Боловсролд заналхийлсэн Боловсролын дарга, захиралуудыг АТГ-т шалгуулахаар болжээ

9-р сарын 11 - 15 цаг 39 минут

Энэ намрын халуухан сэдвүүдийн нэг нь сурагчийн дүрэмт хувцас байв. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг олон компани байдаг ч хууль бус өрсөлдөөн газар авсныг мэдээллийн хэрэгслүүд олонтаа дэлгэсэн билээ. Хамгийн гол нь зарим үйлдвэрлэгчид төрийн албанд хууль бус ажиллагааныхаа сүлжээг өргөжүүлж, монополь эрх эдлэх гэсэн муйхар явдал нь газар авлаа. Үүний зэрэгцээ “Заавал бидний үйлдвэрлэсэн дүрэмт хувцасыг ав. Эс тэгвэл сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна” хэмээн Ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдад багш нараар нь дамжуулан тулган шаардсан явдал ч хэрээс хэтэрчээ. Шуудхан хэлэхэд, энэ мөнгө угаагчдын бүлэглэл Монгол Улсын боловсролын салбарт занахийлж, ирээдүй хойчоо дарамталсан гэж үзэж болохоор.

Тиймээс дээрх хууль бус зүйлтэй үл эвлэрсэн эцэг эхчүүд Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрүүдийн холбоонд гомдол ирүүлсэнийг үндэслэж тус холбооноос АТГ-т хандан шалгуулахаар болжээ.

 Мэдээллийн эх сурвалжийг үндсээр нь дэлгэвэл 2013 онд Монгол Улсын Засгийн газраас Оёдлын үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Чингис” бондоос 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан билээ.  Харамсалтай нь Боловсрол шинжлэх ухааны яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Эрдэнэчимэг, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамын Төрийн нарийн бичгийн дарга асан н.Золжаргал нар нь ямар ч шалгуур үзүүлэлтгүйгээр долоон компанитай хуйвалдан 23 тэрбум төгрөгийг өгсөн аж.

 Тодруулбал, дүрэмт хувцасны үйлдвэрлэлд мөнгө угаах ажиллагаа өдгөөгөөс хоёр жилийн өмнө сууриа тавьж, өнөөдрийг хүртэл үргэлжлэх болсон юм. Тиймээс энэхүү бусармаг ажиллагааг Улсын Дээд шүүх хянаж үзээд 2015 оны долдугаа сарын 1-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор “өрсөлдөөнийг санаатайгаар хязгаарласан, үнийг хэт өсгөсөн, зах зээлд цөөн тооны компаниудад давуу байдал олгосон” хэмээн буруутайд тооцсон.

Тиймдээ ч БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны долдугаар сарын 9-ний өдрийн 4/3931 тоот албан бичиг, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны долдугаар сарын 16-ны өдрийн 01/2613 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгосон байна. Ийнхүү Монгол Улсын Дээд шүүхээс буруутайг нь тогтоож, үйл ажиллагааг таслан зогсоох хүртэл арга хэмжээ авсан байтал төрд танил талын хүрээгээр шургалсан бизнесийн бүлэглэл өнөөдрийг хүртэл бусармаг ажиллагаа явуулж байгаад хэний ч гайхал төрөх байх.

  Хамгийн аюултай нь эдийн засаг багагүй хямралтай энэ үед эцэг эхчүүд чанартай, хямд үнэтэй дүрэмт хувцас сонгож хүүхдүүдээ хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцуулсан. Гэтэл нийслэл, дүүрэг, орон нутгийн Боловсролын газрын дарга, сургуулийн захирлууд хуйвалдан мөнгө угааж “Төмөр трэйд”, “Өэлүн мэнч”, “Шилмэл загвар”, “Эрд сүлж”, “Шүтэн уул”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” зэрэг компаниудад үйлдвэрлэсэн өндөр үнэтэй хувцасыг сурагчдад шахаж, Боловсролын газрын дарга нар, сургуулийн захирлууд дээрхи долоон компанийн үйлдвэрлэсэн хувцсыг сурагчид заавал өмсөх хэрэв өмсөхгүй бол сургуульд нь явуулахгүй гэх зэргээр шахалт үзүүлсэн байна.

Энэ мэт зүйл улам даамжирч байгаа учраас эцэг эхчүүдийн гомдлын дагуу Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооноос  АТГ-д шалгуулах нь зүйтэй гэж үзжээ. Ямартай ч төрд байгаа бизнес бүлэглэлийн тусламжтайгаар 23 тэрбум төгрөг төрөөс авсан нэр бүхий долоон компанийг шалгуулах нь зөв гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Улсаас их хэмжээний зээл авсан нэр бүхий компаниуд энэ зээлээ төлөхийн тулд аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар, сургуулийн захирлууд албан тушаалаа ашиглан дарамт үзүүлж байгааг ч дээрх мэдээллээс харж болно.

  Бидэнд байгаа мэдээллээр бол Нийслэлийн Баянзүрх дүүргийн боловсролын газрын дарга мөн дүүргийн 84-р сургуулийн захирал , Сүхбаатар дүүргийн боловсролын газрын дарга мөн дүүргийн 1-р сургуулийн захирал, Хан-Уул боловсролын газрын  дарга мөн дүүргийн 18-р сургуулийн захирал  болон мөн орон нутгаас Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга сургуулийн захирлууд, Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дарга сургуулийн захиралууд, Өвөрхангай аймгийн Болосролын газрын дарга сургуулийн захирлууд, Дархан уул аймгийн болосролын газрын дарга сургуулийн захирлууд, Дундговь боловсролын газрын дарга сургуулийн захирлуудыг  хууль заасан журмын дагуу яаралтай шалган өгч олон мянган эцэг эх, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах нь зүйтэй хэмээн тус холбооноос үзжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 14 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.