“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт энэ сарын 13-нд эхэлнэ

4-р сарын 7 - 8 цаг 49 минут

“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дүгнэх, уг уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Засаг даргын А/140 дүгээр захирамжийн дагуу НЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг зохион байгуулахаар болсон. Тус уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд уралдаанд оролцох ангиудыг 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дүгнэж дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. 2 дугаар шатанд шалгарсан ангиудаасшалгаруулалт хийж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 дугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах юм.

Уралдааныг Цэргийн хотхоны тохижилт - 40 хувь, Биеийн тамирын хэрэгсэл, бие бялдрын стандарт - 40 хувь, Цэргийн жагсаалын ажиллагаа - 20 хувь гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр дүгнэнэ.  

Мөн “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдааныг зохион байгуулж, шалгаруулалтыг 5 дугаар 23-ны өдөр болох “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны үдшийн цэнгүүний арга хэмжээн дээр зарлаж, шагнал гардуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 117.203.106.75 ]hahaha   • 2015, 4 сарын 7. 10 цаг 38 минут

za yag l hamt olnii idevhi ornuuleh. harin darga nariin bair avah shun***iig turuulsen doodoh ***ban tu******tanuudaa chang***j noir hoolnoos hassan z***haan tseerluuletiin arga hemjee l baihdaa. dood ***ban tu******tanguut bugd durguishuudee. harin darga nar ni bair avah gej ulairj bga bhda...

[ 119.40.97.94 ]Зочин   • 2015, 4 сарын 7. 10 цаг 30 минут

hamt olnii idevhiig urnuulsen ach holbogdol undurtei ur***daan bolj baigaa shuu.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.