Эх оронч үзлийн тухай миний бодол

3-р сарын 1 - 14 цаг 14 минут

“Эх орончдын өдөр”-т зориулав.

Гуравдугаар сарын нэгэн. “Эх орончдын өдөр”. Бид энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Зарим хүмүүс энэ өдрийг зөвхөн нэг намын баяр мэтээр ойлгодог боловч чухамдаа энэ нь эх орныхоо төлөө цохилох зүрх, зориулах сэтгэлтэй хүн бүрийн хүндэтгэн баярлах өдөр мөн билээ. Энэ өдрийн утга учир нь “Эх оронч үзэл” дээр тулгуурлаж байгаа юм. Тэгвэл “Эх оронч үзэл” гэж чухам юу вэ? Энэ тухай хүн бүр өөр өөрийнхөөрөө сэтгэж“ улс үндэстэн оршихуйн үзэл, төрөлх нутгаа хайрлах хайр, цэрэг-эх оронч үзэл, зөн билгийн ой санамж, өнгөрсний тусгал хийгээд үндэстний ой ухааны санамж дурьдатгал, миний гэр орон” гэх мэтээр янз янзаар л ярьж тодорхойлж байна. Харин минийхээр бол “Эх оронч үзэл” гэж өрлөг түүхээ судалдаг, өв уламжлалаа мэддэг, эцэг, эхээ болон эх нутгаа хайрлан хүндэтгэдэг, улс орныхоо хөгжил дэвшилд сэтгэл зовнидог, дээр нь удам судраараа гайхуулан бахархах жаахан үндсэрхэг үзэл шингэсэн бодол сэтгэлгээ юм болов уу. Монголчууд бидний түүхийн хамгийн гэгээлэг үе Их Монгол Улс нь эзэн Богд Чингис хааны өөрийн үзэж туулсан амьдралаас олж авсан Эх оронч үзлийн үндэс сууринд бий болсон гэж үзэж болохоор. Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдар тугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү алдартугай хэмээх айлдвар нь “Эх оронч үзэл”-ийн тухай хамгийн оновчтой онол сургаал юм гэж би ойлгодог. Турк, Сири, Ирак дахь Курдууд, Хятадын Уйгур, Оросын Чечень, Испанийн Каталончууд гээд өнөөг хүртэл тусгаар тогтнолоо олж чадаагүй ч, түүнийхээ төлөө ямар нэг хэлбэрээр тэмцсээр байгаа ард түмэн байсаар л байна. “Хамаг юмаа алдсан хүнд ч гэсэн өчүүхэн ч болов итгэл найдвар байдаг” гэж Плутарх хэлсэн байдаг. Үүний адил тэдэнд ч эрх чөлөөний тухай, тусгаар тогтнолын тухай, эх орны тухай өөдрөг хүсэл мөрөөдөл байсаар л байгаа. Харин бид бол тэднээс хол алхсаан. Дэлхийн дайтыг эзэгнэж явсан эрэлхэг өвөг дээдэстэй, дэлхийн цээжинд орших өргөн уудам газар нутагтай, болохгүй бол буулгаж хаяад шинээр байгуулчих төлөөллийн төр засагтай, ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эрх чөлөөтэй, ийм л ард түмэн. Д.Сүхбаатар гэж эрэлхэг эр байсныг эх орны тухай яриа дэлгэж байгаа энэ үед мартаж яавч болохгүй. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн энэ хүн монголчуудыг мөхөж доройтох аюулаас аварсан гэвэл надтай санал нийлэх хүн даанч олон гарах байх. Гэхдээ үүнийг ганцаараа хийчихсэн юм биш л дээ. Д.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан, Д.Чагдаржаваар эхлүүлээд түүнтэй хамт нэгэн сэтгэлийн үзүүрт зүтгэж явсан эх орны минь хайртай хөвгүүд бас бий. Тэдний байгуулсан МАН хэмээх улс төрийн ууган хүчнийг ч энд орхиж болохгүй. Гаргасан алдаа дутагдал байсан ч Монгол эх орны төлөө, Монгол орны хөгжил цэцэглэлтийн төлөө үндэсний хөгжлийн бодлого, чиг баримжаатай явсны хүчинд Монгол Улс дэлхий дахины хөгжлөөс тээр хол хоцролгүй, орчин үетэйгээ зэрэгцэн хөгжих нөхцөл бололцоо бүрдсэн гэвэл бас хараахан худал болохгүй. Харин өнөөдөр бид эх орныхоо төлөө юу хийх вэ? Зэвсэг бариад тулалдах шаардлага өнөөдөртөө бидэнд алга. Гагцхүү төр засгаа зөв бүрдүүлэх шаардлага л байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр төр,засаг ухаалаг, чадварлаг, бас хүчирхэг байх ёстой. Харин тийм төр, засгийг бид л өөрсдөө байгуулах ёстой. Тодруулж хэлбэл, Үндсэн хуулийнхаа хүрээнд өөрт олгогдсон сонгох, сонгогдох эрхээ зөв эдэлж, зөв хэрэгжүүлэх л хэрэгтэй. Хэзээ ч билээ төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ярилцлагыг уншиж суухад “Та яагаад сүүлийн үед нийгмийн асуудал руу орж улс төр ярих болов?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр: “Бидний сонгож авсан энэ ардчилсан нийгмийн чинь хэрэг явдалд ард түмэн бид оролцохгүй бол явдаггүй юм байна.” гэж хариулсан байна билээ. Энэ бол үнэн. Бид л зөв, ухаалаг сонголт хийхгүй бол сайн засаглал, ухаалаг төр бүрдэж улс орон хөгжихгүй биз. Ер нь эх орон иргэн танаас эхлэлтэй гэдгийг уншигч эрхэм та өчүүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Эх орны хэлтэрхий хэнч гэсэн эх орноо зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч байдаг байх. Тийм ч учраас эзэн Богд Чингис хаан алд биеэ алжаахыг умартаж аугаа “Их Монгол гүрэн”-ийг байгуулсан, залуу жанжин Д.Сүхбаатар “Эв саналыг нэгтгэвэл цэнгэлийн манлайд хүрч болох”-ыг үлгэрлэн сургасан, их зохиолч Д.Нацагдорж: “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл Үхтэл орших төрөлх нутаг, салж хагацашгүй орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон” хэмээн яруу тунгалаг шүлэглэсэн буй заа. Харин би өөрийгөө хэр эх оронч вэ гэдгийг сайн хэлж мэдэхгүй ч, татсан тамхиныхаа ишийг төв талбайдаа хаяхгүй, даварч дэндсэн нэгэнтэй эх орноо хуваалцахгүй, далайсанд сөхрөхгүй, дайсанд бууж өгөхгүй.

