“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжилнэ

9-р сарын 12 - 14 цаг 58 минут

 

Олон ястны өлгий алс хол орших Ховд нутгийнхан “Ховд аймгийн өдрүүд” өдөрлөгийг нийслэл Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд уржигдар зохион байгуулсан. Өөрсдийн гэсэн өвөрмөц заншилтай Ховд нутгийнхан маань нийслэлчүүддээ өөрсдийн хийж бүтээсэн брэнд бүтээгдэхүүн болон урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулан авъяас билэг зан заншилаа танилцуулж байгаа юм. Өнөөдрөөс  эхлэн тэд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаа нээлээ. Үзэсгэлэн худалдаа 12-14-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын /Тэнгис кино театрын өмнөх/ талбайд болох юм. Энэхүү үзэсгэлэнгээр Ховдчууд маань өөрсдийн нутгийн идээ болох ааруул цагаан идээ, мөн өөрсдийн газар тариалангийн дээж хүнсний ногоо тарвас, амтат гуа мөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ нийслэлчүүддээ сонирхуулж дэлгэн тавь. “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны  тууз хайчлах  нээлтийн ёслолд Ховд нутгийн хүү, Монгол улсын  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Нийслэлийн Багахангай дүүргийн АН-ын дарга, Төрийн өмчит “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Э.Галбадрал, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын тамгын газрын дарга Б.Батмөнх  болон албаны бусад хүмүүс оролцлоо. Ийнхүү Нийслэл хотноо болж байгаа Ховд аймгийн өдрүүд “Ховдод үйлдвэрлэв”  үзэсгэлэн худалдаагаар   амжилттай үргэлжилж байна.

11802102_991697504184724_1397224238_n

Үзэсгэлэн  худалдааны талаар Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай цөөн хором ярилцлаа

-Сайн байна уу сайхан өдөрлөг болж байна. Үзэсгэлэн худалдаа ч хүний хөл ихтэй байна шүү. 

-Сайн, та бүхэн сайн байцгаана уу, Ховдын үндэсний үйлдвэрлэгчдийн  үзэсгэлэн худалдааг маань их олон хүн сонирхож байгаад баяртай байна. Ховд нутгийнхан нийслэлийнхээ иргэдэд өөрсдийн нутгийн үйлдвэрлэл, идээ будааг амсуулахаар их холоос зорин ирлээ.

-Нутгийнхаа өдөрлөгийг зохион байгуулж байгаад баяр хүргэе. Энэ жилийн өдөрлөгийнхөө талаар мөн үзэсгэлэн худалдааныхаа гол онцлогийг танилцуулаач…

-Бид  холоос зорин ирлээ. Гэхдээ энэ нь бид нийслэлчүүдээс хол байдаг гэсэн үг биш. Ховдын ард түмэн нутгийг урьд нь сарнаас ч хол гэж зүйрлэн хэлдэг байсан бол бид энэ удаад нийслэлчүүддээ мөн ард иргэддээ илүү ойртсон гэж хэлмээр байна. Энэ жил бид Нийслэлийнхээ төв талбайд Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулж нийслэлийнхээ иргэдэд мөн зорин ирсэн ард түмэндээ нутгийнхаа өв соёл, ёс заншилыг танилцуулж байна. Урлаг соёлын арга хэмжээ, нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдаа гээд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Манай Ховдын ард түмэн их авьяастай мөн хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэдний дуулж, бүжиглэх ардын урлагийг хөгжүүлж байгаа авьяасыг нь толилуулж урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсан. Мөн нутгийнхаа хөдөлмөрч хичээнгүй ард түмнийхээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тариаланчдынхаа ургацын дээжийг сурталчилах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

-Мэдээж их олон хүмүүс өөрсдийн бүтээгдэхүүнийг хүмүүст танилцуулж байгаа байх. Тэдний онцлог нь?

-Үзэсгэлэн худалдаанд маань Нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, газар тариаланчид, мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцож байна. Тэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ амталгаа гаргаж иргэдэд худалдаалж байна. Мөн газар тариаланчид маань нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг, малчид цагаан идээгээ, гар урлал, хувцас хэрэглэл гээд олон төрлийн хүнсний болон бусад бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид мөн Ховд аймагт хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Бусад орны жишгийг харахад өөрсдийн үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжин ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Бид ч гэсэн бусдад нутгийнхаа үйлдвэрлэл аж ахуйг танилцуулснаараа хөрөнгө оруулалт татах боломжтой. Ингэснээр бид бүтээн байгуулалт хийж улам өргөжин хөгжих боломжтой юм.

