Сайн байна уу, 2015 он!

1-р сарын 2 - 12 цаг 03 минут

2014 он халаа өгч, 2015 он айлчлан ирлээ. 2015 он бол улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд манай улсад чухал үйл явдал болох онцгой жил байх болно. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн энэ үед Засгийн газар бүсээ чангалсан, хэмнэж болохыг зардлыг хэмнэхээр төсвийн тодотголд тусгасан байгаа. Энэ оны төсөвт тодотголыг хийх төслийг Засгийн газраас өнгөрсөн оны сүүлчээр өргөн мэдүүлсэн. Тэгэхээр УИХ төсвийн тодотголыг оны эхэнд хэлэлцэх учиртай. Шийдлийн Засгийн газар бизнес эрхэлж яваа захирлын хүүхэд, хоногийн хоолоо залгуулах гэж зүтгэж яваа аавын хүүхдийн аль алинд нь 20 мянган төгрөгийг бэлнээр өгдгийг болиулж байна. Тэд сарын саяас давсан орлоготой өрхийн 20 мянгыг түр зогсоож, мөнгө шаардлагатай өрхийн хүүхдэд энэ мөнгийг үргэлжлүүлэн олгохоор боллоо. Мөн үнэхээрийн онц сайн сурч байгаа оюутнууд л 70 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авах ёстойг хэлсэн. Энэ бол шударга зарчим болохыг Ерөнхий сайд тодотгон хэлсэн юм. Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжид салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг цэгцэлж, салбар харгалзахгүй 12 сараар тогтоох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн малчдад хандсан олон татаасыг цэгцэлж малын хөлийн татварыг орон нутаг нь өөрсдөө тогтоож өөрсдөө хэрэглэж байх эрхийг нь олгох хэрэгтэй болсон. Монгол Улсын 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд энэ онд ч эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа. Иймд 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага байгаа учир ийнхүү энэ оны төсөвт тодотгол хийхээр өргөн барьсан нь энэ юм.  

2015 оныг олон томоохон ажлын бэлтгэлийн он жил гэж хэлж болно. УИХ-д ч мөн олон хуулийн төслүүд хүлээгдэж байгаа. Ирэх онд сонгууль болно. Тиймээс Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг энэ онд хэлэлцэж, батлах учиртай. Мөн Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудалд гол анхаарлаа хандуулах шаардлага бий. Түүнчлэн 2016 онд АСЕМ-ийн чуулга уулзалтыг манай улсад зохион байгуулахаар болсон. Иймд уг уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг энэ онд хийж, хэрэгжүүлэх ёстой. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлигийг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулж бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албын байгуулан ажиллуулах, Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн даргад даалгасугай” гэсэн юм. Мөн энэ онд хүлээгдэж байгаа бас нэг асуудал бол эдийн засаг сайжрах явдал. Эдийн засгийг сайжруулснаар ард түмний амьдралд ирэх дарамт үгүй болох учиртай.

Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжихээс гадна томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж гацаанаас гаргахаа мэдэгдсэн. Үүний эхлэл болгож Тавантолгойг гацаанаас гаргаж, гурван улсын хамтарсан компаниудын консорциумыг хөрөнгө оруулагчаараа сонгон шалгаруулаад байгаа. Уг ажлын хэлэлцээг ирэх даваа гарагаас эхлэхээр болсноо Тавантолгой мега төслийн ажлын хэсгийнхэн мэдээлсэн. Уг төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтийг оруулах урьдчилсан мэдээлэл бий. Мөн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, улам сайжруулах шаардлагатайг Засгийн газар хэлж байгаа. Тэгэхээр энэ он хэдэн жил маргалдсан Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээрүүд хийгдэх он байх нь. Үүнийгээ дагаад төмөр зам, эрчим хүч гээд төслүүдэд мөнгө босгож, ажлыг хийхээр байгаа юм. Энэ утгаараа Засгийн газар дээрх төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах Монгол Улсын сайд гэсэн албан тушаалыг гаргасан.

