Х.Жамбалмаа: Хүн хоногт зургаан грамм давс хэрэглэх ёстой

4-р сарын 7 - 16 цаг 23 минут

Эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдсан дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг гишүүн орнууд Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг энэ жил дэлхий нийтээрээ “Хүнсний аюулгүй байдал” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж  байгаа билээ. 

Бид энэ өдрийг тохиолдуулан Анагаах ухааны доктор Х.Жамбалмаатай "Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл" сэдвээр ярилцлаа.

-Өнөөгийн нийгэмд хүнсний аюулгүй байдал маш ихээр алдагдаж байгаа. Та энэ асуудал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Хүн амын хүнсний баталгаат байдал нь хүнсний эрүүл аюулгүй байдал, хангамж, шим тэжээлийн чанар гэсэн үндсэн 3 ойлголтоос бүрддэг. Манай улс бол сүүлийн жилүүдэд хүнсний хангамжаа бүрэн шийдэж хүнсний нэр төрөл, тоо хэмжээгээ өсгөж, дутагдаж гачигдах зүйлгүй байгаа нь өнөөгийн нийгмийн маш том амжилт юм. Нөгөө талаас хүнс үйлдвэрлэгч, импортлогчид маань хүн амын хүнсний хэрэгцээнд эрүүл, аюулгүй хүнс боловсруулж нийлүүлэх, хэрэглэгчид маань өөрсдөө идэж ууж байгаа хүнсний чанар, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ, хэрхэн сонгох вэ гэдэг талаар өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх асуудал нь хүнсний аюулгүй байдлыг хангахад үнэхээр чухал юм. Зах зээлийн өөрийн өрсөлдөөний жамаар чанаргүй бүтээгдхүүнүүд зах зээлээс шахагдан гардаг. Иймд баталгаатай чанартай хүнс үйлдвэрлэж худалаалах нь тухайн байгууллагын нэр төрийн хэрэг, тогтвортой өсөн бэхжих бизнесийн үндэс гэдгийг манай бизнесийн салбарынхан бол сайн ойлгож ухаарч байгаа гэдэгт би итгэдэг. Үүний зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудал бол зөвхөн эмч нарын, хүнсний чанарыг шалгах асуудал бол зөвхөн хяналтын байцаагчдын асуудал биш гэдгийг ойлгож ялгаж сурах нь нийгмийн бүх салбарт ялангуяа бодлого боловсруулагч нарт чухал бөгөөд энэ талаар салбар бүрт хамтын ажиллагаа нэн чухал байна.

-Хүнсний бүтээгдэхүүний талаар сайн, муу зүйл их сонсогдох юм. Ер нь манай улсад орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн хэр баталгаатай вэ?

-МХЕГ болон Хилийн мэргэжлийн хяналт гаднаас орж ирж байгаа болон дотоодын хүнсний үйлдвэрлэлд тогтмол хяналт тавьж байгаа. Хоол хүнс бидний хоолны ширээн дээр ирэх гэж урт замыг тууулдаг. Иймд хүнсийг үйлдвэрлэж, худалдаалж байгаа хүмүүс чанар, аюулгүй байдлыг эрхэмлэж дотоод хяналт болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж хүнсний чанар аюулгүй байдлыг хамгаалж байх шаардлагатай. Хэрэглэгчид мөн ялгаагүй хүнсээ зөв сонгож, зөв хадгалж, боловсруулж хэрэглэж байх нь чухал байдаг, “Халуун хоолыг халуунаар нь хүйтэн хоолыг хүйтнээр нь” гэсэн эрүүл ахуйн зарчим байдаг, энэ нь бидний идэж ууж байгаа хоолны халуун 60 градусаас дээш уур савссан халуун, хүйтэн нь бол - салад, жимс, түргэн гэмтэж муудах хүнс бол хөргөгчний хэм буюу дөрвөн хэмээс доош хүйтэн байж хоол хүнснээс шалтгаалах өвчин үүсгэх элдэв нянгийн бохирдолоос ангид байх ёстой. Тахианы махны хувьд хэрвээ хэт тарган байгаа бол махны хэмжээг өсгөх зориулалтын гормон ашиглаж тэжээсэн байж болзошгүй байдаг. Үүнийг МХЕГ-ын мал эмнэлгийн хяналтаас шалгаж, шинжилгээ хийсний дараа дүгнэлт гарч худалдаанд нийлүүлэгдэх ёстой, Иймд махыг худалдаж авахдаа аль болох хөргүүтэй лангуунаас худалдаж авах, мөн авахдаа гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуйн дүгнэлт зэргийг лавлаж үзсэний дараа авах нь тун гэмгүй.

