БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И: Эдийн засгийн хүндрэлээ даваад гарах чадвар Орост байгаа

12-р сарын 23 - 9 цаг 26 минут

Улс орныхоо эдийн засагт тулгараад буй хүндрэл бэрхшээлийг даваад гарчих мэдлэг, боломжууд Москвад байгаа хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И үзэж байгаа аж. Тэрээр Оросыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад нь Хятад улс тусламжийн гараа сунгахад бэлэн гэдгийг мэдэгдсэн байна.

“Орос улс одоогийн байдлаар эдийн засагт нь тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг өлхөн даваад гарчих хангалттай мэдлэг чадвар, боломжуудыг агуулж байгаа гэдэгт бид  итгэлтэй байгаа. Хятад-Оросын стратегийн түншлэл, хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаа бөгөөд бид түншдээ үргэлж дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Хэрэв Оросын талд шаардлагатай бол бид бүхий л чадлаараа шаардлагатай хамтын ажиллагааг өрнүүлэх болно” хэмээн Ван И өгүүлснийг South China Morning Post-д нийтэлжээ.

Дашрамд өгүүлэхэд, долоо хоногийн өмнө рублийн ханш түүхэнд байгаагүйгээр огцом унасан билээ. Энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд Оросын Төв банк зээлийн хүүгээ жилийн 10,5 хувь байсныг 17 хувь хүртэл өсгөснийг та бид санаж байгаа. Баасан гариг гэхэд, валютын зах зээл дээр рубль харьцангуй тогтворжиж, нэг долларт харьцах ханш 60 рубль, евротой харьцах ханш нь 74 рублээс доош орж чадлаа.

Энэ үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотноо уламжлалт хэвлэлийн бага хурлаа хийх үедээ өнөөгийн нөхцөл байдлыг давж гаран, оросын эдийн засаг сэргэх болно гэдгийг итгэлтэйгээр мэдэгдсэн бөгөөд хамгийн муугаар бодоход хоёр жилийн хугацаа шаардагдах болно гэсэн юм. 

Оросын ард түмний сайн сайхан амьдралын төлөө Бээжингийн зүгээс Москвад туслах ёстой хэмээн Хятадын Гадаад худалдаа, эдийн засгийн дэд сайд Лун Юнту өмнө нь мэдэгдэж байв. “Орос улс нийтийг хамарсан хүндрэл бэрхшээлтэй тулгарсан үед Хятад улсын зүгээс эв санааны нэгдлээ илэрхийлэн, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь зүй ёсны хэрэг болно” гэж Лун Юнту онцлон тэмдэглэсэн билээ.

Олон улсын тавцан дээр хоёр орныхоо хүч нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Хятад улс Оростой хамтран олон тооны төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна, Оросын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Хятадын коллег, хурандаа-генерал Чан Ваньцюантэй 11-р сард уулзсан үр дүнгийнхээ талаар мэдээлэл хийх үедээ хоёр орон 2015 онд Номхон далай болон Газар дундын тэнгист цэргийн хамтарсан сургуулилт хийх болсон тухай мэдэгдсэн билээ.

 Д.Мягмарсүрэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 20 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 150.129.141.13 ]Зочин   • 2014, 12 сарын 27. 19 цаг 07 минут

Oros, Hyatad hoyor l Amerik terguutei baruunii ornuudiin hargis turemgii bodlogiig zogsooj chadna. Ingehgui l bol Amerik busad ornuudiin engiin irgediin ami nasaar togloj bna shuu dee.

[ 122.201.28.4 ]Зочин   • 2014, 12 сарын 24. 17 цаг 18 минут

orosiin ard tymen bol augaa shyy dee ted bol yamar ch zoblon berxsheeliig dabaad l garna umxii tsagaachdiin sarma***ngaar udirduulsan uls oros xyatadiin esreg yu ch xiij chadaxgyi xeden jiliin daraa oros ushuu ilyy xychirxeg bolno xarj l bgaarai orosuud saixan ard tymen shyy dee...

[ 122.201.28.4 ]Зочин   • 2014, 12 сарын 24. 17 цаг 18 минут

orosiin ard tymen bol augaa shyy dee ted bol yamar ch zoblon berxsheeliig dabaad l garna umxii tsagaachdiin sarma***ngaar udirduulsan uls oros xyatadiin esreg yu ch xiij chadaxgyi xeden jiliin daraa oros ushuu ilyy xychirxeg bolno xarj l bgaarai orosuud saixan ard tymen shyy dee...

[ 122.201.28.4 ]Зочин   • 2014, 12 сарын 24. 17 цаг 18 минут

orosiin ard tymen bol augaa shyy dee ted bol yamar ch zoblon berxsheeliig dabaad l garna umxii tsagaachdiin sarma***ngaar udirduulsan uls oros xyatadiin esreg yu ch xiij chadaxgyi xeden jiliin daraa oros ushuu ilyy xychirxeg bolno xarj l bgaarai orosuud saixan ard tymen shyy dee...

[ 112.72.13.177 ]Зочин   • 2014, 12 сарын 24. 15 цаг 11 минут

Орост энэ үеэс хэдэн мянга дахин хүнд байсан үе байсан, даваад гарсан, харин сүүлийн хэдэн жил бутараад, хэт улс төржөөд, хулгайч завшигчид хэрээс хэтэрээд , улсын доторхи дэг журам ***дагдаад жаахан хэцүү болныг эсрэг т*** нь д***имдуулахыг бодож буй бололтой, энэ оросыг улам нэгдэлтэй, хүчтэй болгохоос цаашгүй, тэд удахгүй сэргээд ирнэ.

