ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: 311 мянган малчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд мал сүргийн тоо түүхэндээ 61.5 саяд хүрлээ

5-р сарын 29 - 21 цаг 36 минут
 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, аварга малчдын мал маллах арга туршлагыг солилцох Малчдын улсын зөвлөгөөнийг  Төрийн ордонд зохион байгуулж байна.

Зөвлөгөөнийг  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нээж үг хэллээ. Тэрбээр “Мал аж ахуйн салбар нь  дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хөдөө аж ахуйн салбарын 80.0 орчим хувийг тогтвортойгоор үйлдвэрлэж хүн амыг хүнсээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангасаар ирсэн. 2010 оноос мал сүргийн тоо тогтвортойгоор өсөж, мал сүргийг хувьчилж байсан 1990 онтой харьцуулахад 2.5 дахин өсөж тэр хэмжээгээр мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж байна. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд 15.0-20.0 сая толгойгоор өсөж байгаа нь малчин түмэн Та бүхний нөр их хөдөлмөр, Төр, засгаас баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байгаа орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр шим гэж үзэж байна. Бидний өмнө энэ их баялгийг эдийн засгийн үр ашигтай, үнийн дээд төвшинд хүргэж дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зорилт байна.  Үүний тулд байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж мал аж ахуй эрхлэх арга барил, малын удмын сангийн талаарх ойлголтууд хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх,  үржил селекц, эрүүл мэндийн ажлыг оновчтой удирдан чиглүүлэх ажлыг хамтдаа бүтээцгээе” гэдгийг онцлов.

Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх талаар тусгагдсан олон арга хэмжээнүүдийг мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж цаашид орон нутагт хэрэгжүүлэх юм.

Мөн зөвлөгөөнд оролцож байгаа малчид, фермерүүд мал аж ахуйн салбарын гол эрх зүйн баримт бичиг болох “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” болон “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслүүдэд санал өгч хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлж хуулийн төсөлд тусгуулна.

Засгийн газар дараах арга хэмжээнүүдийг  хэрэгжүүлэн ажиллана.

Үүнд:

  • Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх.
  • Малчид хөдөлмөрөө хоршин ажиллаж ажлын бүтээмж сайжруулан мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэхээр Малчдын хоршоонд нэгдэж ажиллах боломж болон малын гаралтай түүхий эдийг малчдын хоршоогоор дамжуулж бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх.
  • Мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаарх олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх.
  • Малыг бүртгэлжүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлэх.
  • Малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж биотехнологийн ололтыг нэвтрүүлэн шинэ үүлдэр, омгийг бий болгох, мал үржлийн нэгжүүдийг чадавхжуулах.
  • Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэх.
  • Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөөгийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрт хөнөөл учруулж буй хортон мэрэгчидтэй тэмцэх зэргээр бэлчээрийн доройтлыг бууруулах.

Энэхүү зөвлөгөөнөөс зөвлөмж гарган бүх аймаг, сумдад хүргүүлж тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана

Зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчид, фермерүүд орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна.

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13“Шарилжгүй Улаанбаатар-3” аян баасан гарагт эхэлнэ2018, 6 сар 28. 9:24Баян-Өлгий аймагт барилгын материалын сорилт шинжилгээний лаборатортой болно2018, 6 сар 27. 11:16

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.