-Манайхан хоол хүнсэндээ давсыг маш ихээр хэрэглэдэг. Гэтэл ихэнх хоолны дэглэмд давсыг хориглосон байдаг. Давс эрүүл мэндэд хэр муу нөлөөтэй вэ?

-Хүний хоногийн хоолны давсны хэмжээг зургаан грамм буюу нэг жижиг цайны халбага хэмжээтэй байхаар нормчилдог, Манай Монгол хүмүүс цайгаа давстай уудаг учраас хоногт бараг 15 грам буюу нэг том халбаганы хэмжээтэй давс хэрэглэж байгаа дэлхийн дундажаас өндөр байна. Өдөр тутмын идэж ууж байгаа хоол унданд нуугдмал давс, чихэр байдгийг хүмүүс маань анзаардаггүй, нөөшилсөн хүнс болон хиам , утсан мах зэрэгт Давс, элдэв төрлийн ундаанд Чихэр ихээр агуулагдсан байдаг. Иймээс хоол хүнсэндээ давс, чихэр, тосыг аль болох бага хэрэглэх нь зүйтэй бөгөөд гэхдээ энэ нь огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш гэдгийг анхаарна уу. Учир нь давс хүний биеийн усны болон эрдсийн бодисын солилцоог тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэдэг юм.

-Гадны улс орны хоолны цэсэнд тухайн хоолны калорийг тодорхой бичдэг. Манай улсад ингэж бичих ёстой гэсэн дүрэм журам бий юу?

-Хоолны цэсэнд илчлэг, найрлагын хэмжээг заах талаар албан ёсны шаардлага, дүрэм бол гараагүй гэхдээ, “Хүнсний бүтээглхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулинд хүнсний түүхий эд, бүтээгдхүүний шошгонд тэжээллэг чанар, орц, найрлагыг заавал заана гэж хуульчилсан байдаг. Мөн Монголчуудын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, Монгол хүний хоногийн хэрэгцээт хүнс, үндсэн шимт бодис, эрдэс амин дэмийн зохистой хэмжээг арван жил тутам Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс судалж шинжилж байдаг.

-Хүнсний бүтээгдэхнүүний шошгон дээр байдаг калорийн хэмжээ хэр үнэн бодитой байдаг вэ?

-Хүнсний бүтээгдхүүний шошгоос илчлэгийн хэмжээг уншихдаа хэдий хэмжээнд агуулагдсан болохыг нь анхаарч унших хэрэгтэй. Ихэнхдээ тухайн хүнсний бүтээгдхүүний 100 грамд агуулагдах хэмжээг бичсэн байдаг, Мөн заримдаа нэг удаа идэх хэмжээнд тооцох нь бий, тийм тохиолдолд нэг удаа идэх хэмжээ, порцийг мөн шошгонд заасан байгаа. Хүнсний бүтээгдхүүний илчлэгийн хэмжээг тооцооны болон лабораторийн аргаар тогтоодог.

-Хүнсний ногоо хүний биед хэрэгтэй гэдэг. Гэвч дандаа химийн аргаар ургуулдаг болчихсон гэх юм. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Орчин үед хүнсний үйлдвэрлэл, газар тариалан эрчимтэй хөгжиж байгаа учраас химийн боловсруулалт, га талбайгаас авах ургацаа нэмэгдүүлэх зориулалтай-пестицид, хортон шавьж, мэрэгчээс хамгаалах химийн бодисийн үлдэгдэлгүй тариа ногоо бараг байхгүй бөгөөд хамгийн гол нь тэр агуулагдаж байгаа бодисын үлдэгдэл хэмжээ нь хүний эрүүл мэндэд харшлахгүй, зөвшөөрөгдөх хэмжээнэс хэтрээгүй байх ёстой, Үүнийг нь баталгаажуулахын тулд мэргэжлийн байгууллагууд тогтмол хяналт шалгалтаа явуулдаг.

Т.Болор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 150.129.140.198 ]mgl   • 2015, 4 сарын 7. 23 цаг 35 минут

odoo tegj davstai tsai uudag hun bga yumuu daa manaih l lav ***i deer ued l bolison

[ 203.91.112.186 ]Зочин   • 2015, 4 сарын 7. 17 цаг 24 минут

давс муу нь муу л байх, гэхдээ хүн төрөлхтөн бүх түүхийн хугацаандаа хэрэглэсээр ирсэн юм. Нэг туйлширахаараа тэнэгтэж өгөх юм аа

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.