Ж.Батсуурь: Орон нутгийн хөгжлийн санг тодотгох нь буруу

1-р сарын 9 - 10 цаг 09 минут

Сүхбаатар аймгийн Засаг дарга Жамба овогтой Батсуурь миний бие орон нутагт үүсээд буй, нэн тулгамдсан асуудал болох төсвийн хуваарилалт, зарцуулалтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд хандаж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, 2014 оны Орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсөвт тусгагдан батлагдсан ч хөрөнгө оруулалтаа бүрэн аваагүй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг гүйцээж олгох шаардлагатай байна. 2014 онд Орон нутгийн хөгжлийн санд олгохоор батлагдсан хөрөнгийг оны эцэст тодотголоор хорогдуулсан. 12 дугаар сарын 20 хүртэл ашиглагдаагүй үлдэх хөрөнгө гэж байхгүй. Бүх ажлын төлөвлөгөө гарчихсан, гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулчихсан, төлөвлөгдсөн ажлууд дууссан байсан. Эндээс эхний эрсдэл үүсч байгаа юм.

Төсвийн тодотголын дараа бүх аймаг, сум хууль тогтоомжид нийцүүлэхийн тулд гүйцэтгэгчидтэй зөвшилцөх, гэрээнд өөрчлөлт оруулах, төлбөр тооцоогоо хойшлуулах байдлаар ажил төрлөө зохицуулан, тодотгол хийсэн байдаг. Гэтэл тодотгож баталсан хөрөнгө ондоо багтаж орж ирээгүй, одоо хүртэл хэрхэх нь ч тодорхойгүй байна. Энэ нь гүйцэтгэгч компани, ялангуяа орон нутгийн жижиг аж ахуйн нэгжүүдийг жинхэнэ “хямралд” оруулж, дампууруулах үйл ажиллагаа болчихож байгаа юм. Цаашилбал, банкны зээл, нийлүүлэгч байгууллагуудын өр гэх мэтээр давхар, давхар өрийн сүлжээ үүсч, бизнесийн үйл ажиллагаа нь хумигдах, ингэснээр татвар төлөлт багасч, төсвийн орлого буурах гээд аль ч талдаа хор уршиг л нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа юм. Иймд 2014 оны төсөвт батлагдсан хөрөнгийг олгож байж л энэ байдлаас гарах болно. Үгүй бол эдийн засгийн хүндрэл улам л “барьцаа ахиулна”.

Хоёрдугаарт, 2015 оны улс, орон нутгийн төсөвт тусгагдсан дуусаагүй барилгуудыг дуусгах зайлшгүй шаардлагатай. Санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор шинээр барилга, байгууламж барьж эхлүүлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэгэнт эхлүүлсэн барилгуудыг дуусгах шаардлагатай. Зориулалт, талбай хэмжээ, хийц загвараараа адилхан хэрнээ өөр, өөр өртөг зардлаар босч буй барилга өчнөөн байдгийг өнгөрөгч хаврын аудитын шалгалт илчилсэн. Үүний гол шалтгаан нь хөрөнгө оруулалт болон гүйцэтгэлийн хугацаа байдаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэл хэдий чинээ сунжирна, төдий чинээ төсөвт өртөг өсдөг. Учир нь цаг явахын хэрээр барилгын бараа, материалын үнэ өсч, цалингийн зардал нэмэгдэн, банкны зээлийн хүү үржиж байдгийг бид мэднэ. Тэгэхээр гүйцэтгэлтэй уялдуулж, санхүүжилтийг дор бүрт нь олгож байх нь барилгын өртөг өсөх, гүйцэтгэгч компаниудын хэвийн ажиллагаа тасалдах, эдийн засгийн хүндрэл хямралд шилжихээс сэргийлэх үндсэн нөхцөл болно. Иймд цаг алдалгүй, нэг ч болов сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг урагшлуулж байх нь чухал.

