“ХАНГАРЬД” хотод тавтай морил

4-р сарын 2 - 12 цаг 09 минут

Дэлхийн агаарын бохирдолтой 1100 хотоос Улаанбаатар хоёрдугаарт ордог. Төсөөлөөд хэлэх юм бол нийслэлчүүд химийн хог шатаасан уурын зууханд амьдарч байна гэсэн үг. Агаарын бохирдлоос үүдсэн төрөлтийн гажиг, өвчин эмгэгт сэтгэл эмзэглэдэггүй гэж үү. Өдрөөс өдөрт тэлсээр байгаа гэр хороолол, угаадас, жорлонгийн нүхтэй Улаанбаатарынхаа нурууг яаж амраах вэ? Амьдрахын тулд бус амьд үлдэхийн төлөө Нарантуул зах бараадан ирсэн хөдөөний иргэдээ ад үзсээр суух уу?

Энэтхэгийн Бомбей, Филиппины Манила, Тайландын Банконг автомашины түгжрэлтэй хотын тоонд ордог. Хөгжлийн хурдаараа гайхагдсан Токио, Лос-Анжлес хотуудавтомашины түгжрлээ шийдэх гэж мэрийсээр байна. Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцдог 200 мянган автомашины тоо иргэдийн уур бухимдал, цагийн дайсан боллоо. Өдөртөө 150 машин номер авч замын хөдөлгөөнд оролцохоор болж байна.

Аль тэртээ 1975 онд арван мянган машин явахаар тооцоолоод тавьсан замаа жилийн жилд өргөсгөөд автомашины түгжрэлээс гарчихна гэж үү. Нөмрөн ирж буй түгжрэл иргэдийн уур бухимдал, цаг хургацааг хүр хорхой шиг идэх болно. Дугаарын хязгаарлалт, өндөр татвар, машины насжилт зэрэг нь өөрсдийгөө хуурсан улс төрийн заль мэх гэлтэй. Зоригтой шийдэхгүй л бол Улаанбаатар хотын өвчлөл улам нэмэгдсээр байх болно.

Хятадын Шанхай 13, Бразилийн Сан-Паулу 13, Энэтхэгийн Дели 12,Оросын Москва 12, Японы Токио найман сая хүн амтай. Харин Улаанбаатар 1,3 сая хүн амтай, Дэлхийн 415 дахь том хот шүү дээ. Тэр хотуудын өмнө тулгардаг зовлон бэрхшээл биднийг бас тойрохгүй. Монголчууд бид өмнө байгаа бэрхшээлийг тойролгүй дайрах гэж л зүтгэх болов уу. Хот байгуулсан улс орны өмнө тулгардаг зовлонг туулна гэдэг далай тэнгисийг сэлээд гатлах адил.

Арьс ширний үйлдвэрийн хаягдал, зах хязгааргүй үргэлжлэх хогийн цэгүүд, Туул голын бохирдол, Сэлбэ, Дунд голын сүйрлийг харсаар суух уу. Түүхийн дурсгалт газрууд, уул овоог хүртэл нураах зэрлэгшсэн явдлууд үргэлжилсээр байх уу. Цахилгаан дулааны хомсдол, ажилгүйдэл, ядуурал, архидалт, тэнэмэл хүүхдээ ярьсаар суух уу. Улс төрийн намуудын хуваагдал, олзоо булаалдах цөөвөр чоно шиг бүлэглэлүүдийн дайныг харсаар байх уу.

Цахим ертөнцөөр шуурах явган хэрүүл, интернэт дэх сэтгэгдэлээс өөр сэтгэн бодох чадваргүй боллоо гэж үү. Эрчилсэн бараан мэдээ, уур бухимдал, таван төгрөг олох гэж аргаа барсан иргэдийг сэтгэн сэтгэх бодох зав өгөхгүй байна уу. Тогоотой хоолоо өнгийсөн өлөн ходоодтой хүүхдүүд шиг ард түмэн Оюутолгой, Таван толгойгоос ирэх бүтээн байгуулалтыг хүлээсээр арван жил боллоо.

