Ц.Наранбаатар: Европын ассамблейн хуралд зориулж замын хөдөлгөөнийг хязгаарлана

9-р сарын 11 - 14 цаг 31 минут

Монголын цагдаагийн байгууллага Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал болох гэж байгаатай холбогдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлыг хийж байна. Энэ ажил хэрхэн өрнөж байгаа талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Наранбаатараас тодрууллаа.

 

-Хуралд нийтдээ хэдэн төлөөлөгч ирэх мэдээлэлтэй байна вэ?

 

-Улаанбаатар хотод 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ны өдрийн хооронд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал зохион байгуулагдана. Хуралд 43 орны 600 орчим зочин төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон Oросын Холбооны Улсын Холбооны хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин оролцох урьдчилсан мэдээлэлтэй байна.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурлын аюулгүй байдлыг хангах цагдаагийн хамгаалалт зохицуулалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэнэ.

Цагдаагийн байгууллагын зүгээс бэлтгэл ажил хэрхэн хийгдэж байна.

Хурал болон арга хэмжээ зохион байгуулагдах газруудыг телехяналтын камерын хяналтад авч, зочин төлөөлөгчдийн зорчих томоохон худалдааны төв, вальют солих цэг, музей, түүх дурсгалын газруудыг цагдаагийн эргүүлийн маршрут, чиглэлд хамруулан ажиллана. Ерөнхийдөө бэлтгэл хангагдаад байна.

 

-Замын хөдөлгөөний хязгаарлалтыг хэрхэн хийх вэ? 


-Хурал зохион байгуулагдах “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэлх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана. Гадаадын өндөр хэмжээний зочин төлөөлөгчид ирэх болон буцах, хуралд оролцох үед нисэх онгоцны буудлаас Туушин зочид буудал орох хүртэл Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөг бүрэн чөлөөлж бусад хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Мөн хугацаанд зочид, төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулна.

 

Б.Анир

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 5 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.