Гуравдугаарт, 2015 оны улсын төсөвт батлагдсан орон нутагтай холбоотой хэсгийг тодотгох шаардлагагүй гэж үзэж байна. Байн байн бужигнуулаад л, орон нутагт эрх мэдэл өгөөд ч байгаа юм шиг, аваад ч байгаа юм шиг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт бол газар дээр нь, жаргал, зовлон дунд нь, ард иргэдтэйгээ хэлэлцэн байж, шийдвэрлэдэг, үр дүнг нь бодитойгоор хардаг, чухам л орон нутаг эрх мэдлээ хэрэгжүүлж хийдэг хөрөнгө оруулалт. 2015 оны хувьд ч орон нутагт хийж дуусгахаар төлөвлөсөн, он дамжаад хийгдэж байгаа олон ажил бий. Тэдгээр ажлуудыг төлөвлөсөн, хэлэлцээд баталчихсан. Гэтэл орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан хөрөнгийг дахиад бараг 50 хувь бууруулсан төсөл өргөн баригдсан байх юм. Тэгээд ч зардал чирэгдэл, цаг хугацаа, хууль тогтоомжид заасан бусад хэм хэмжээ, шаардлагуудын хэрэгжилт гээд маш олон хүндрэл үүснэ. Тухайлбал, 21 аймаг, 330 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдана. Өнөөдөр төрийн ордонд нэг дээвэр дор ажиллаж буй УИХ-ын эрхэм гишүүд тус, тусын бүлгийн хурал болон байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанд ирцээ бүрдүүлж чадахгүй, хуралдахаасаа хуралдахгүй нь олонтаа байгаа нь түмний нүдэнд бэлхэнээ харагддаг.

Тэгвэл орон нутаг дахь хурлын төлөөлөгчдийг нэг газар, зэрэг цуглаах нь үүнээс ч амаргүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь тэд байнга нэг дор байдаггүй. Тэр тусмаа дүн өвлөөр хөдөө, гадаа яваа улс хуралдаа ирэхгүй, ирц бүрдэхгүй байх магадлал өндөр. Цаашилбал, 1000 гаруй багийн иргэдийн нийтийн хурал болж, санал авах, эрэмбэлэх асуудал ч гарна, хуулиараа. Төсвийн тухай хуулийн зүйл, заалтыг эргэн сануулахад, 63.1 Баг, хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна. 63.2. Энэ хуулийн 63.1-д заасан санал болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно. 63.3.Энэ хуулийн 63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. 63.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 63.3-т заасан саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална гэсэн байдаг.

Дөрөвдүгээрт, яамд, агентлагуудаас орон тоо цомхотгох, зардал хэмнэхийг 100 хувь дэмждэг. Үүний зэрэгцээ чөлөөлөгдсөн орон тоог эх үүсвэр болгон аймаг, сум, багт ажлын байр нэмэгдүүлж, чадварлаг боловсон хүчнийг бодлогоор байршуулах ёстой гэж үздэг. Хөдөөд хүн нэмэгдэх хэрэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин, ажилтнууд очих ёстой. Ингэж байж л бидний яриад, зориод байгаа төвлөрлийг сааруулах, аймгийн төвийг хот болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүний хөгжил, хот суурингийн хөгжил, нийт хөгжил дэвшлийг бий болгох асуудлын эхлэл тавигдана.