Улс төрчид уул уурхайгаас ирэх баялагаа цагаан цаас, зурагтын дэлгэцээр та бидэнд хувааж, хишиг хүртээж дуусаагүй л байна. Сүү нь татарсан үнээ шиг болсон улс төрчдөө Монгол Улсын төлөө ажиллахыг хичнээн жил хүлээх юм бэ. Ардчиллын буянаар ажилтай, орлоготой, олуулаа хөгжинө гэж 25 жил хүлээлээ. Автобус зогссон хойно найдвар тасралгүй буудал дээр зогсох оюутан шиг 25 жил хүлээсний эцэст өөртөө итгэх хэрэгтэйг ойлгов бид.

Залуус бидэнд хүсэл мөрөөдөл, урагш тэмүүлэх эрч хүч бий. Цэргээс халагдах гэж байгаа залуу шиг сонгуулийн хоног тоолдог улс төрчдөөс тэс өөр хөгжлийн хөтөлбөр байна. Тун удахгүй Хөшигтийн хөндийд олон улсын нисэх буудал баригдана. Миний харж байгаагаар гурван минут тутамд онгоц хөөрч бууж байх болно. Тэнд Оюутолгойгоос том бүтээн байгуулалт, ажлын байр бий болох болно.

Жилдээ 50-60 сая хүн үйлчлүүлэх олон улсын онгоцны буудалд түшиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн гудамж байгуулагдаж МОНГОЛын уул уурхайн бирж дэлхийн зах зээлд хувьцаагаа арилжаалах волл стритийн МОНГОЛ загварыг бий болгох залуус бий гэдэгт итгэж байна.Дэлхийн цахим ертөнцөд алдар нь түгсэн компаниудад ажиллах МОНГОЛ залуусыг шинэ хотод өөрсдийнхөө цахиурын хөндийг байгуулж эзэд нь болоосой гэж хүсч байна.   Морин тойруулга, казино, гольфийн талбай, зочид буудал, олон улсын хуралдааны танхимууд бүхий бизнес төвүүдэд МОНГОЛ залуус мөнгөө тоолж байх тийм л хот байгуулагдахыг хүсч байна.

Хүн төрөлхтөн “Монголчууд мориор дэлхийн талыг эзэлсэн” гэж итгэдэг шигээ Өндөр гэгээн Занабазарын гарын уртай монголчууд хот байгуулж чадна гэдгээ итгүүлэх хэрэгтэй. Тэгээд ч дэлхийн хүчирхэг компаниуд “Хятадын зуун” гэсэн уриа лоозонд итгээд Бээжинд газар авах гэж уралдаж, дэлгүүрээ нээсэн билээ.

Элсэн цөлд хот байгуулж болдогийг Астана, Дубайгаас харсан. Тэнд байшин барина гээд тоосго, цемент бэлдээгүй. Зүгээр л итгэл найдвар байхад бусдыг нь олон нийт, компаниуд хийдэг юм билээ. Хөшигтийн хөндийд баригдах шинэ хотоо хотоо залуус бид “Хангарьд” гэж нэрлэж байгаа юм. Яг Лас-Вегас хот шиг унтдаггүй, оршин суугчгүй хот байхаар төсөөлж байна. Зорчигчид дараагийн нислэгээ хүлээх зуураа зугаалаад авдаг, зугаацдаг хотыг бий болгоно.

Улаанбаатарчууд багахан мөнгө хийхийн тулд нэгэн үе Өмнөговийг паз автобусаар зорьдог байлаа. Харин тэгвэл одоо 600 км биш 30 км хурдны зам,Богд уулын доогуурх нүхэн гарцаар хурдлах 7км хурдны галт тэргээр саадгүй холбогдох ХАНГАРЬД ХОТ. Бид бол Египет, Ром шиг улиг болтлоо жуулчдын хөлд дарагдаагүй “шинэ тив”, цоо шинэ соёл иргэншил юм. Хүн төрөлхтөнд   цоо шинэ орчин үеийн “Хангарьд” хотоо танилцуулах цаг боллоо. Аялал жуулчлал, бизнесийн томоохон уулзалтууд ч шинэ хотод төлөвлөгдөж эхлэх нь ойлгомжтой.

