“АРЕВА Монгол”, “Кожеговь” ХХК-ийн мэдэгдэл

3-р сарын 25 - 8 цаг 22 минут

Төрийн бус байгууллага, бүлгэмийн гэсэн зарим хүмүүс үүн дотроо хоёряпон, нэг солонгос цөмийн эсрэг идэвхтнүүд 3 сарын 18-нд хэвлэлийн бага хурал, 19-нд семинар зохион байгууллаа. Тэднийзаримнь “АРЕВА Монгол” ХХК, түүний охин компани “Кожеговь” ХХК-ний эсрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал, үндэслэлгүй, бодит байдлыг зориудаар мушгин гуйвуулсан мэдээлэл хийсэн билээ. Иймд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс бид энэхүү хэвлэлийн мэдэгдлийг гаргаж байна.

“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК нь Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөж, хүн ам, малын эрүүл мэндэд ямар ч хоргүй үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Кожеговь” ХХК нь Монгол Улсад 1997 оноос одоог хүртэл хайгуулын үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хууль, журмыг чанд мөрдөж, шаардагдах бүх зөвшөөрлүүдийг авч ажилласаар ирсэн. “Кожеговь” ХХК-нийн үйл ажиллагааг Уул Уурхайн Яам, Ашигт малтмалын газар, (өмнө нь Цөмийн Энергийн газар), Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, сумдын мэргэжлийн хяналтын байгууллагуудаас хянаж, шалгадаг. Эдгээр байгууллагуудын 17 жилийн туршид хийсэн шалгалтаар “Кожеговь” ХХК-нийн хайгуулын ажиллагаанаас үүдсэн цацраг идэвхи илрүүлээгүй болно.

Холбогдох төрийн байгууллагын Цацрагийн аюулгүй ажиллагааны журмаар тогтсон хуваарийн дагуу “Кожеговь” ХХК хайгуул явуулж буй талбай, талбайн орчмын байгаль орчинд цацрагийн хяналт хийдэг. Хяналтын тайлангаа Цөмийн Энергийн тухай хуулийн дагуу холбогдох газарт илгээж, тус газрын байнгын хяналт, шалгалтын дор ажиллаж байна.

Байгаль дээрхи энгийн цацрагийн хэмжээ Монгол Улсад 0.2 микроЗиверт/цаг байдаг. 2014 оны хэмжилтээр Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь “Кожеговь” компанийн Дулаан Уулын хээрийн ангид цацрагийн хэмжээ 0.08 микроЗиверт/цаг байсан бол Зөөвч Овоо хээрийн ангид 0.07 микро Зиверт/цаг байсан нь байгалийн цацрагийн энгийн түвшинээс 2.5-3 дахин бага байгаа юм.

“Кожеговь” ХХК нь олборлолтын лицензгүй тул Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлоогүй.

Харин үйл ажиллагаа явуулж буй улсынхаа орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дэмждэг “АРЕВА“ групп 2014 оны 11 сараас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 баг, Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр жилийн хугацаатай 1.3 тэрбум төгрөгийн Малын эрүүл мэндийн төслийнхэрэгжилтийгсанхүүжүүлж байна. Энэхүү төсөл нь малын эрүүл мэндийн асуудлыг нь шийдвэрлэхэд малчдад ихээхэн туснэмэрболно гэж бид найдаж байгаа.

“Кожеговь” ХХК нь олон улсын стандардыг мөрддөг, хариуцлагатай уул уурхайн компани бөгөөд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэдийн асуудлыг биднэн тэргүүндтавьдаг.

 

“АРЕВА Монгол”, “Кожеговь” ХХК –ийн удирдлага

2015.03.25

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.