Өнөөдөр хэдийгээр санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээл байгаа ч орон нутагтай холбоотой асуудлуудыг дээрх байдлаар шийдсэнээр тэнд замбараагүй, бужигнасан байдал үүсэхгүй, төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангана гэж үзэж байна. Бусад аймгийн хувьд ч адил гэж бодож байна.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.БАТСУУРЬ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 20 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 202.179.11.42 ]zz   • 2015, 1 сарын 10. 9 цаг 16 минут

sum aimag gej mongiig yr dyngyi zardag xanaj cadaxgyi mangaa baina.end l xemnelt yysne dee

[ 125.146.240.161 ]batsuuri huvi hunii huvi dajgu   • 2015, 1 сарын 10. 8 цаг 21 минут

Batsuuria odoo naad ardchilsand bgaagaatai muuhai haragdana naanaasaa bie daa ner devsh. Tanai erunkhii eh b***aa yum hiisen esreg namiihnaa shorond hiideg. 16 AH nam budaa bolno tegehed bugd zugtana ter ued ardchilsan naming yum hiij tusuv zahtsuulsan humuus shorond orno. Jinhen idsenguud n gadag***a zugtana

[ 182.160.41.156 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 23 цаг 48 минут

Huduug hugjuulj, tuvlurliig saaruulay gevel oron nutagt huvaarilj bga hurungu oruul***iig nemegduuleh, nemegduulj chaddaggui yum gehed yavadj horoohgui bh heregteishdee

[ 112.72.11.119 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 20 цаг 59 минут

harin ch shildeg uls turch shuu ireh songuulid UIH d ner dewsheed garaad iruul uls hugjinduu

[ 112.72.11.119 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 20 цаг 59 минут

harin ch shildeg uls turch shuu ireh songuulid UIH d ner dewsheed garaad iruul uls hugjinduu

[ 122.201.21.168 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 19 цаг 57 минут

ene 1 mederliin sogogtoi sairan hult bnaa bs

[ 202.21.125.2 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 15 цаг 15 минут

zuvuu zuv

[ 202.179.11.74 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 15 цаг 07 минут

шоу шоу

[ 1.183.166.200 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 15 цаг 04 минут

unen shuu oron nutgat medliin uguud ch baigaa yum shig ugui ch yum shig gej...ene bas oron nutagt namaas bolj hur***daa suuhgui humuusiig yah be?

[ 124.158.112.4 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 14 цаг 24 минут

одоо тэгээд яахав хасаадл хаячлаашдээ

[ 124.158.112.4 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 14 цаг 23 минут

амжилт

[ 124.158.112.4 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 14 цаг 23 минут

Энэ хүн ирэх сонгуулд УИХд үзнэ гэж байгаа улаан гэрэлээрл гарах байхдаа

[ 124.158.112.4 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 14 цаг 23 минут

Дэмжиж байна

[ 49.0.162.226 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 11 цаг 55 минут

zuw shu de

[ 202.179.10.82 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 11 цаг 47 минут

Гүйцэтгэх шатанд байгаа хүн асуудлын голыг олж харж чадаж байна хувь хүнийхээ эрх ашгийг нэгт тавьж байна уу, аймаг орон нутгийнхаа, улс эх орныхоо төлөө байна уу гэдэг л чух***

[ 202.179.20.72 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 11 цаг 43 минут

erni huwiin hewshilee ungaj bj daraa yamar yumaarai ediin zasag ni sergehiin tori soz niigemeel uguulehees undsen zarchimaa martsan bn.bid toblorson bus zah zeeliin niigemd amidrach bn.

[ 202.21.125.2 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 11 цаг 41 минут

sain san*** bna aa barsuuri ch sain darga l daa

[ 203.91.118.162 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 10 цаг 37 минут

Энэ яг аймгийн Засаг даргын хэмжээнд сэтгэж байнаа. Нөгөө амлат биелэгдэхгүй бол дараа дахин гарахгүй гээд л... Ер нь аймаг орон нутагт замбарайгүй, тооцоогүй хөрөнгө оруул***т хийдэгээ болих хэрэгтэй

[ 202.131.235.110 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 10 цаг 31 минут

ene bol bas l bodoh l asyyd*** zub zuil hundsun bna shuu 76 mini oj yn***arai bas Caihan bileg anhaaraarai

[ 182.160.2.253 ]Зочин   • 2015, 1 сарын 9. 10 цаг 30 минут

mash zuv ingeh l heregtei

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.