[ 124.158.112.4 ]Зочин   • 2014, 12 сарын 24. 9 цаг 59 минут

Оросууд дайчин баатарлаг ард түмэн энэ бэршээлийг богино хугацаанд давнаа,удирдагч нь дэлхийн нэг ноймерийн удирдагч шүүдээ ПУТИН мандтугай

[ 103.229.120.97 ]Зочин   • 2014, 12 сарын 24. 8 цаг 21 минут

мэдээж Орос бол үйлдвэрлэгч орон юм чинь хямарлаас хурдан гарна оо. Хүчтэй улс шүү дээ. Манайх шиг импортын улс биш дээ

[ 183.81.169.22 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 16 цаг 22 минут

end COMMENT bichsen humuus joohon ch gesen naad huduu setgelgeeneesee s***aachee, unuudruur setgeh heregtei,tuunees medehgui bj tuuh, ene ter geopolitic yarih geed baih yumaa,aygui hetsuu

[ 183.81.169.22 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 16 цаг 19 минут

ene chini ih tom ug shuu, NATO-giin esreg hamtdaa zogsii gesen utgatai ug bna, ugui yumaa gehed bid Orostoi ediin zasgiin t*** deer neg negiigee demjij ajillana gesen bna shuu,,,

[ 150.129.142.52 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 14 цаг 35 минут

Манай Элбэгдорж ингээд нэг хэлчээсэй

[ 202.72.245.194 ]HYATADIIG OROS BOSGOSON   • 2014, 12 сарын 23. 12 цаг 59 минут

UCHIR SOYOLIIN HUVSGAL DED BUTSIIN HUGJIL BOLOVSROL BUH YUMAN DEER OROSIIN IH GURAN GUTLAA SHIRSEN HUJAAG UUDN TATSAN UCHIR ORCHIN YEOON HUCHIRHEG CHINA YYNIIG HEZEECH MATAH YNDESLELGYI.

[ 202.72.245.194 ]Putin ogtsorvol oros USAgiin g   • 2014, 12 сарын 23. 12 цаг 58 минут

ene doorh huuhduud yugaach medehgyi baih yumaa putin ***ban tu******aa ugch bolohgyi orosiin ard tymen meddeg tul 4songod ***0n huviin demjlegtei yavj baina uur hun garv*** garin huvtslaad huvaagaad idej uugad oros AMerikiin zuvluguunii daguu butrah huchee ***dah amerikiin ygeer yavah deeremduuleh baid***d *** huvi orno. Oros baihgyi bol Mongol baohgyid tootsoj bolno. Mongol yern baih ***ard*** baina uu

[ 150.129.142.109 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 12 цаг 10 минут

ДЭЛХИЙН ГУРАВДУГААР ДАЙН ГАРАХ ЦОНДО ДОО.ОРОСЫН БОДЛОГО ЗӨВ АЛИЙН БОЛГОН ЕХ ЦАРАЙ АЛДАН ҮНЭД ОРУУЛАХ ЮМ.ОРОСЫН ТУСЛАМЖААР ХӨГЖӨӨД ОДОО ОРОСЫГ ГАНЦААРДУУЛАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА.ХОЁР ХӨРШ БОЛООД ДЭЛХИЙ НИЙТИЙН БАЙДАЛ БУСАД УЛСАД ХАМААРАЛТАЙ БАЙДАГ ЮМАА ХҮМҮҮСЭЭ.ТЭГЭЭД Ч МАНАЙХ ШИГ ХӨГЖИНГҮЙ БУУРАЙ ӨЧҮҮХЭН УЛС ШҮҮ ДЭЭ.ТОЛГОЙ НЬ ТИЙМ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯАЛТАЙ БИЛЭЭ.ГАДНЫХАН МАНАЙХЫГ ЧИГЧИЙ ХУРУУНДАА Ч ХҮРГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ ХӨ.

[ 150.129.142.178 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 11 цаг 39 минут

Ailiin asuud*** moluudad ymar hamaa bna aa oorsdiinh ni amidr*** ni hog deer usertsen baijiij ahaahaahahaha

[ 180.235.181.81 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 10 цаг 59 минут

Putin aja aja amjilt,,,

[ 49.0.129.190 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 10 цаг 32 минут

Нэг хүнээр олон жил удирдуулааггүй Монгол сүйрч байна, тэнэг ээ. Нэг хүнээр олон жил удирдуулсан Казахстан яагаад манайхааас илүү байна, маанаг аа?

[ 122.201.21.195 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 10 цаг 21 минут

Neg huneer olon jil tor bariulahaar dampuuruuldag gedgiig orosuud odoo medej avch baigaa baih daa? Mongolchuud bol medne shuu?

[ 122.201.21.195 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 10 цаг 19 минут

Odoo Putin Mydvydyv hoyr ogtsroh heregtei. idej uuj bolloo shuu dee?

[ 122.201.21.195 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 10 цаг 18 минут

Putin Orosoor garaa ugaaj orhiv iim tom guren sergehed hetsuu dee?

[ 122.201.21.179 ]Зочин   • 2014, 12 сарын 23. 9 цаг 48 минут

ОХУ ыг бүхэлд нь бараг Хятад мэддэг болсон цаг юм байж ээ ээ ээ гэж

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.