддагыг ард түмэндээ харуулах болно. Би ард түмнийхээ итгэлийг алдаагүй, тэдэндээ хандах нүүртэй хүн. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа зориулан хандивын аян өрнүүлж, ард иргэдийн дунд аялуулсан хандивын хайрцагнуудаа задаллаа. Надад итгэл үзүүлэн, хандив  өгсөн нийт ард иргэддээ баярлалаа. Тун удахгүй тайлангаа танилцуулах болно” гэж бичжээ.

Мөн видео бичлэгээр хандивын хайрцгаа нээж буйгаа үзүүлжээ. Түүний хандивын хайрцагнаас тавиас хорин мянгат хүртэлх дэвсгэртүүд гарч байна. Энэ нь түүний хандивлагчид ард түмэн гэдгийг шууд хэлж байгаа юм. 

Хандивын аян Нийслэлийн дөрвөн дүүрэгт өрнөжээ. С.Ганбаатарыг дэмжсэн 60 мянган гаруй хүн 20 гаруй сая төгрөгийн хандивыг нэр дэвшигчид өгсөн байна. Өдгөө МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжих аян хөдөө орон нутагт ч өрнөж байгаа ажээ.

Тэгвэл МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод хандив хэр зэрэг цуглаж байгаа талаарх мэдээ одоогоор алга байна. Удахгүй бас зарлана гэж найдъя. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө цацагдсан М.Энхболд даргын оролцсон “Бүрэн зураглал” нэвтрүүлгийн үеийн нэгэн зураг энд байна.


С.Ганбаатарын хандивын хайрцаг, М.Энхболд даргын “Бүрэн зураглал”-ын нэгэн агшин хоёрыг харьцуулахуйд иймэрхүү харагдах аж. Яалт ч үгүй С.Ганбаатар бол ард түмний төлөөлөл гэдэг нь л эндээс харагдаад байх...

Эх сурвалж: МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн Төв штаб

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.