Орос дахь эдийн засгийн хямрал Европын Холбоонд ашиггүй байгаа учраас Москвагийн эсрэг гаргасан хориг арга хэмжээгээ зогсоох ёстой гэсэн байр суурийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд France Inter радио станцын нэвтрүүлэгт оролцохдоо илэрхийлжээ. Үүний гол нөхцөл нь Украины зүүн хэсэг дэх зөрчлийг зохицуулах явдал гэж тэрээр онцолсон байна.
“Хэрэв Орост хямралтай байвал энэ нь Европын хувьд ямар ч сайн зүйлийг авчрахгүй юм. Би нөхцөл байдлыг улам муутгах бодлогыг дэмжихгүй байгаа бөгөөд одоо хориг арга хэмжээнүүдээ зогсоох шаардлагатай гэж тооцож байна” хэмээн Францын удирдагч өгүүлжээ.
Украины асуудлаар талууд ахиц дэвшил гаргаж чадахгүй бол хориг арга хэмжээний дэглэм урьдын хэвээр үлдэх болно гэж Олланд дурдаад, “хэрэв бид урагшаа алхам хийж чадвал хоригууд цуцлагдах болно, харин тийм алхам хийж чадахгүй бол хориг арга хэмжээнүүд хуучны адил үлдэх болно” хэмээн тэрээр мэдэгдсэн аж.
Түүнээс гадна, Оросын удирдагчид Украины зүүн хэсгийг тасалж авах зорилго байхгүй бөгөөд Владимир Путины гол зорилго бол Украиныг Хойд Атлантын эвсэлд оруулахгүй барих явдал юм гэж Францын Ерөнхийлөгч онцлон дурдсан байна. Тэрээр “Путин Украины зүүн хэсгийг авахыг огтхон ч хүсэхгүй байгаа тухайгаа надад хэлсэн. Би түүнд хэрхэн итгэхгүй байх билээ. Энэ бол Крым биш. Тэр зөвхөн Украиныг НАТО-ын лагерьт бүү ороосой гэж л хүсч байгаа” гэж Франсуа Олланд өгүүлсэн аж.
Мөн Астанад болох норманд загварын уулзалт Украины хямралыг шийдвэрлэхэд зохих хэмжээний ахиц дэвшил гаргах байх гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. “Бид шинэ ахиц дэвшилд хүрэх болно гэсэн цорын ганц нөхцөлтэйгөөр би нэгдүгээр сарын 15-нд Астанагийн уулзалтад очих болно” гэж Олланд радиогийн нэвтрүүлгээр дамжуулан мэдэгджээ.
Д.Мигаа
( 5 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг
Zuv shuu dee,ene horigoos Evropiin ulsuud l ***irol amsana,ter d***ain tsaadah sarma***nguud zav***ad l uldene
Zuv shuu dee,ene horigoos Evropiin ulsuud l ***irol amsana,ter d***ain tsaadah sarma***nguud zav***ad l uldene
Amerik sanhuug zevseg bolgon ashiglaj zuvhun uurtuu ashigtai huvilbariig songoj ene ni tuunii holbootnuudad ho hirol l avch irj baina
Orosyyd t***x vodka l yldlee dee 1******0 on ryygaa bytsaxnee
АНУ-ын *** долоогч орнууд түүнийхээ тойргоос гарчих зориг зүрхгүй.