/О.Батням/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 3 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 143.176.33.66 ]Зочин   • 2015, 3 сарын 1. 20 цаг 12 минут

eh oron ch setgel gedeg ooroosoo l ehluul

[ 112.72.13.45 ]huuli hynaltiin bgullaga anhar   • 2015, 3 сарын 1. 18 цаг 13 минут

eh oronch vzeltei baigaad hulgaich luibarchidtai jiriin irgen bi temtseed barahgvi yumaa nadad bolon eh orond mini abilg***, ***ban tu******tanguud mash ih gai gamshig uchruulj bna. vvniig hynatag ***lgadag baiguul*** hvrtel ***ban tu******tan abilgachidiig yaj ch chadahgvi harin muu muuhai, hulgaichidtai temtsesniihee tuluu eh orniihoo sain saihnii tuluu temtsseneeree bi ajil amidr***aasa s*** bolchood baidag. tegeheer hoishid bi bolon minii oir dotno vr hvvhdvvded eh oronch vzel gej baihgvi bolchood bna.iimd ***ban tu******tanguudiin abilg*** hulgaitai temtsdeg baiguul*** irgedtei baih changa huuli erh zvin orchin bii bol***or bna

[ 202.179.20.105 ]dashaa   • 2015, 3 сарын 1. 17 цаг 27 минут

saihaan saihan

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.