“Жи тайм” сүлжээнд орсон хохирогчдын тоо нэмэгдэж УМБГ-ын үүдийг сахисаар сууна

3-р сарын 10 - 10 цаг 01 минут

Казахстан улсаас ядууруулыг бууруулах төсөл хэлбэрээр Монголд оруулж ирсэн “Жи тайм” сүлжээний толгойлогч Ж.Марат нарын долоон хүнийг саатуулан хориод удаж байна. Уг сүлжээнд элсэн ороод эцэстээ мөнгөө аривжуулан авч чадалгүй хохирогч болсон иргэд УМБГ-ын үүдийг өдөржин сахидаг ажилтай болжээ.

Өчигдөр өдрийн 15.00 цагийн үед тус газраар орлоо. Үүдээр нь оронгуут бөөн хүмүүс холхилдож “Аль мөрдөн байцаагч дээр орох вэ, өргөдөл гаргахад бүрдүүлэх материал юу байна. Хамгийн гол нь бидний мөнгө олдох болов уу. Ёстой баларсан юм боллоо. Ажлаа ч тайван хийж чадахгүй өдөржин мөрдөнгийн үүд сахиж сууна” зэрэг өөр хоорондоо ярилцаж суух юм. Үүдний жижүүр гэж хоёр мөрдөн байцаагч сууж байна. Тэд өргөдөл хүлээж авахаас гадна хэн гэгч мөрдөн байцаагч руу орох замыг зааж өгнө. Өдөрт 20-30 хохирогчийн гомдлыг хүлээж авч байна гэж үүдний жижүүрүүд сонирхуулав. Цаашид ч хохирогчдын тоо нэмэгдэнэ гэнэ.

Эндээс харахад Монголчууд тэр чигтээ “Жи тайм” сүлжээнд элссэн мэт дүр зураг харагдаад байгаа юм. Бүр орон нутгаас ч мөрдөн байцаах газарт гомдлоо гаргахаар ирсэн хүмүүс байгаа гэнэ. Нэг давхарт 106 тоот өрөөнд дөрвөн мөрдөн байцаагч хохирогчдыг байцааж гомдлыг нь авч байна. Тийшээ орох гэсэн сүлжээний хохирогчид ар араасаа дугаарласан сууна. “Ямар удаан байцаадаг юм бэ” гэж зарим ундууцна. Зарим нь цагаа байн байн харж яарна. Цугларсан иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Тэр дундаа залуу бүсгүйчүүд харагдав. Харахад боловсролтой сэхээтэн хүмүүс нь илт. Ямар сэтгэхүйтэй ямар гэнэн бодолтойдоо амар хялбар аргаар мөнгөө өсгөж үржүүлж авах гэж орсон болдоо гэж бодогдов. Ихэнх нь вип үйлчилгээ буюу 2 сая 400 мянгаар элсэж орсон хүмүүс гэнэ.

УМБГ-ын ханан дээр “Жи тайм” сүлжээний хохирогчид дараах материалуудыг бүрдүүлж гомдлоо гаргана уу гэсэн зар наачихжээ.

Үүнд:

1.Өргөдөл

2.Иргэний үнэмлэхний хуулбар

3.Төсөл хөтөлбөрт элсэх үед бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар

4.Цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас /логин нэр бүхий/ 5.Хөтөлбөрт элсэх үед төлсөн мөнгөний баримт, авсан урамшуулалтай холбоотой баримтууд гэж заажээ. Үүнийг харсан зарим нэг нь “Ийм юм юу ч байхгүй, урамшуулал аваагүй. Зүгээр л таньдаг итгэлтэй найздаа, эгчдээ, ахдаа 2 сая 400 мянган төгрөг өгсөн. Надад ямар ч гэрээ энэ тэр хийгээгүй” гэж мөрдөн байцаагчид учирлаж, яахаа байцаана. Энэ мэтчилэн өдөр бүр хохирогчдын гомдлыг хүлээж авсаар байна. Тус газар хүн ч ихтэй, байцаагчид ч ачаалал ихтэй ажиллаж байна. Зарим мөрдөн байцаагч нь хошигнож “Нөгөө алдарт залилагчийн хамсаатангууд уу” хэмээн заримаар нь доог тохуу хийж харагдана.

Тэгвэл сүүлийн үед сүлжээнд ороод мөнгөөрөө хохирсон иргэдийн тархийг угааж төөрөгдөлд оруулах явдал их гарч газар авч байгаа талаар УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү мэдэгдсэн юм. Хамгийн гол асуудал бол иргэдийн дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн байгаа юм.

Тухайлбал, “Жи тайм” компанийн үйлчилгээг сэргээж үйл ажиллагааг нь хэвийн явагдаж байгаа. Хөтөлбөрүүд цаашид хэвийн үргэлжилнэ. Цалин мөнгийг нь хэвийн олгоно. Толгой компанид өргөдлөө гаргавал мөнгөө буцааж олж авна. Цагдаагийн байгууллагад гомдлоо гаргавал мөнгө олдохгүй шүү хэмээн иргэдийн тархийг угааж ташаа мэдээлэл тарааж байна. Энэ бол буруу ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллагаас Ж.Мараттай холбогдох эрүүгийн хэргийг бүх талаас нь шалгаж байгаа. Иргэдийн дунд тарсан буруу мэдээллийг няцааж байна. Тиймээс ард иргэд мөнгөө өгч элсээд хохирсон бол УМБГ-т ирээд гомдлоо гаргаж шалгуулаарай гэдгийг онцолсон юм.

Түүнээс гадна “Жи тайм” компанийн үйл ажиллагааг зогсоосон байгаа учраас цаашид сэргэж үйл ажиллагаагаа явуулна гэсэн ойлголт байхгүй юм байна. Асуудлыг тал бүрээс нь шалгаад тогтоосны дараа хэн буруутай болон хэн хэчнээн төгрөгөөр хохирсон гэх асуудал эцэслэн шийдэгдэх юм байна.

О.Сайхан

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.