Ц.Баасандорж: Нотлох баримтыг авчруулах хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй

9-р сарын 11 - 12 цаг 24 минут

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өчигдөр болсон ч энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшилсон. Учир нь шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ ирээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон юм. Уг нь Л.Гансүх, Н.Даваахүү, Н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, н.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Улмаар өмгөөлөгч  Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарыг шүүхийг үл хүндэтгэсэн шалтгаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох шийдвэрийг гаргасан юм.

Харин өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлын эхэнд энэ хэргийн гол гэрч болох Үндэсний Аудитын газрын шинжээч н.Ичинхорлоогийн ярианы бичлэгийг сэтгүүлчдэд сонсголоо. Уг бичлэгт АТГ Л.Гансүхийн хэрэгт урьдчилсан дүгнэлт гаргасан талаар ярьжээ.

Ингээд өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн хурлын талаар мэдээлэл өгөөч?

-Хурлаар Үндэсний Аудитын газрын шинжээч н.Ичинхорлоогийн ярианы бичлэгийг сэтгүүлчдэд сонсголоо. Уг бичлэгт олон ноцтой зүйл ярьсан байдаг. Үүнийг нь би нотлох баримт болгон прокурорын газарт хүргүүлсэн прокурорын газраас Л.Гансүхийн хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ хавсаргаагүй байна лээ. Тиймээс би шүүх хуралд уг бичлэгийг прокурорын газраас авчруулмаар байна гэсэн ч шүүх хүсэлтийг минь хангаагүй.

-Та бүхний зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч шүүх хүлээн авсангүй шийдчих шиг боллоо?

-Тэгсэн. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаад байхад шүүгчид шийдвэр гаргалаа. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд Ерөнхий шүүгч шийддэг. Гэтэл бид хүсэлтээ бичгээр хүргүүлээгүй байхад шүүх бүрэлдэхүүн биднийг торгож, хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан. Уг нь бол шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шүү дээ. Шүүх бүрэлдэхүүн болон шүүхээс татгалзсан ихэнх тохиолдолд шүүх хурал хойшилж, бидний хүсэлтийг хангах эсэхээ шийддэг. Гэтэл өчигдөр шүүгчид “За байж байгаарай” хэмээн Ерөнхий шүүгчээ хэрхэн шийдэхийг мэдэж байгаа мэт хариулт өгсөн. Дараа нь удалгүй бидэнд арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Энэ бол маш буруу.

-Өмгөөлөгч та бүхнийг шүүхийг үл хүндэтгэсэн гээд байгаа?

-Шүүгчид өөрсдөө хурлыг хийх гээд улаан цагаан дайрсан. Бид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаа тайлбарласан. Улмаар хүсэлтээ бичиж, шүүхэд өгөхөөр очсон. Гэтэл биднийг торгох шийдвэр гаргасан. Эцэст нь өмгөөлөгчид шүүхийг үл хүндэтгэсэн гэх мэдээ мэдээлэл цацаж эхэлсэн байна лээ. Шүүх ингэж ажиллаж болохгүй. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч авах эрх, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж байна.

-Дараагийн шүүх хурал хойшлох болов уу?

-Бидний зүгээс хойшлуулах асуудал байхгүй.

Б.Анир

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 9 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

Хяналтын постод гарч буй иргэдэд утлага, рашаан, үрэл хүртээв2 сар 28. 19:41Хөвсгөл аймгийн ЭМГ-аас мэдээлж байна2 сар 28. 19:40Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа2 сар 28. 19:39Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав2 сар 28. 19:38Бид бэлэн үү2 сар 28. 19:20“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ2019, 6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ2019, 6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ2019, 6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно2019, 6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно2019, 6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур2019, 6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2020.