Хичнээн муугаар хэлүүлсэн ч өнөөг хүртэл биднийг өлгийдэн тэтгэсээр байгаа энэ Улаанбаатар хотыг босгосон ахмадын түүх,Хар хоринг сэргээн мандуудах мөрөөдөл,Их Майдар,дагуул хотын олон санаан дунд залуусын гэх тодотголтой” Хангарьд” хотын нэрийг тамгалан зарлаж байна. Одоо бол бидний цаг,бид бодитоор бий болгох нөхцөл бүрдэж байна.

Казахстан, Арабын эмират Улсаас юугаараа дутах бэ. 1700 онд Петр хаан Нева мөрний эргийн ойролцоо намаг дунд Санкт-Петрбург хотоо морин тэргээр мод зөөн байгуулж байсан түүхтэй. Бидэнд тийм эр зориг хэрэгтэй. Улаанбаатар хотын ачаанаас үүрэлцэх, замын бөглөрөл, утаанаас салгах цоо шинэ гэрэлт гэгээ бол шинэ хот. Одоохондоо сэтгэлд минь сүндэрлэж, тун удахгүй Хөшигтийн хөндийн онгоцноос буух гийчдийг соронзон мэт татаж, нүдийг баясгах “Хангарьд” хотод тавтай морил.

М.Ганбаатар

Дэлгэрэнгүйг khangarid.mn, facebook page хуудасЗалуучуудын Хангарьд хот

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 43 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 202.131.238.115 ]Зочин   • 2015, 4 сарын 6. 12 цаг 29 минут

нэр нь гоё сонсогдож байна. байгуулагдв*** сайхан л хот болох байхдаа, хичээгээрэй

[ 103.10.22.50 ]Зочин   • 2015, 4 сарын 5. 16 цаг 01 минут

yaj songuulia ogsonoos ***ltga***j ehe hot bosono odoo bol hudlaa

[ 112.72.13.226 ]сонгууль биш байгаасай   • 2015, 4 сарын 5. 14 цаг 01 минут

Төв аймгийнхан Хөшигтийн хөндийд хот байгуулна гэж яриад байсан даа. Тэр мөн үү. Уг нь сайхан санаа юм. Даанч сонгууль дөхөж байгаа учраас итгэх арга ***га. Сайханбилэг, Болд, Батбаяр нар яаж итгүүлэн хулхидсан билээ. Ганбаатар гэдэг з***уу улс төрч юм уу архитурарч байгаасай.

[ 103.229.123.124 ]Зочин   • 2015, 4 сарын 5. 10 цаг 59 минут

ямар ч зүйлд итгэх итгэлгүй хүн олс өгөөд ганцаарг нь орхи хэн хэндээ амар итгэл байхгүй хүн бидэнд хэрэггүй

[ 112.72.13.98 ]Зочин   • 2015, 4 сарын 5. 6 цаг 32 минут

ene nohoriin songuuliin surt***chilgaa ni eheljee urid ni zondoo l songoson odoo ***

[ 103.26.195.191 ]Зочин   • 2015, 4 сарын 4. 23 цаг 40 минут

Goe Sanaa bna.ajil hereg bolgodoo.

[ 122.201.21.232 ]Зочин   • 2015, 4 сарын 4. 23 цаг 26 минут

ЭНЭ ХАЧИН ЮМ ХУДЛАА ХУЦААД Л БАЙХ ЮМ.

