Жан Дөзян мэндчилгээ дэвшүүлэв

9-р сарын 11 - 15 цаг 25 минут

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян өнөөдөр /2015.09.11/ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

 

Монгол Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён Зандаахүүгийн Энхболд танаа

 Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын нэрийн өмнөөс Танд халуун баяр хүргэе. Эдүгээ Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж, хоёр тал БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хооронд тохирсон хэд хэдэн чухал тохиролцоог цаг алдахгүй хэрэгжүүлж байна. Хятад, Монголын харилцаа, ялангуяа хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлэхэд миний бие Тантай хамтын хүчин чармайлт гаргахад бэлэн байна.

Өнгөрсөн жил таны БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжиж, хоёр талын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Монгол Улсын Их Хурлын хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай санамж бичиг байгуулсан. Хоёр орны хууль тогтоох байгууллага хооронд дэд даргын түвшний хамтын ажиллагааны механизм тун удахгүй эхлэх болно. Хоёр тал энэхүү боломжийг ашиглан хоёр улсын харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө харилцан солилцоогоо эрчимжүүлж, бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна.

 Танд эрүүл энх, Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын

байнгын хорооны дарга Жан Дөзян

-

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.