Ханш нээгдлээ

4-р сарын 5 - 12 цаг 35 минут

Өнөөдөр Шинийн 16 Адьяа гараг буюу 10 цаг 44 минутад ханш нээгдлээ. Амьд байгаль сэргэдэг тул энэ өдрийг Монголчууд "Ханш нээх өдөр" хэмээн нэрлэдэг. Тэнгэрт одсон өвөг, дээдсийнхээ шарил онгон дээр очиж, газрыг нь тордож янзлах нь энэ өдрийн хамгийн эрхэм үйл.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Ханш нээх улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татдаг. Түүнчлэн амьд байгаль сэргэж хорхой шавьж хөдлөж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ гэдэг. Дорно зүгийн ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдлэж зул өргөдөг. Харин хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэх ёслол үйлддэг. Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг.

Хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг. Харин шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлэгддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.

Ханш нээх энэ өдөр ард олон ямар үйлийг үйлдвэл зохилтой хэмээн бурхан урлаач, судлаач Д.Ухаанзаяагаас тодруулахад “Ханш нээх өдөр ард олон буяныг үйлдэх ёстой юм. Бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэх учиртай. Мөн бурхан болоочийн газрыг эргэж зул өргөн тариа будаа өргөх нь их том буян болдог” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 3 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 103.26.195.83 ]Зочин   • 2015, 4 сарын 5. 15 цаг 38 минут

chi yg helsen bna oo

[ 103.26.195.83 ]Зочин   • 2015, 4 сарын 5. 15 цаг 38 минут

tiim uu???

[ 202.21.106.129 ]Зочин   • 2015, 4 сарын 5. 13 цаг 57 минут

***riliin gazar ochidog ni ch hudlaa baih oo.khyataduud l tegdeg .mongold hyatad tsustai olon hun bii dee ted l yavj baigaa ni ter.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.