Ц.Мөнх-Оргил: Монгол Улс, БНХАУ-ын харилцаа бүрэн хэвийн байдалд шилжсэн

2-р сарын 18 - 14 цаг 09 минут
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн, БНХАУ-д хийх гэж буй айлчлалынх нь талаар тодрууллаа.
 
-Та Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын хамгийн гол үр дүнг юу гэж харж байна вэ?
 
-Бид Засгийн газраас баталж өгсөн удирдамжтай явсан. Удирдамжаа бүрэн биелүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл, Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрүүд, байгууллага хооронд байгуулах 10 гаруй хэлэлцээр зэрэг нэлээн шаргуу яриа хэлэлцээрүүдийг амжилттай хийлээ. ОХУ-аас авахаар манай улсаас санал болгож буй 100 миллярьд рублийн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хөндөж ярьлаа.
 
ОХУ-аас Монгол Улсад Хөгжлийн банкаар дамжуулж өгч байгаа ОХУ-аас нефть бүтээгдэхүүн худалдаж авах 300 сая ам.долларын зээлийн хүүгийн асуудлыг ярилцаж, тодорхой түвшний ойлголцолд хүрлээ. ОХУ-ын талаас бидэнтэй ярихаар санал болгож байсан олон асуудлыг тал талаасаа ярилцлаа. Бүхэлдээ бид улстөрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн байна. Үүнийгээ худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулья гэж тохиролцлоо.  
 
ОХУ-аас авахаар ярьж буй 100 миллярьд рублийн хөнгөлөлттэй зээлийг оросын тал үргэлжлүүлж судлахаа илэрхийлсэн. Гэхдээ энэхүү зээлийг Монголын дэд бүтэц, эрчим хүч, төмөр замын салбарт оруулья гэж хоёр талаас тохиролцсон. Айлчлалын хүрээнд "Эгийн гол"-ын усан цахилгаан станцын асуудлыг мөн ярьсан. Хоёр талаас уг асуудал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн. Ингээд хоёр талаас судлаачдын баг гаргаж, асуудлыг үргэлжлүүлж ярья. Энэ ондоо багтаагаад ямар нэг эдийн засгийн үндэслэлгүй, улс төрийн нөлөө оруулалгүйгээр зөвхөн байгаль орчин, экологийн талаарх эрдэмтдийн саналыг нэгтгэе гэдэг дээр саналаа нэгтгэлээ.
 
-ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд таныг "Ростех" компанийн захирал хүлээж авсангүй гэсэн яриа гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ? 
 
-Тийм юм огт болоогүй. Албан ёсны уулзалтын дараа цай, зоог барих үед оросууд "Монголчууд монголынхоо хуулийн дагуу асуудлаа шийдэж байгаа юм байна гэж ойлгож байгаа зөв үү" гэж лавлаж байсан. "Та нар зөв ойлгосон байна" гэсэн. Ердөө ийм яриа болсон.
 
-Та одоо БНХАУ-д айлчлах гэж байна. Эдийн засагтай холбоотой ямар асуудлыг ярьж тохиролцох гэж байна вэ?
 
-Энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар улстөрийн асуудлуудыг голчлон ярина. Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрүүд яригдана. Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзана.
 
Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох зэрэг асуудлаар санал солилцоно. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна. 
 
Миний айлчлалын дараагаар парламентын төлөөлөгчид тус улсад айлчилна. Ирэх сард Шадар сайд У.Хүрэлсүхийн ахалсан ажлын хэсэг очиж, хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Улмаар тавдугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсад айлчилна. Бид тэрхүү айлчлалын өмнө бүх асуудлуудаа зангидаж дуусгах ёстой.
 
-Тэгэхээр урд хөршөөс хүсч буй зээл тусламжийн асуудал Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр яригдана гэж ойлгох уу?
 
-Бүх асуудал ОУВС-тай хийж байгаа хэлэлцээртэй уялдаж яригдана. ОУВС-тай тохиролцоонд хүрчих юм бол тохиролцооны хүрээнд БНХАУ-аас зээл тусламж авах болно. 
 
-Хятад улсын иргэд визгүй зорчих нь гэсэн асуудал олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй яригдсан. Та албан ёсны хариу өгөх үү?
 
-Монгол Улс, БНХАУ-ын хооронд иргэд харилцан зорчих тухай албан ёсны Засгийн газар хоорондын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт орох тухай асуудал яригдаагүй. Албан ёсоор хариуцлагатай хэлж байна. Хэлэлцээрт ямар нэг өөрчлөлт оруулах асуудал байхгүй. Өнөөдөр БНХАУ-ын иргэд Монгол Улсад визтэй зорчиж байгаа. Монголын иргэд БНХАУ руу визгүй зорчиж байгаа. Хятадын талаас асуудал тавиагүй, бидний талаас асуудал тавиагүй.
 
-БНХАУ руу хийх айлчлалууд хэвийн үргэлжлэх нь гэж ойлголоо. Тэгэхээр урд хөрштэйгээ үүссэн үл ойлголцол арилсан гэсэн үг үү?
 
-Энэ айлчлал хийгдсэнээр хоёр улсын харилцаа бүрэн хэвийн байдал руу шилжиж байна. Хоёр улсын Засгийн газар, яамд хооронынд яриа хэлэлцээр хэвийн үргэлжлээд явна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.