[ 84.132.3.210 ]Зочин   • 2015, 4 сарын 4. 21 цаг 27 минут

ongoznii ***d***iin derged ch demii dee

[ 203.91.117.4 ]Unshigch   • 2015, 4 сарын 4. 17 цаг 19 минут

Songuuliin hudlaa Show! Ene Ganbaatar MAN-in hulhi z***uusiin neg. 2010 oni namar MAN-in Ih hur***d tuluulugchuur songogdoh gej BZDuurgiin 15-r horooni namiin uurees (tend orshin suudaggui baij) ner devshih gej ter uurd hary***agdaggui emged, uvgudiig huurch arg***an ( amr***tand amruulj, beleg ugch) hur***d avchiraad uurtuu ihehn san***iig avch ner devshsen. Mun hamgiin notstoi ni MAHNamiig MAN bolgoh tuhai san*** hura***tiin dung 60 garui huvi ni esreg baihad ***0 garui huvi ni demjsen gej medeelj namiig s***an butargaj songuulid y***agduulahad huvi nemree oruulsan HULHI AMITAN!

[ 103.26.195.191 ]Зочин   • 2015, 4 сарын 4. 16 цаг 05 минут

Amjitt husie saixan sanaa bna

[ 112.216.205.154 ]Зочин   • 2015, 4 сарын 4. 15 цаг 34 минут

Buduuleg Mongolchuud hotiin humuus boltol hol baina daa, urgelj monhiin huvia hicheesen nuudelchid heveer, hezee bid irgenshih bol, ene ch moroodol bizee, saihan morood, amjilt husey

[ 112.72.13.151 ]Зочин   • 2015, 4 сарын 4. 14 цаг 56 минут

мөнгө ***х сайхан аргаа олж дээ

[ 108.181.185.230 ]Зочин   • 2015, 4 сарын 4. 12 цаг 15 минут

KK. xumuus orshin suuxgui um bol UB-giin boxirdol, tugjrelees naadax chine xugas*** j chadax uu!

[ 103.26.194.143 ]Зочин   • 2015, 4 сарын 4. 10 цаг 56 минут

ene chin estoi saihan sanaa bna shuu.hushigtiin hundiid shine hottoi boloh mash heregtei.demjij bna GANBAAD AMJILT HUSYE. BANZAI

[ 202.179.11.90 ]Батаа   • 2015, 4 сарын 3. 20 цаг 41 минут

Маш сайхан санаа байна.болохгүй бүтэхгүй зүйл гэж байдаггүй.зүтгээд байгаарай

[ 213.14.129.233 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 17 цаг 33 минут

zuvuu saın bna ingej srtgeh heregteı zadarj bodoh heregtei bnaaa

[ 103.9.90.130 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 16 цаг 43 минут

Хот төлөвлөлт гэдэг үгээ ч мэдэхгүй худлаа бурах юмаа. ганбаа хөшигтийн хөндий уг нь нисэх онгоцны ***д*** барихад тийм ч сайн байршил юмсан. Урд нь манан байнга ***даг болохоор хөшигт гэж нэрлэсэн гэдэг

[ 112.72.13.56 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 16 цаг 34 минут

hudlaa ***aagaad l songuuli duhuj bga ym bh da ene MANgaruud yu ch hiij chadaagui chadahchgui

[ 112.72.13.251 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 16 цаг 16 минут

өөршигээ худлаа хот байгуулах гэдэг бүр худ***.гэр хорооллоо яаж боловсон жорлонтой болгох т***аар яримаар юм.наад үлгэрээ тэр дэмбэрэлдээ очиж донгос.

[ 218.100.84.139 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 15 цаг 42 минут

ТЭМҮКА ХОТ ГЭВЭЛ ЯМАР ВЭ ЭСЭРГҮҮ ГАНБАА

[ 202.179.20.116 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 14 цаг 15 минут

Сайн уу Ганбаа Ийм сэтгэлгээ,зоримог шийдэл Улсын хөгжлийг урагшлуулна. Дүүгийн ажилд мэрэгжил чадамжаараа тусланаа Дармаа ах нь

[ 112.72.13.226 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 13 цаг 10 минут

З***уус сэтгээд эхэллээ. Гэхддээ санхүүжилт хаана байна. Тэр т***аар нэг ч үг ***га. Санаа нь зөв юм. дэмжиж байна оо

