Стрессээс салах аргууд

3-р сарын 8 - 10 цаг 21 минут

 Орчноо соль

2-3 минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээ нь өөрийн харах дуртай нэг зургаа ширээн дээрээ тавиад түүнийгээ тогтуун харж болно. Хэрвээ гадаа болон дотор халуун байгаа бол хүйтэн усаар хүзүү болон чихээ  арчиж болно. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхит цэгүүд байдаг. Сэрүүн орчин стрессийг хурдан тайлдаг байна. Учир нь сэрүүн агаар серотонин нэртэй тайвшруулах үүрэгтэй гормоныг ялгаруулдаг.

Нэгэн хэмийн хөдөлгөөн

Түгшиж сэтгэл нь тавгүйтсэн хүн хөлөө хөдөлгөх, нааш цааш холхих, хуруугаараа ширээ бөмбөрдөх зэргийг аяндаа хийж эхэлдэг. Гэтэл ийм нэг хэмнэлтэй хөдөлгөөн нь тайвшруулах нөлөөтэй байдаг аж. Ийм хөдөлгөөн хийхэд дэргэдэх хүн чинь дургүйцэж байгаа бол нэг тарни дотроо уншиж болох юм. Үр дүн нь шууд мэдрэгдэнэ. Бидний багадаа тоглодог байсан савлуур нэг хэмнэлийн тод жишээ юм.

Явган алхах

Сэтгэл сааа тавгүйтсэн, стресст орсон үед гадаа явган явах нь хэцүү байдлаас гарах маш сайн арга болдог. Гол нь яаралгүйгээр тайван алхах хэрэгтэй. Алхах үед ачаалал, анхаарал нь аяндаа булчинд шилжиж толгой тархи таагүй бодлоосоо салж эхэлдэг.

Чихний иллэг

Чихний дэлбээг нар зөв эргүүлэн иллэг хийнэ. Зөөлөн, өөрт тааламжтай байхуйц хурд, даралтаар иллэг хийнэ. Нэг удаад 3-5 минут, өдөрт хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ энэ иллэг нь бие махбодийг суллан тайвшруулах сайн нөлөөтэй тул хэт ойр ойрхон давтамжтай хийгээд байвал хэт тайвширч нойрмоглож магадгүйг анхаарна уу? Ажлаа бас орхигдуулж болохгүй шүү дээ манайхаан.

Хурууны мэдрэлийг цочроох

Стресст орсон үед цагаан будаатай уутанд гараа дүрж, хуруугаараа будааг имрэх нь маш сайн нөлөө үзүүлдэг. Учир нь энэ үед будаа нь хуруу, гарын мэдрэлийн төгсгөлийг сэргээж өгдөг. Хятадууд төмөр бөмбөлөг алган дээрээ өнхрүүлж явдгийн учир нь энэ ажээ

Зөв амьсгал

Стресст орох үед амьсгалын хэмнэл алдагдаж, улмаар хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Иймээс тун энгийн дараах дасгалыг хийгээд сурахад илүүдэхгүй. Нуруу цэх, бие сул, сандлынхаа түшлэгийг налж болно. Нүдээ аниад гүнзгий амьсгаа аваад аажуухан гаргана. Амьсгалаа авч байхдаа өөрийгөө маш их эрч хүчээр цэнэглэгдэж байна гэж төсөөлөөд гаргаж байхдаа бүрэн тайвширч байна гэж бодох хэрэгтэй 10 удаа давтахад л хангалттай.

Инээмсэглэ

Эцэст нь хэлэхэд инээмсэглэ.  Нэг минут үнэн сэтгэлээсээ инээх нь алдагдсан энергийг нөхөх тал дээр 45 минутын гимнастиктай адил нөлөөтэй гэж эрдэмтэд тогтоосон байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 4 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 202.21.106.162 ]Зочин   • 2015, 3 сарын 8. 16 цаг 42 минут

Төрөөс болж стресстдэг мундаг юм аа!!!!!

[ 150.129.142.61 ]Зочин   • 2015, 3 сарын 8. 14 цаг 47 минут

ЯГ ҮНЭН ЭНЭ ТӨРИЙН АРЧААГҮЙ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ АРД ТҮМЭХН БӨӨН СТРЕССТЭЙ БАЙНА

[ 150.129.142.61 ]Зочин   • 2015, 3 сарын 8. 14 цаг 47 минут

ЭНГИЙН АРГУУД БАЙГАА ЮМ ЧИНЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЧУУД ЭНЭ ТӨРИЙН МАРГААНТАЙ БАЙДЛААС БОЛЖ БҮГДЭЭРЭЭ СТРЕССТЭЙ БАЙГАА ШҮҮ

[ 43.242.243.92 ]Зочин   • 2015, 3 сарын 8. 10 цаг 43 минут

Byas***g*** hiihed stress hurdan s***dag yum ble.gol chin setgeleesee hh yostoi shu.amjilt

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.