11997283_991697934184681_278140651_n11998231_991697920851349_1614616367_n11996941_991697764184698_910848196_n11997156_991697627518045_1296110076_n11997407_991697784184696_304512778_n

“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаар гар урлалын бүтээгдэхүүнүүд эсгий эдлэлүүд, хүнсний ногоо, нарийн ногоонууд, оёмол болон нэхмэл сүлжмэл эдлэлүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүд гээд үндэсний үйлдвэрлэлүүдийг дэлгэсэн байна. Мөн эрүүл, нутгийн хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүнүүд, малынхаа цэвэр сүүгээр хийсэн ааруул, аарц, хайлмаг тос гээд сүү сүүн бүтээгдэхүүнүүд, амтат гуа тарвас зэрэг амтлаг жимснүүдийг үйлдвэрлэгчид нь өөрсдөө худалдан борлуулж байгаа юм.

Нутгийн иргэд үйлдвэрлэгчдийн ярианаас та бүхэнд хүргэе:

CAM00084

Чацаргана үйлдвэрлэгч иргэн н.Балдорж: Сум хөгжүүлэх сангийн зээлээр иргэн Балдорж чацаргана үйлдвэрлэж эхэлсэн. Өөрөө чацарганаа тарьж ургуулдаг бөгөөд савалж үйлдвэрлэн нутгийн иргэддээ хүргэдэг. Байгалийн аргаар ургуулж ямар нэгэн химийн орц найрлага оруулалгүйгээр савлаж цэвэр чацарганыг хүргэдгээрээ онцлог. Чацаргана нь дотроо С витамин ихээр агуулдаг. Дархлаа сайжруулдаг бүтээгдэхүүн юм.

CAM000881442028573580

“Тээлийн оргил” ахмадын нэгдсэн үйлдвэрлэл. Иргэн П.Нина: “Тээлийн оргил” гэдэг таван ахмад настан нэгдсэн үйлдвэрлэлийн төлөөлөл болон Нина гэдэг иргэн байна. Манайх сүү сүүн бүтээгдэхүүнээр дахин боловсруулалт хийж иргэдэд тэр тусмаа хүүхдүүдэд бүтээгдэхүүн хийж худалдаалдаг. Хүүхдүүд томчуудтай адилгүй чимэглэсэн гоё харагддаг зүйл рүү мөн амттай зүйлд дурладаг шүү дээ. Бид үүнийг бодолцон сүү сүүн бүтээгдэхүүнээр хүүхдүүдэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цэвэр сүү, тараг, зөөхий, аарцаар бүтээгдэхүүнээ хийдэг. Манай бүтээгдэхүүн  кальциар баялаг мөн үнийн хувьд хямдхан байдаг болохоор хүмүүс их сонирхдог.

CAM00096CAM00099CAM00093

Гар урлал эрхлэгч Дүрслэх урлаг дизайны багш Б.Рагчаадорж: Би янгирын унасан эвэр мөн үхэр ямаа зэргийн эврийг ашиглан хөөрөг, бусад гар урлалын зүйлсийг хийдэг. Энэ нь байгалийн баялагийг мөн хаягдал бүтээгдэхүүнийг дахин боловсруулж байна гэсэн үг юм. Ингэж урласан бүтээгдэхүүн нь байгальд ээлтэй мөн ямар нэгэн байгалийг сүйтгэх зүйл хийгээгүй гэдгээрээ онцлог. Бас их хөдөлмөр шингэсэн байдаг болохоор хүмүүс их сонирхож байна.

Та бүхэндээ үзэсгэлэнгээс  хийсэн фото зургийг танилцуулья

12021799_991697867518021_946447081_n12016636_991697704184704_1074968559_n12016527_991697720851369_787458028_n12007052_991697944184680_612846760_n12000026_991697814184693_1028017100_n11999927_991697657518042_1020417695_n11998548_991697910851350_1310182408_n11998399_991697900851351_1739777873_n11998107_991697634184711_1808622407_n11997407_991697684184706_572502337_n11997217_991697844184690_307429264_n11997148_991697834184691_531456909_n11997006_991697927518015_1179684400_n11996968_991697674184707_564508626_n11994401_991697737518034_1130360757_n11994308_991697727518035_24063173_n (1)11992582_991697960851345_1011338349_n

Хэрэглэгч ард иргэд та бүхэн байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг худалдан авах мөн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар  Ялалтын талбайд зохиогдож байгаа “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэнг зорьж очихыг урьж байна.

Б.Нараа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.