Монгол Улс энэ онд 3 саяулаа болно. Гурван сая дахь иргэнээ энэ сард хүлээж авах бэлтгэлийг хийж байгаа. Гурван сая дахь иргэн, түүнтэй нэг өдөр төрсөн хүүхдүүдийг төр засгаас шагнаж урамшуулахаа мэдэгдсэн юм. Гурван саяулаа болох монголчуудыг 2015 он томоохон шийдвэр, хийж хэрэгжүүлэх ажлаар дүүрэн угтаж байна.

Ц.Гэрэл

 

                               

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 17 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 202.179.12.6 ]Дамдинжав   • 2015, 1 сарын 5. 9 цаг 25 минут

Сан***аа бичээд үзсэн чинь программ нь өөрийнхөөрөө засчихаж байна л даа. Ал гэхээр гурван цэцэг бичдэг болж гэнэ. Бид ийм бүдүүлэг болж байна таминь ээ.

[ 202.131.238.58 ]Зочин   • 2015, 1 сарын 5. 9 цаг 19 минут

ЭНЭ ЭРЧИМ ХҮЧ ДУЛААНЫХАН УЛИРАЛД ҮНЭЭ ХОЁР НЭМДЭГ БОЛЛОО ЭНЭ ТЭНД ТӨСӨЛ ГЭЖ НЭГ ЮМ ХИЙГЭЭД ҮР ДҮНГИЙ НЬ ҮЗЭЖ ТООЦСОН ЮМГҮҮЙ ҮНЭЭ НЭМЭЭД ХЭРЭГЛЭГЧЭЭР ТӨСЛИЙН МӨНГӨӨ ТӨЛҮҮЛДЭГ БОЛЛОО ЭНЭ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ

[ 202.179.12.6 ]Дамдинжав   • 2015, 1 сарын 5. 9 цаг 18 минут

Монголчууд монголоороо уншиж, сан***аа монголоороо бичиж болохгүй байгаа юм уу. Энэ муу хазгай хэлтгүй буруу зөрүү латин үсэгтэйгээ зуур***даад хэл ч үгүй, бичиг ч үгүй сармагчингууд болох нь ээ. Төр шиг төртэй, засаг шиг засагтай ч болоосой 3 сая хүнтэй жижиг хотыг аваад явахад юухан ч байхав дээ. Идэх уух, завших, хорчин мэргэжилтэй хэдэн ***ныхоо боолчлолоос гарах юм сан.Хүмүүсийн сэтгэгдэлийг унших гэсэн биш бүүр гуратчихлаа.

[ 103.11.194.78 ]Зочин   • 2015, 1 сарын 5. 9 цаг 03 минут

olon yanziin uramshuuliig ha***gni zovoo deerhi shiidveruud zov boljee bayarlaj bnaa toriin ***ban haa***diin tetgevert garahdaa avdag 12 sariin mongiig bolimoor yumaa huviin hevshild ajillaj bgaa bid nar yuch avdaggyishdee adilhan shimtgel toloodl yavj bgaashdee esvel bugdedni adilhan12 sariin tetgemj ogdog boliiyoo

[ 112.72.13.238 ]hhh   • 2015, 1 сарын 4. 22 цаг 29 минут

Odoo boli uls torchid nertei nohduud ee.ta nariin toriin hunii zangarga denduu dutagdaj bna,ard tumen chin denduu udaan itgej huleelee.amidr*** hunderlee,ta nariin duraaraa durgilt dendlee.honi met deeshee haraad orluuldeg tsag bishee.ts***ingaa nem,ajlaa hii.

[ 150.129.140.225 ]altankhuyag   • 2015, 1 сарын 4. 17 цаг 36 минут

Saikhankhuyag kkkk

[ 112.72.13.115 ]Зочин   • 2015, 1 сарын 4. 10 цаг 02 минут

zygeer l arduud mine ehieed hyaduudin.daraa ni zasgiin gazrin esreg v bostsgooye ..././ olugarahuudig tengeriin gesgeeld nyrgeye hymyysee bostsgoo olon yggyii bosoyo... bosoyo... mori mashuurandaa... bid chadnaa....

