Н.Багабанди: Манлайлагч хүн ямар ч асуудал тулсан насан туршдаа бэлэн байх хэрэгтэй

10-р сарын 25 - 16 цаг 48 минут

Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид долоо хоногт нэг удаа улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдтэй уулзаж байгаа. Зөвхөн улс төрийн салбарт бус нийгэм эдийн засаг, соёл, сэтгэлгээний талбарт улс орноо төлөөлж чадахуйц манлайлагчдыг бэлтгэх зорилго бүхий төслийн энэ удаагийн хүндтэй зочноор МУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Н.Баганбанди хүрэлцэн ирсэн юм. Уулзалт-ярилцлагын эхэнд Н.Багабанди манлайлагч чанар, чадварын тухайд болон амжилтын түүхүүдийг залууст ярьж өгсөн бол дараагийн хэсэгт асуулт, хариултаар ярилцлаа. Манлайлагч залуус экс ерөнхийлөгчтэй хэрхэн ярилцсаныг хүргэж байна.

-Таны хамгийн үнэтэй зүйл юу вэ? Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч  хүний хувьд  2040 онд Монгол Улс маань ямар байгаасай гэж та мөрөөдөж байсан бэ?  Мөн нийгэм “Улс төрд шинэ манлайлагч”  төслийг өөр, өөр өнцгөөс харж байна. Та Монгол Улсын Ерөнийлөгч байсан манлайлагч хүний хувьд  энэ төслийг хэрхэн үзэж байна вэ?

 

-Би Монгол Улсын төрийн тэргүүнээр хоёр удаа ард түмэн та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон.  Миний төлөө санал өгсөн хүн та бүгдийн дунд бараг  байхгүй байх. Яагаад гэвэл та нарын дийлэнх нь  2001 онд 18 нас хүрээгүй байсан болов уу. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнд хамгийн үнэтэй зүйл бол эх орон, ард түмэн нь байдаг. Хэн ч гэсэн өөрийнхөө гэр бүлийг хайрлах эрхтэй, бас өөрийгөө хайрлах эрхтэй. Чи орчлонд ганц удаа төрсөн хүн. Өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлана. Өөрийгөө хайрлах хайр нь бурхан хүнийг хайрлах хайртай тэнцэнэ гэсэн үг бий.  2040 онд Монгол улс хөгжин цэцэглэсэн сайхан улс болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хүн ам маань ч өснө. Хүн ард маань чадавхжина. Газар нутаг минь бүрэн бүтэн байж, ард түмэн маань элбэг хангалуун амьдарна. 1920 оны  үед Монголын сэхээтнүүдийн төлөөлөл Цэвээннамсрай гуайн хэлсэнчлэн Швецарь лугаа улс  болон хөгжсөн байх тийм ирээдүй хүлээж байгаа гэж би найддаг юм шүү. Надад танай төслийн тухай мэдээлэл бага. Гэхдээ төслийг тань дөрвөн мөчөө өргөн дэмжиж байна. Ийм төсөл олон олон байгаасай. Олон сайхан залуус үүнд өөрийнхөө хүчийг сориосой. Гэхдээ уралдаан учраас зарим нь үлдэнэ. Зарим нь урагшилна. Та бүхэн гурван удаагийн шүүрэн шанаганд тунаж үлдсэн хүмүүс учраас илүү том манлайлагч байх магадлал өндөр байна гэж бодож байна.  Хамгийн гол нь олимпийн зарчим юу байдаг билээ? “Түрүүлэхдээ бус оролцохдоо”. Түүнтэй адил энд оролцож байгаа залуучууд нэг нь түрүүлж бусад нь үлдэх ч гэсэн оролцохдоо гол ач холбогдол байгаа юм.

 

-Манай нийгэмд хүнлэг чанар алдагджээ. Бүгд өнгө, мөнгийг шүтэж,  эрх мэдлийн төлөө тэмцэлдэж бүхнийг уландаа гишгэдэг болсон. Өнгө мөнгөнд хараагаа  гээсэн “сохор” хүмүүс эргэж хараа орох ямар боломж байна? Үүний тулд юу хийвэл болох вэ?

