Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн боллоо

1-р сарын 5 - 13 цаг 51 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2014 оны  анхны  шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн нийт дүүргүүд дээр  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй байна. Харин онц, ноцтой томоохон хэмжээний осол гэмтэл буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дүүргүүд шинэ жилийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Мөн хог цэвэрлэгээний ажлыг графикийн дагуу зохион байгуулж, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж нийт 14,4тн бодис цацаж ажилласан байна.
Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 4, захиргааны зөрчлийн шинжтэй 9  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 1 нэгжээр буурсан, захиргааны шинжтэй гомдол мэдээлэл 3 нэгжээр өссөн байна.            Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан  4 хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 9 хүнийг 81,000 төгрөгөөр  торгож захиргааны арга хэмжээ авчээ.
Харин Багануур дүүрэг гэмт хэрэг захиргааны зөрчлийн шинжтэй нийт 168 дуудлага хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй  дуудлага мэдээлэл 43 байсныг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 11 нэгж буюу 34,3 хувиар өссөн.
Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 2805 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 541 дуудлага бүртгэгдсэн байна. Дүүргийн Засаг дарга Д.Оросоо тус дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчин гар дээрээс архи согтууруулах ундаа борлуулж байсныг таслан зогсоож холбогдох арга хэмжээ авсан.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3161 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 20 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг авч үзвэл: ил харагдах шарх сорвигүй 13, өвчний улмаас 1, түлэгдэж 1, санаатай алах 1, өөрийгөө боомилж 4 хүн нас барчээ.
Харин Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах гэмт хэрэг өссөн буюу  нийт бүртгэгдсэн мэдээ мэдээлэл 1101, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 360 буюу 13,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хан-Уул дүүрэгт нийт гомдол, мэдээллийн 1134 дуудлага ирснээс 149 нь гэмт хэргийн шинжтэй, 985 нь захиргааны зөрчлийн шинжтэй байна.  Захиргааны шинжтэй 985 зөрчлийг шалгаж нийт 3.591.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.  Харин гал түймрийн нийт 18 дуудлага ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 63 хувь өссөн ньгаллагааны зуухны яндангийн аюулгүй байдлыг хангаагүй, ил задгай гал түлж хамгаалалтгүй орхисноос ихэвчлэн гарсан байна.
Баянзүрх дүүрэгт нийт  3907 дуудлага ирсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулбал 2,5 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 697 дуудлага ирж 5,2 хувиар өссөн,1671 захиргааны дуудлаг ирж 3,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 90-100 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн ажлуудаа танилцууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.