Дөнгөн данган өсөлт

2-р сарын 20 - 11 цаг 02 минут

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий өсөлт таамаглаж байснаас ялимгүй өндөр өсөлттэй гарлаа. Тодруулбал, ДНБ 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэг хувиар өссөн дүнтэй гарсныг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсөв

ДНБ 2010 оны зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны эцэст 16 их наяд төгрөг болж, өмнөх оноос 154.6 тэрбум төгрөгөөр өсчээ. 

Уг өсөлтөд хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарын өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Эдийн засаг нэг хувиар өссөн нь ОУВС, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамгаас давсан үзүүлэлт. Гэхдээ уг өсөлт нь сүүлийн долоон жилийн хугацаанд ДНБ хамгийн бага хувиар өссөн дүн болж байна. 

ДНБ нэг хувиар буюу 154.6 тэрбум төгрөгөөр өссөн нь хүндрэл гүнзгийрсэн энэ үед эерэг дохио гэж зарим эдийн засагч онцолж байна. Ялангуяа, бизнесийн орчинд энэхүү өсөлт нь шинэ найдвар төрүүлж байгаа юм. Өсөлтийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар байсныг эхэнд дурдсан.

Үүнээс гадна эдийн засаг өсөлттэй гарахад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэн нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал, эрдэс түүхий эдийн үнэ сэргэж, улмаар экспортын орлогын дүн өссөн нь нөхцөл байдал нааштай гарахад нөлөөлсөн байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2016 онд 0.3 хувьд хүрнэ гэж Азийн хөгжлийн банкнаас таамагласан бол Дэлхийн банк 0.1 хувиар өсөх боломжтой хэмээн танилцуулж байв. 

Б.Тулгат

Засгийн газрын мэдээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.