Маргааш Дэлхийн аварга С.Цэрэнчимэд тэргүүтэй 4 бөх барилдана. ТЭМЦ ТЭГЭЭД ЯЛ

9-р сарын 11 - 14 цаг 42 минут

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг шувтаргын барилдаанд японы бөх Рисако Кавайг цэвэр ялж дэлхийн хошой аварга боллоо.

Ингэснээр монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас төрсөн анхны, чөлөөт бөхийн тамирчдаас төрсөн хоёр дахь дэлхийн хошой аварга боллоо. Өмнө нь тэрбээр 2010 онд ОХУ-ын Москва хотод болсон ДАШТ-ээс 59 кг-ын жинд алтан медаль хүртэж байсан билээ.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов алс тэртээ 1975 онд Беларусь улсын Минск хотод дэлхийн хошой аварга цолыг 26 настайдаа хүртэж байсан бол 40 жилийн дараа Гавьяат тамирчин С.Батцэцэг 25 настайдаа дэлхийн хошой аварга хэмээх эрхэм цолны эзэн боллоо.

Маргааш манай тамирчдаас Эмэгтэйчүүдийн 60кг-д Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, эрэгтэй 61-д Батболдын Номин, 86-кгд Оргодолын Үйтүмэн, 97 кг-д Доржхандын Хүдэрбулга нар барилдана.

Эмэгтэй 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний даваанд Шинэ Зеландын бөхтэй, түүнийг хожвол Хятадын бөхтэй барилдана.
Эрэгтэй 61 кг-д хүч үзэх 22 бөхөөс Б.Номин 20 дугаарыг сугалж, эхлээд Энэтхэгийн Бажранг Бажрангтай учраа таарчээ.
86 кг-д 43 бөхөөс О.Үйтүмэн Польшийн Р.Маркинцевичтэй эхний даваанд хүч үзэх нь. Түүнийг хожсон тохиолдолд Кыргызстаны Д.Кобоновтой барилдана.
97 кг-д Д.Хүдэрбулга Туркийн И.Болукбашитай эхний даваанд оноолт таарлаа
.

ТЭМЦ ТЭГЭЭД ЯЛ

Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгийн Алтан медаль булган сүүлтэй байж Дэлхийн аварга цолтон дахин төрөхийн ерөөл дэвшүүлье.

2010 он

2014 он

2015 он

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 33 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.