НҮБ-ын тэргүүн агсан Хаммаршёльдын үхлийн шалтгааныг 53 жилийн дараа ахин мөрдөж эхэллээ

12-р сарын 31 - 11 цаг 33 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1953-1961 онуудад тус байгууллагыг тэргүүлж байсан шведийн иргэн Даг Хаммаршёльдын үхлийн талаарх шинэ нөхцөл байдлуудыг судлуулахаар бие даасан шинжээчдийн багийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өчигдөр Wall Street Journal-д мэдээлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Даг Хаммаршёльд 1961 оны есдүгээр сарын 18-нд онгоцны ослоор амь үрэгдсэн билээ. Ерөнхий Ассамблейн зүгээс энэ талаар ямар нэгэн мэдээлэлтэй улс орнууд  нийтэд ил дэлгэхийг уриалжээ.

Шведэд явуулсан бие даасан мөрдлөгийн үр дүнгээс харахад, НҮБ-ын Генсек агсаны сууж явсан онгоц Хойд Родез буюу одоогийн Замбийн нутаг дэвсгэрт сүйрсэн бөгөөд британийн эрх баригчид энэ талаар олигтой ажиллагаа явуулаагүй аж. Харин 2011 онд Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн ажилтан Йоран Бьёркдаль энэхүү эмгэнэлт явдалтай холбоотой шинэ баримтуудыг цуглуулж чадсан байна.

Тэрээр Африк тивд ажиллаж байсан бөгөөд бие даан мөрдлөг явуулсан аж. Гэрчүүдээс сонссон яриануудаа бусад баримтуудтай харьцуулж судалсны үндсэн дээр Генсекийг зориуд устгасан байж болох хувилбар ор үндэстэйг тогтоожээ. Судлаачийн үзэж буйгаар, Хаммаршёльдын зорчиж явсан онгоцыг нэгэн үл мэдэгдэх онгоц сөнөөсөн аж.

Энэхүү хувилбарыг баталж болохоор өөр олон баримтуудыг шведийн агентлагийн ажилтан гаргаад байгаа юм байна. Онгоцны сэгийг албан ёсны мэдэгдэл гартал цэрэг цагдаагийнхан удаан хугацаанд хамгаалж байсан бөгөөд азаар амьд үлдсэн ганц зорчигчийг тоноглол муутай эмнэлэгт аваачин, амь насыг нь аварч чадаагүй аж.

Хаммаршёльд амь үрэгдэхээсээ өмнө Катанг дахь босогчдыг нууцаар дэмжиж байна хэмээн британийн дипломатуудыг сэжиглэн, тэмцэлдэгч талуудыг эвлэрүүлэх явцад Лондон саад учруулж байна хэмээн үзэж байжээ.  Генсек Катанг дахь “Morthor”нууц нэртэй НҮБ-ын хүчний тусгай ажиллагаанд хориг тавьсан нь тухайн үедээ АНУ болон Их Британийн засгийн газрын дургүйцлийг ихээхэн хүргэж байсан аж.

Д.Мягмарсүрэн

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 10 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 202.180.220.70 ]dddd   • 2015, 1 сарын 13. 0 цаг 03 минут

Negdsen vndesnii baiguullagiig Taiwan anh vvsegsen Harin NATO bol oor vvsel zorilgotoi. Ene 2 taaramj muutai baidag baij magdgvi. Mongol diplomatchiin temdeglelees harhad Taiwan Mongol ulsiin tusgaar togtnoliig olon jil esgvvcsen ganc oron.

[ 150.129.141.68 ]Зочин   • 2015, 1 сарын 5. 22 цаг 50 минут

АНУ -ЫН БОХИР ТОГЛООМ ДЭЛХИЙГ ӨДӨЖ БАЙГАА БАЙХ ДАА.ҮНЭХЭЭР НҮБ НЭРТЭЙ ТОМ БАЙГУУЛЛАГА ИЙМЭРХҮҮ БОХИР ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА.ЯМАР САЙНДАА ЯДУУ ОРНЫ ИРГЭДЭЭР ДООГ ХИЙЖ БАЙГАА ЮМ ШИГ ХООЛНЫ ЦЭС ГАРГААД ЦАРЦАА БОЛОН ӨТ ГЭХ МЭТЭЭР ХООЛЛОХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН ГЭЖ ХҮНИЙ ТАРХИ УГААЖ БАЙХ ВЭ ДЭЭ.НҮБ ЁСТОЙ ХОР НАЙРУУЛАГЧ ШҮҮ ДЭЭ

[ 122.201.21.169 ]Зочин   • 2015, 1 сарын 1. 12 цаг 12 минут

Дээр үед Даг Хамаршелд гэдэг гадаадын том даргын нэрийг мэддэг байв Том хамартай хүүхдийг Хамаршелд гэдэг байв

[ 150.129.141.185 ]Зочин   • 2015, 1 сарын 1. 9 цаг 44 минут

ardchilsan gegdeed baigaa ene amerik ,angli p*** nar uussen tsagaasaa nugel uildej bsan p*** nar. musulmani h***ifatain tserguud ene 2 ulsig delhiin horsnoos hurdhan archaasai bilee

[ 67.237.64.117 ]Зочин   • 2015, 1 сарын 1. 1 цаг 57 минут

xereg xuuchirdaggui gej unen shuu. Idej uusnaa uursduu ilchilj, sain duraaraa suudlaa uguxgui bol xojimiin y***aas muusain xulgaich, urva***d avragdaxgui gedgiig turd bgaa xyatdiin t***iinxan bolon turiin mungiig zavshigch xulgaich nart anxaaruulie. Ta nariig ineegeed l yavj baixad chini "ter neg udur" xajuud chini irchixsen baix vii

[ 180.235.178.98 ]555   • 2014, 12 сарын 31. 23 цаг 12 минут

Tyynees hoishih byh NYB-iin tergyynyyd ANU-iin gar holyyd. Odoo ene muu Solongos hogshin bol jinhen ***nii nohoi baigaan

[ 202.179.20.79 ]Зочин   • 2014, 12 сарын 31. 17 цаг 22 минут

za hen yamar hamaa bn a. ***l durgui hurchlee

[ 183.177.97.21 ]Зочин   • 2014, 12 сарын 31. 13 цаг 45 минут

энэ муу ану хөгшин англи хоёр ****** л зохион байгуулах юм даа

[ 202.21.106.166 ]Зочин   • 2014, 12 сарын 31. 11 цаг 52 минут

мэдээж ану анги 2 хаа ч явсан цуг гэж мэдээрэй

[ 112.72.13.249 ]Зочин   • 2014, 12 сарын 31. 11 цаг 47 минут

АНУ хусаа биз.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.