[ 112.72.13.35 ]Зочин   • 2015, 1 сарын 3. 14 цаг 37 минут

bi uls eh orondoo ajillaj bga ni minii buruu yum uu.huuhdiin mungiig yagaad hasaj heden huuhduudiig mini ***ag uzeed bnaa Saihanbilegee

[ 103.229.123.44 ]varan   • 2015, 1 сарын 2. 19 цаг 52 минут

Монголчууд минь... Засгын газрын ордноос холуур тойрч явж бай. Маш муу энэргтэй болсон газар шүү. Таны биед тэр энерг нь шингэж бие чинь муудах болно.Урд цагт бол адис авдаг.Бишрэн шүтдэг байлаа даа хө. Одоо бол бүх муу мужхай бүхний уурхай болжээ.УМ МАНИ БАДМИ ХУМ. БУРХАН ӨРШӨӨГ.

[ 112.72.13.16 ]Зочин   • 2015, 1 сарын 2. 19 цаг 03 минут

Энэ ч арай дэндэнээ хүүхдийн мөнгө өгөхгүй болох юм бол харин чнэг энэ засгийн газартай нэгийгээ үзэж нэхий дээлээ ур***цанаа яадгийн юм.

[ 112.72.13.138 ]Зочин   • 2015, 1 сарын 2. 18 цаг 40 минут

бяцхан үрсийн мөнгө болохгүй улс хөгжихийн тулд хүн амаа эхлээд өсгө тэгээд мөн наад улс орон ард түмий хөлс цумаар баяжсан худ***аа эх орон гэж хашигарсан хуурамч нүүрт адгийн ***нуудаас эх орны минь өрөнд оруулж хямр***д хүргэсэн тэр тэрбум тэрбумаар идэж ууж байгаа мөнгийн авч хураагаач

[ 49.98.53.101 ]Ard tumen   • 2015, 1 сарын 2. 18 цаг 28 минут

Manaihan Heden jiliin omno Uul uurhaigaas tom jijiggui Sain idej Uusan daa tegeedl 10 togsoj bgaa huuhduudee Uul uurhain mergejileer surgaad TIS ch estoi burzaisan daa kkkk Denduu tuilshirmhai urgelj ingeed bh yum shig Sagaj sagsuurch bsn daa ***an Uul uurhaichid kkk togsson doo Hoorhii getel AN songood tegeed Amaraa shoroo umhvee Hoorhii bodohoor ichmeer yum odoo tegeed bairnii 20-30 jiliin zeel tei humuus yana daa bair hog bh yum bnl da gadaad garah l gol bj bn da

[ 183.99.163.27 ]Ard   • 2015, 1 сарын 2. 15 цаг 13 минут

Ard tumenees avahaa nemene. ogohoo tanana said darga nar gadaad yvdag zard*** uuj ideg n hasahgui sain bn sainkhuyagaa omnohoosoo ondoroor l oor yum chi

[ 103.229.121.24 ]Зочин   • 2015, 1 сарын 2. 14 цаг 57 минут

ЗӨВ ШҮҮ

[ 203.91.117.4 ]Зочин   • 2015, 1 сарын 2. 14 цаг 40 минут

Юу ч бичээд байгаа юм. Ямар жил байхыг хэлж мэлээд яасан ч мундаг сэтгүүлч юм. Бүр унших юмгүй болжээ танайх

[ 182.160.6.113 ]dsddddddddd   • 2015, 1 сарын 2. 14 цаг 18 минут

uul uurhaigaa nee l dee.. gadniin hurungu oruul***t zogsood. ene do*** chin hadand garch bna. gadaadiinhniig huuj tuudga abolih heregtei. uursduu yaj amaaraa shoroo umhej bnada... 70.000-iin huvid burmusun zogsooh heregtei

[ 150.129.141.105 ]Зочин   • 2015, 1 сарын 2. 12 цаг 47 минут

2015 on harts arduudyn jil baih bolno. avligachidad h***tai jil baih bolno.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.