 

- Мөнгөгүй бол юу ч хийж болохгүй. Гэхдээ мөнгөөр хийж болдоггүй юм бий. Энэ зүйлийг мөнгөөр худалдан авч болохгүй. Хүн хамгийн орчин үеийн юмыг худалдан авч болно. Гэхдээ тэнгэрийн нарыг худалдан авч чадахгүй. Хүн чанарыг мөнгөөр орлуулах аргагүй. Бүх юмыг зоосны нүхээр харж болохгүй. Үүнийг өөрчлөх хувь тавилантай, үүнийг өөрчлөх цаг үедээ төрсөн,   сэтгэлийг чинь эмзэглүүлж,  зүрх рүү чинь хатгаж байгаа тэр өргөсийг авч чадах хүмүүс бол та нар шүү дээ.  Эзэн хичээвэл заяа хичээнэ. Цаг нь болохоор цасан дороос яргуй цухуйна хэмээн  хүлээж   байна.


-Таны амжилтын нууц юу вэ? Таны нэг өдрийн амьдралын хэв маяг хэрхэн өнгөрдөг вэ?


-Би түрүүн алдартай хүмүүсийн амжилтын нууцаас хэлсэн шүү дээ. Миний амжилтын нууц бол өнөөдөр хийх ажлыг маргааш гэж үлдээлгүй хийхийг хичээдэг. Энэ миний зарчим. Хийх ажлаа цагаар минутаар төлөвлөж сурсан. Гэхдээ би нэг их амжилтад хүрсэн хүн биш л дээ.  Өдрийн хэв маягийн талаар асуулаа. Одоо өдөр тутам эрхэлсэн ажилгүй учраас өөрийнхөө ритмээр амьдарч байна. Өглөө эрт босно. Орой эрт унтана. Бичнэ, сонсоно, уншина, гэрийн ажил хийнэ. Хүмүүстэй уулзана. Мөн олон нийтийн арга хэмжээнд оролцож байна. Энэ бүхэнд цаг заваа зараад явж байна даа. Гэхдээ цаг бас хүрэхгүй байна. Уг нь болдог бол  эргээд нэг 35-тай болох юм сан. Тийм бололцоо бий юу залуучууд аа ?


-Та аливаа шийдвэрийг гаргахдаа ямар хүчин зүйлийг харгалзаж,  яаж шийдвэр гаргадаг байв. Мөн удирдагч хүн нэлээд ганцаардмал байдаг гэж сонссон. Та өөрийнхөө ганцаардлыг хэрхэн даван туулдаг вэ?

-Бидний өвөг дээдэс шийдвэр гаргах алтан зарчмыг зааж өгсөн.  “Долоо хэмжиж нэг огтол” хэмээсэн мэргэн үг бий. Ялангуяа төрийн шийдвэр гаргаж байгаа хүн долоо хэмжиж, нэг огтлон шийдвэр гаргах хэрэгтэй.  “Хаан алдаж болохгүй. Хатан урваж болохгүй. Харц цөхөрч болохгүй” гэсэн үгийг та нар сонссон уу? Тийм учраас энэ үгийг оюун ухаандаа ямагт тунгааж яваарай.  Цөхрөхгүй, бэрхшээлийн өмнө сөхрөхгүй тийм хүн ялалтад хүрнэ. Аливаа ялалт өөрийгөө ялахаас эхэлдэг юм. Унагасан нь хүчтэй ч хөл дээрээ боссон нь илүү хүчтэй байдаг юм. Тийм учраас сөхөрсөн ч гэсэн өвдөг дээрээ өндийгөөд босох чадвартай байх хэрэгтэй.


-Жүжигчин Аглуу таныг элэглэсэн  нэг тоглолт хийснийг та үзсэн үү? Тэр үед танд ямар санагдаж байсан бэ?

-Хошин шогийн тоглолт бүрийг үзээд байдаггүй. Таны хэлээд байгааг үзээгүй л юм байна. Мэдэхгүй учраас энэ талаар хэлэх үг алга. Ер нь хүн хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Инээж чаддаг байх хэрэгтэй. Адгууснаас ялгарах нэг чанар бол инээх чадвар шүү дээ. Хүний мэдрэмжүүдийн дотроос  хошин шогийн мэдрэмж бол торгон мэдрэмж юм. Тэр илэрхийлж байгаа санаанаас юуг нь авах вэ юуг нь хаях вэ гэдгийг байнга бодож байх хэрэгтэй.


