​Цаг үе С.Ганбаатарыг нэхэж байна

6-р сарын 13 - 11 цаг 44 минут

Цаг үе, үйл явдал үргэлж баатруудыг нэхэж, тэдний төрөн гарах хөрс суурь нь болж байдаг. Эдийн засгийн хүндрэл, улс төрийн тогтворгүй байдал, цалин хөлсний асуудал үүсээд эхлэнгүүт нийгмийн зүгээс хэн нэгэн лидерийг нэхэж эхэлдэг. Ямар хүнийг гээч. Нийтийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг хүндэлдэг, улс төрийн барьцаанд ороогүй хүнийг нэхдэг. Энэ утгаараа олон нийт С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнд талархалтай хандаж байна. 

Учир нь МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа С.Ганбаатар цалинг таван удаа нэмүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулж байсныг ард түмэн одоо ч мартаагүй байна. Хоёр том нам сиамын ихэр шиг болчихоод Оюутолгойг тасар татаж байхад С.Ганбаатар “Гадны луйварчдын гар хөл С.Баярцогтоо чи ард түмний баялагийг арай ингэж зөөхгүй  шүү” хэмээн шударга бусын өмнөөс зоригтойгоор дуугарч байсан билээ.

С.Баяр, С.Баярцогт нар яаж С.Ганбаатар руу дайрч байлаа. 20 мянган хувьсгагчтай тоо мэдэхгүй гээд л. Төр Засгийн буруу шийдвэр болгоны өмнөөс С.Ганбаатар сөрж тэмцдэг байлаа. Түүний ард талд Монголын Үйлдвэрчний Эвлэл бат зогсож хана хэрэм болдог байв. Оюутнууд эрх хүүхэд шиг хошуугаа цорвойлгон Автобусны үнийг хүртэл С.Ганбаатараар буулгуулдаг байлаа.

Талбай дээр жагсаж, Төрийн ордонд өрнөж буй хуйвилдааныг эсэргүүцэн тэмцэгч бол С.Ганбаатар. Өдгөө ялзарсан нийгмийн өтөг бууцыг түймэрдэх, ядарсан түмнээ өмөөрөх дуу хоолой хэрэгтэй байна. Даварсан олигархууд үе удам дамжуулан та бидний дээр сандайлахаар үгсэн хуйвалдаж эхэллээ.

Хэдэн мянган залуус харь улсад боолын хөдөлмөр эрхлэхээр аль нэгэн элчингийн үүдэнд дугаарлан өдөр шөнөгүй зогсоцгооно. Эдгээр залуусын унтарсан итгэлийг сэргээх боломж байна. Гэхдээ энэ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд сонголтоо хэрхэн хийхээс  шууд утгаараа шалтгаална.

Оффшорчид, луйварчидтай, авилгатай  хүн бүхэн тэмцэж гэмээнэ ялалтанд хүрнэ. Энэ тэмцлийг ялалтад хүргэх хүн бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар.  Цаг үе С.Ганбаатарыг нэхэж байна.

МАХН-ын сонгуулийн штаб

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.