Шатахууны үнэ өсөх үү?

3-р сарын 7 - 13 цаг 03 минут
Манай улс ОУВС-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд Шатахууны онцгой албан татварыг нэмэх шаардлага тавьсан. Энэ нь өнгөрөгч нэгдүгээр сард автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан шийдвэрийг “цуцал” гэсэн үг юм. Тэгэхээр татварыг нь тэглэсээр байтал нэмэгддэг шатахууны жижиглэнгийн үнийг “хазаарлах” боломжгүй болж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хөшүүрэгдээд ч нэмэргүй, өсч байдаг шатахууны үнэ цулбуургүй болж байна. Тэгэхээр татвар нэмэх шийдвэрийг “анаж” буй шахатууны үнийн өсөлт хэдээр хэмжигдэхийг таашгүй.Залгамж чанараа хадгалаагүйгээс төрийн мэргэшсэн албан хаагч, сайн менежергүйн хар гайгаар үнийн өсөлтөд дарлуулсаар туйлдсан иргэдээ хэрхэн хамгаалах вэ гэх асуулт урган гарна.
 
ШАЛТАГ МУНДАХГҮЙ

Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гарсантай зэрэгцэн шатахууны жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр өссөн нь саяхных. Энэ үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран 2017 оны нэгдүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллар/тонн-оор өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлсөн гэх тайлбарыг албаныхан өгч байсан билээ. Гэвч энэ нь үгсэн хуйвалдсан шинжтэй байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэж байв. Ингээд импортлогч компаниуд 50 төгрөгөөр буулгасан нэрээр чимээ түрдээ намжсан хэрэг. Өнгөрсөн жилийн энэ үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байсан. Гэсэн хэдий ч цаашид бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж буйг олон улсын шинжээчид хэлж байсан билээ. Энэ сарын 3-ны байдлаар Brent маркийн газрын тосыг баррель нь 55.90 ам.доллараар борлуулж буй. Харин өнгөрсөн оны мөн үед 33.74 ам.доллар байжээ. Тиймээс энэ нь шатахууны үнийг огцом өсөхөөр нөлөөлөхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэвч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмэх нь зайлшгүй. Харин үүнийг хэрхэн хүлээж авах нь үндэсний импортлогчдоос шалтгаалах нь. Унасан бөхөд шалтаг мундахгүйн адил шатахууны үнийг өсгөх шалтаг ч мөн мундахгүй биз ээ.

ТҮНШЛЭЛЭЭС ХАМААРАХ ҮНИЙН ӨСӨЛТ

Хэдийгээр татварыг нэмэгдүүлсэн ч үнийг өсгөхгүй байх боломж бас бий. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээс ха­маарах учиртай. Өн­гөр­­сөн Засгийн газрын үед шатахууны онцгой албан татварыг бүсчлэн нэмэгдүүлж байсан юм. Тухайн үед дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурч байсан хэдий ч валютын ханш өссөөр байсныг мартаж болохгүй. Гэсэн хэдий ч төр хувийн хэвшлийн түншлэлийг хослуулснаар бүтээгдэхүүний үнийг бууруулж болдог жишгийг харуулсан түүх ч бас бий. Тодруулбал, алслагдсан бүс нутгуудын шатахууны хэт ялгаатай үнийг төвийн бүстэй адилтган бууруулж байсан билээ. Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэг баррель нь 100 гаруй ам.доллар болсон. Мөн манай улсад валютын ханш огцом өсч, эдийн засгийн хүндрэл үүссэн үед чөлөөт зах зээлийн зарчмаар явсан бол шатахууны үнэ 2000 хол давах байсан нь бодит үнэн. Энэ нь манай улсын газрын тосны олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байсан юм.
 
ЭКСПОРТ, ИМПОРТ ТЭНЦЖЭЭ

Өнгөрсөн онд 1.1 сая тонн тос олборлон экспортлож улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 октантай автобензин тав орчим хувь, дизель түлш 48 хувь, онгоцны түлш хоёр хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий / 17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, хоёр хувийг БНХАУ, дөрвөн хувийг бусад ул­суу­даас импортолдог билээ. Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй манай улс шатахууныхаа үнийг уялдуулан буулгах боломжтой болсон. Өмнө нь Роснефть компанийн хэлсэн үнээс хамаардаг байсан зах зээл газрын тос олборлож, экспортод гар­гадаг болсныхоо хүчээр дэлхийн үнийн жишигтэй дүйц­дэг болсон хэмээн албаныхан мэдээлж байв. Манай улс өвөлдөө 70 сая литр, зундаа 110-120 сая литр шатахуун хэрэглэдэг байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын нутаг дэвс­гэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 тал­байд Бүтээгдэхүүн ху­ваах гэ­рээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажил­лагаа явуулж буй. Тухайл­бал, 2016 онд Эргэл XII, Арбулаг XXIX талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ ши­нээр байгуулсан ба Шарга III талбайд сонгон шал­­гаруулалт явуулж байгаа аж.

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.