-Та саад бэрхшээл тохиолдоход хаанаас эрч хүч урам зориг авдаг вэ?

- Хүн өөрөө урам  зориг эрч хүчний генератор юм. Та бүхэн найз нөхөд, гэр бүлийнхэн эргэн тойрныхондоо урам өгөхөд суралцах хэрэгтэй. Гэр бүлийнхэн найз нөхөддөө баярлалаа, уучлаарай гэсэн хоёр үгийг хармын сэтгэлгүйгээр байнга хэлж байгаарай.

-Энэ төсөлд  22-40 насны хүмүүс оролцох боломжтой. Тунаж үлдсэн залуусын дийлэнх нь 27-28 насныхан байна. Та энэ насандаа яг ямар хүсэл, мөрөөдөл тэмүүлэлтэй байсан бэ?

- Хүн болгон мөрөөдөлтэй байдаг. Шувууд нисэхийн тулд даль жигүүр хайрласантай адил хүн мөрөөдлөөрөө амьдардаг. Миний мөрөөдөл, миний амьдралын зорилго биелж байгаа. Энэ талаар би сэтгэл ханамжтай явдаг.

Таны бодлоор өнөөдрийн улс төрд ямар нэг гадны нөлөөлөл  байна уу?


-Монголын улс төрч бүр өөрийн тархи толгойгоор, өөрсдийн ухаанаар өөрийн улс орныг залаад явах  оюуны потенциалтай улс үндэстэн юм. Гадны нөлөөнөөс ангид байж чадна  гэдэгт би бүрэн итгэдэг. Тийм ч байх учиртай.

 

- Таны олон түмэнтэй ярилцаж байгаа, үг хэлж байгааг харахад маш цэгцтэй байдаг. Ийм байдалд хүрэхийн тулд та нэлээд хичээллэсэн байх. Өөрийгөө боловсруулсан арга замаасаа бидэнтэй хуваалцана уу?

 

- 1917 онд одоогийн ОХУ, өмнө нь ЗСБНХУ гэж нэрлэгдэж байсан улс байгуулагдаад  сайд нар хурал хийж гэнэ. Хөдөө аж ахуйн тариаланчид мэргэжилтнүүдийн уулзалт,  их хурал болж.  Хөдөө аж ахуйн сайд нь тэр хурал дээр үг хэлэх ёстой ч өөр газар дуудагдаад явчихсан учраас Боловсролын сайд Луначарский гэж хүнийг оронд нь очиж, чи  үг хэл гэжээ. Тэгээд Луначарский хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд үг хэлсэн байна. Тэрбээр тэр мэргэжилтнүүдийн эн зэрэгцэхүйц хэмжээнд тийм өргөн мэдлэгтэйгээр, жишээ баримттайгаар,  сэтгэл хөдлөм үгийг хэлжээ. Түүний дараа Луначарскийгаас та энэ үгийг хэлэх  гэж  хэзээнээс бэлдэв? гэж асуужээ.  Тэрээр би энэ үгийг хэлэх гэж насан туршдаа бэлдсэн гэж хариулжээ. Манлайлагч хүн ийм байдаг. Ямар ч асуудал тулсан насан туршдаа бэлэн байх хэрэгтэй.   Та нар энэ төсөлд оролцохдоо маш хөдөлгөөнтэй, цоглог, эрмэлзэлтэй тэмүүлэлтэй, өрсөлдөөнтэй, жавхаатай байх хэрэгтэй. Манлайлагч хүний ялгарах бас нэгэн шинж  энэ  юм шүү.


-Танд гадны ямар нэг дарамт шахалт тулгарч байв уу. Яаж тэр бүхнийг даван туулсан бэ? Монгол Улсын тэргүүний албыг хашиж байхад хөрш улсуудын дарамт шахалт байсан уу?

