Сэргэж дуусдаггүй хийморийн балаг

3-р сарын 7 - 13 цаг 20 минут

 

Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Бурхан халдун ууланд түүний булш бий хэмээн монголчуудын эрхэмлэн шүтдэг уул. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон бөгөөд 1992 онд 12 мянган км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан байдаг. Харин 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан халдун уулыг төрийн тахилгат уул болгосон билээ. Ийнхүү эрчүүд Бурхан халдуныг сүсэглэн биширч, хийморио сэргээхээр зорьдог болсон нь энэ.

Жил бүрийн сар шинийн дараа хийморио сэргээнэ гээд Бурхан халдун уулыг зорьдог эрчүүдийн тоо энэ жил бүр ихсэв. Арга ч үгүй биз. Дагваа аварга, Алтантүрүү хоёр Бурхан халдун ууланд хонож, нэвтрүүлэг хийсэн нь эрчүүдийг тийш нь хөтлөх сэдлийг нь өгчихсөн юм хойно. Ингээд л эрчүүд найз нөхдөөрөө, ажлынхнаараа, олуулаа, ганц хоёроороо гээд л хувийн бэлтгэлээ базааж аваад Хэнтий аймгийг зорьсон юм. Гэтэл эрчүүд яав. Хийморио сэргээх нэрийдлээр Бурхан халдуныг буртаглаж, байгальд хогоо хаяж, бохирдуулж байна. Түүнийгээ юман чинээ тоолгүй байгаль дэлхийгээ бохирдуулчихаад хаяад явж байгаа эрчүүдийн хийморь нь хаанаа байна вэ. Яасан ч сэргэж дуусдаггүй хийморь вэ дээ.

 

 

Эмэгтэй хүний сүүдэр ч тусах эрхгүй энэ уулыг эрчүүд “өмчилчихсөн”. Харамсалтай нь тэд уулыг сүсэглэн биширч, хайрлах бус бохирдуулж, хогоо хаяад зогсохгүй тэдний асаасан гал, арц, зулнаас болж гал гарсан хэрэг гарчээ. Гурав, дөрвөн мод шатаж байхад хэсэг залуус байгаль хамгаалагч нартай нийлж гал түймрийг яаралтай унтраасан байна. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Гал түймрийг яаралтай унтрааж чадаагүй бол байгаль дэлхийг сүйтгэх их аюул үүсэх байлаа.

 

 

 

 

Сэргэж дуусдаггүй хийморийн балаг үүгээр дуусахгүй нь бололтой. Эрчүүд минь хийморио сэргээх гэж тахилгатай уулыг зорьж байгаа л бол байгаль эх дэлхийгээ хайрлаж, хамгаалж байгаач! Чадахгүй бол хийморь сэргээнэ гэж нэгийгээ дуурайж хэлбэртэж байхын оронд тахилгат уулыг зорихгүй байх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн Бурхан халдун уул гэлтгүй Шилийн Богд, Хийморийн овоог хүртэл ямар болгож орхидгийг бид гэрэл зурагнаас бэлхнээ харж болно. Ийм л баймааргүй байна. Бурхан халдун ууланд хятад хүн гарлаа гээд нийлж аваад зодож, бичлэг хийж, өөрсдийгөө жинхэнэ эр хүн мэтээр ойлгосон эрчүүдийн хийморь гээч нь Бурхан халдунд очсоноороо сэргэж, очоогүйгээрээ сэргэдэггүй эд ч бас биш юм гэдгийг ойлгох ухаан ихэнх эрчүүд бий гэдэгт найдаж байна.        

Сэргэж дуусдаггүй хийморийн балаг үүгээр дуусах болтугай.   

 

Ц.Энх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.