П.Цагаан: Соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай

2-р сарын 21 - 22 цаг 54 минут

Дэлхий даяарчлагдаж, бүхий л хэрэглээ ижил төстэй болсоор байгаа энэ эрин цаг үед эх хэл соёлоо хэвээр нь хадгалж үлдэнэ гэдэг ихээхэн бодлого хийгээд бодит ажил шаардсан зүйл болоод буй. Тэгвэл П.Цагаан эрхэм тэрхүү хариуцлагатай үйл хэргээс чамгүй ачааг сайн дураараа өөртөө үүрч,  Олон улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан “Дархад дууны цоморлог”  хэмээх номыг санаачилж,  хэвлүүлжээ. Өнөөдөр тус номын нээлт болоход маш олон хүмүүс хүрэлцэн ирсэн нь номын ач холбогдлыг ихэд үнэлж буйн тод илэрхийлэл болов уу.

П.Цагаан эрхэм  хэлэхдээ  “Сүүлийн жилүүдэд Монголчууд гадны улсуудын савангийн дуурьт хэт шимтэж тэр хэрээр тухайн улсын соёл эрчимтэй нэвтэрч байна. Нөгөө талдаа уламжлалт соёлын өвийг тээгчдийн тоо цөөрсөөр байна. Монгол Улс бусад улсаас ондооших, омогших тэр мөн чанар гээгдэж соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай. Хүн төрөлхтөн одоогоор 6 мянга орчим хэлээр ярьж байгаагийн тал нь ойрын хугацаанд устаж үгүй болохоор байна гэсэн ЮНЕСКО-гийн судалгаа бий. Бид үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй ээ.” гэж байсан. Мөн тэрбээр “Монгол монголоороо үлдэх боломж бол эх хэл соёл юм. Энэ удаад дархад зоны дууг нийтийн хүртээл болголоо. Дуу гэдэг энгийн зүйл биш. Дуу гэдэг гүн ухаан, түүх, хүний амьдралын баяр гуниг, хүсэл мөрөөдөл тэмүүллийг бүгдийг агуулсан байдаг. Тиймээс цаашдаа буриад,  урианхай,  хотгойд, халх монгол гээд Монгол улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа зон олны ардын болон зохиолын дууг хадгалж хамгаалж нийтийн хүртээл болгох нь бидний үүрэг юм” хэмээн хэлснийг энд тодотгоё.

 “Дархад дууны цоморлиг” номыг бүтээхдээ хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэжээ.  Өмнө нь хэвлэгдсэн ном болон судалгааны ангийн тайланд орсон дуунуудыг харьцуулан 525 дууг хувилбарын хамт эмхэтгэн “Цоморлог” болгон хүргэж байгаагаа номыг бүтээгчид хэлж байлаа.

Нутаг нутгийн аялгууг олон нийтэд таниулан сурталчлах, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор П.Цагааны санаачилсан тус номыг  Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргажээ.  Номын редактороор ШУА-ийн доктор,  профессор н.Гантогтох ажиллажээ.

Номын нээлтэнд Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким  МУГБ, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатар  зэрэг эрдэмтэд оролцлоо. Мөн  дархад зоны төлөөллүүд номын нээлтэд оролцон  ая дуугаа өргөлөө.

Дашрамд өгүүлэхэд, Монголчууд өдийг хүртэл олон янзын аягуулгаар ярьж байгаа нь монгол өргөн уудам газар нутагтай, агуу үндэстэн байсны илэрхийлэл баталгаа гэж үздэг болохыг номыг санаачлагч хэлж байсан юм. Тэгэхээр агуу үндэстний баялаг их өв соёлын  баримт түүх  болсон олон ном удахгүй мэндлэх биз ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.