- Намайг ажиллаж байх хугацаанд хоёр хөрш орны зүгээс ямар нэг шахалт, дарамт, зүй бус ажиллагаа байгаагүй.  Найрсаг хөршийн харилцаа байсан. 2000 онд Ерөнхийлөгч Владимир Путины  урилгаар ОХУ-д айлчилсан. Хоёр орны харилцаанд нэлээд хөндийрөл үүссэн байсан үе. Энэ айлчлалаар шинэ зарчмаар, шинэ агуулгаар сайн хөршийн хувьд  харилцах суурь хөрс  үүссэн гэж үздэг. БНХАУ-ын дарга Зян Зяминь  гэж хүн байсан. Түүний дараа Ху Жинтао энэ албыг хаших болсон. Энэ  хүнтэй би төрийн болоод хувийн сайн харилцаатай. Сайн харилцаатай айл хөрш болоход их зүйлийг бид хийж чадсан юм. Бэрхшээлгүй зүйл байдаггүй гэж би хэлсэн. Том зорилт тавьж байхад том бэрхшээл тулгардаг. Том бэрхшээлийг том ухаанаар, том арга зүйгээр, том чадавхиар давж гардаг юм. Тийм байхын төлөө та нар зүтгэх хэрэгтэй.


-Танд баярлалаа.


                                                                                                                                              www.Manlailagch.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 11 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

[ 112.72.13.90 ]Зочин   • 2015, 3 сарын 24. 20 цаг 32 минут

энэ одоо хэн вэ монгол орныг хувааж идэх ажилд бүрэн оролцож суусан биз оюу толгойн ам ангахгүй юм аа энэ ховш

[ 124.158.107.38 ]Зочин   • 2015, 3 сарын 13. 16 цаг 48 минут

Оюу- толгойг хувааж идэж байж юу ярих гээд юу ярьж байгаа юм бэ.Сард 400 сая төгрөг авдаг шүү дээ. АТГ- аар ш***гуул.

[ 150.129.142.112 ]12   • 2015, 3 сарын 4. 22 цаг 26 минут

Бямбасүрэн гуй шиг байж хэзээч чадахгүй

[ 202.179.28.83 ]ah lam   • 2015, 2 сарын 26. 8 цаг 29 минут

та 2 удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн байж Д.Бямбасүрэн гуай шиг байгаач чааваас энд тэндхийн ТУЗ д ороод л дэндүү бага байна даа

[ 124.158.88.11 ]Зочин   • 2015, 1 сарын 15. 15 цаг 53 минут

turiin terguun bna gedeg hun bolgond nogddog huvi tavilan bish. Ene hun mundag bolood l 2 udaa songogdson bj taaraa. Ene huniig uchuuhen gj bgaa hun uuruu yamr hun bol ??????

[ 103.229.123.160 ]Зочин   • 2014, 11 сарын 26. 13 цаг 52 минут

ккк энэ одоо болиёо өөрийгөө юу гээд бодоо вэ энэ хүн юу хийсэн юм бол доо

[ 85.24.199.135 ]Зочин   • 2014, 11 сарын 26. 0 цаг 00 минут

Ene er ni Mongol ulsad yu hiisen hun be? ih l muu sanatai z***itai hun! odo ter 5 tolgoid yuni gishun ch gele sarda ***50 000 $ avdag gee biz de ene t***ar oortei ni yarilts*** hiiged ogoche setguulchde! ih l tsetsen mergen dur esgesen etged l bhin Enkhbayar eneni derged hiisen yumtai heleh ugtei hun!

[ 203.194.117.3 ]Зочин   • 2014, 11 сарын 20. 12 цаг 11 минут

Нэр нь хүртэл бага+баньд. Нээрээ энэ мөн өчүүхэн амьтан шүү. Түүнийгээ нуух гэж дандаа том том бүлтэрч, сурга*** айлдаж суух юм даа. Хүмүүс өөрт нь их таагүй байдгийг мэдэхгүй, мэдсэн ч мэдэхгүй царайлаад авгайгийнхаа бандаашгийг угаагаад л явж байдаг байх даа.

[ 103.9.90.98 ]Зочин   • 2014, 11 сарын 14. 13 цаг 58 минут

Нэг л их худлаа цэцэрхсэн хүн. МАК-ийн 3*** хувийг идээд хэвтдэг гээ биз дээ

[ 103.229.121.139 ]Зочин   • 2014, 11 сарын 7. 23 цаг 06 минут

З***уучуудаа та нар маш зөв хүнтэйгээ уулзаж, түүнийг сонссон байна. Амжилт хүсэе. УРАГШАА.

[ 202.126.89.199 ]nrgui   • 2014, 10 сарын 27. 12 цаг 15 минут

bagabandi jinkhen khuwia bodoj amdirdag khunii tuluulul munduu oyutolgoigoos mungu awch ts***injij baisan khun shuudee

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.