[ 183.81.169.22 ]MGL   • 2015, 4 сарын 3. 11 цаг 33 минут

goy shuu unen saihan sanaa bn aa

[ 211.106.30.129 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 11 цаг 14 минут

mash saihan sanaa bn tand amjilt husey bi solongost baidag incheon niseh ongotsnii ***dliinhaa hajuud incheon gd tom hot 3-5min zaitai ongots nisej l bn bvgd saihan l amidarch bnashte duliircheegvi l blee

[ 122.201.27.170 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 11 цаг 11 минут

huuhnii s***taanaas s***j chadahgui cham shig um baiguuldaggui um

[ 103.26.195.191 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 11 цаг 08 минут

PO doo amjilt

[ 103.26.195.191 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 10 цаг 44 минут

amjlt husie ene sanaagaa heregjuuleerei.Songuuliin ajil bitgii bolgochoroi PO GANBA

[ 182.160.34.209 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 9 цаг 51 минут

ganbaataraa bitgii bult user,cham shig amitan ene xotiig bosgono gj ulger yariad xereggui

[ 112.72.13.226 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 9 цаг 35 минут

Санаа нь зөв юм. Зориглоод хөдөлбөл болох юм биш үү з***уусаа

[ 203.194.118.27 ]Зочин   • 2015, 4 сарын 3. 8 цаг 32 минут

Улс төрд гарч ирэхэд чинь энэ зүйл чинь хэрэг болох байлгүй дээ. Гэхдээ санаагаа ажил болгох асууд***, төрийн ***ь нэг сэнтийд суух 2-оо зөв хослуулж хэрэгжүүлнэ биз...

[ 202.131.252.217 ]Bayrxvv   • 2015, 4 сарын 2. 21 цаг 38 минут

Demjij baina bidend shine khot kheregtei baina shvvdee

[ 202.179.20.67 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 19 цаг 12 минут

Ene ix zuw yum bolj bn ub-d ***vj baihaar bas neg daguul hottoi bol zugeer shvvdee

[ 202.21.111.10 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 19 цаг 08 минут

ариа олигтойхон загвар гарга л да

[ 203.194.118.75 ]bbbbb   • 2015, 4 сарын 2. 19 цаг 06 минут

d***jii ganbaa gejjjjjj

[ 150.129.142.18 ]M   • 2015, 4 сарын 2. 18 цаг 43 минут

ene ch ed baylag dagaj baiguulah hot bolhoos tusuwiin hen haanaas gargahwde

[ 103.11.192.34 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 18 цаг 28 минут

tuv dotroo bujignaj baisanaas l deer sanaa bn.ug n ch z***uu hunii hiih l ajil daa.amjilt husiye

[ 112.72.13.119 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 17 цаг 51 минут

тэнэг хоосон мөрөөдөл байна.

[ 122.254.127.81 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 16 цаг 14 минут

оршин суугчгүй хот байхаар төсөөлж байна гэж байна. орон сууцгүй байх юм биш үү.

[ 202.179.15.230 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 15 цаг 59 минут

энэ бүтээн байгуул***танд оролцмоор байна . Сайхан хот болох байх. Бид энэ хот иргэн байх болно.

[ 124.67.72.135 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 15 цаг 39 минут

enig yariad uri***ad bga z***uu olon nited utsa ogod oorigo taniltsulna uu

[ 124.67.72.135 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 15 цаг 36 минут

hangarid hotig bgulah gazarig n yahin unegui ogoh uymu ***i hedin avad ashig oloh get bga humusin gart orson tegeher davhar davhar l shou busines yavagdad bn gazar n unegui bv*** humuus kompanud negdene shde

[ 203.194.118.88 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 13 цаг 18 минут

зөв биелэгдвэл болж л байна. Онгоцны дуу чимээ тийм их байдаггүй юм. Ямар үйлдвэрийн газар биш

[ 27.33.9.186 ]Зочин   • 2015, 4 сарын 2. 12 цаг 40 минут

he he he tolgoi deeguur udurjin ongots niseed duu chimee ihtei yu gej tavtai amidrah be dee. uuchlaarai dulii humuus l amidarsan deer baih

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.