Гүйцэтгэлийг минь хийх нь гэж айдаг байлаа

11-р сарын 14 - 7 цаг 24 минут

 

Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн 80 хүн нь хар тамхинд татагдан ордог гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргаж байжээ. Энэхүү байдал нь сүүлдээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхүйц "аюулын харанга" дэлдэж байна. Тодруулбал, хар тамхины хэрэглээ улам залуужиж амьдралын мөн чанар, сайн мууг ялгаж чадахгүй гэнэн томоогүй хүүхдүүд бусдын нөлөөнд автаж, бие биенээ даган дуурайж хар тамхинд орж байгаа нь харамсалтай.

Тиймээс Zaluu.com сайтаас "Хар тамхины эсрэг" аян өрнүүлж байна. Бид энэхүү аяныхаа хүрээнд хар тамхи гэх "цагаан тахал"-ын аймшигт хор хөнөөлийн талаар сурвалжилж хүүхэд залуусдаа үнэнийг хүргэж, үүнээс болж амьдралдаа алдаж эндсэн иргэдийн үнэнийг өгүүлсэн гэмшлийн үгийг хүргэхийг хүссэн юм. Хар тамхины хэргээр өдгөө улсын хэмжээнд 20 гаруй иргэн ял эдэлж байгаагийн 10 нь эмэгтэйчүүд юм. Тэд одоо ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа юм. 

Тэгвэл бид энэ удаад 40 гаруй насандаа найзынхаа дайсан зүйлийг авч яваад Хятадын хил дээр саатуулагдан өдгөө 8 жилийг өргөст торны цаана өнгөрүүлж буй Э гэгч эмэгтэйн ярилцлагаар аянаа эхлүүлж байна.  /эмэгтэйн хүсэлтээр түүний нэрийг Энхээ гэж оруулав/

Жирэмсэн найзыгаа надад хар тамхи дайж миний амьдралыг "там" болгоно гэж бодоогүй 

-Хар тамхины хэргээр олон арван эмэгтэй ял эдэлж байна. Тэдний дийлэнх нь хүний гуйлтаар хар тамхи хилээр авч гарах гэж байгаад баригдан ял сонсдог. Таны хувьд яаж яваад энэ хэрэгт холбогдчихов? 

-Би 2008 онд Малайзад найзындаа очсон.  Тэгээд дөрөв хоногийн дараа нутаг буцах болоход найз минь надад хүүхдүүддээ юм өгч явуулах гэсэн гээд ойр зуурын юм өгч явуулсан. Гэтэл түүн дотроо хар тамхи хийсэн байсан уу, чемоданыг минь цоолоод хар тамхи хийсэн байсан уу мэдэхгүй. Ямарч байсан Хятадын хил дээр миний чемоданаас хар тамхи илэрсэн. 

-Найз тань хар тамхи хэрэглэдэг байсан уу. Хар тамхи хэрэглэдэг, зөөвөрлөдөг хүмүүстэй холбоотой байсан юм уу. Та тэрийг нь огт мэдээгүй, гадарлаж байгаагүй юу? 

-Жирэмсэн байсан шүү дээ манай найз чинь. Би жирэмсэн найзыгаа надад хар тамхи өгөөд явуулчихна гэж арай ч бодоогүй. Бид Хонгконгт уулзаж учраад л сайхан л найзууд явсан. Үнэхээр итгэж чадаагүй.  Одоо хүртэл найз гэх тэр эмэгтэйд гомдож явдаг даа.

-Та Хонгконг руу ямар шугамаар очдог байсан юм бэ. Ер нь хэр их очдог байсан юм бол? 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.