Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар уулзлаа

9-р сарын 11 - 13 цаг 51 минут

Далянь хотноо ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Гадаад хэргийн яам, Сангийн яамны албаны хүмүүс оролцсон бол БНХАУ-ын талаас Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Зин, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сюй Шаоши, Сангийн сайд Лоу Зивэй, Худалдааны сайд Гао Хучөн, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Сяочуань, Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дарга Жы Шупин болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хоёр талын хамтарсан мега төслүүдийн явцыг хурдасгах талаар ярилцсан байна. Мөн Монгол Улсаас Хятадын зах зээлд 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мал, махан бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг манай улс тавьсан байна. Энэ саналыг ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзжээ.

2014  онд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцсоны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас том төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. БНХАУ-ын зүгээс жилийн 2 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай нийт төслийн 85 хувийг санхүүжүүлэх, үлдэх 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх зээлийн нөхцөлийг тавьсан юм. Энэ хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн хугацааг уртасгаж 30 жил болгох саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавилаа.

 Мөн Монгол банк, Хятадын Ардын банк хооронд хэрэгжүүлж буй своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэхээр ярилцаж, Хятадын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар хоёр талын холбогдох байгууллагууд хэлэлцээ хийхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 4 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.